sonin.mn

Түрүүч нь өмнөх дугаарт

8. Монголын хүүхэд хүмүүжүүлэх сургаал хэзээ ч хүчирхийлэл байгаагүй.

Түмэн хаан, их хатнаас төрсөн хүү (Модун)-гээ ад үзэж, дайсны барьцаанд явуулж, эцэг үрийн ариун холбоог таслах асар том нүгэл үйлдсэн үйл явдлыг хойд үедээ сургамж аван үлгэр зохиосноос биш, Монгол үндэстэнд хүү нь эцэгтэйгээ өстөн болоод тархийн нь хага цохиж алдаг тийм хүчирхийлэлт ёс, заншил болон тогтоогүй ард түмэн шүү дээ. Монгол үндэстэнд эцэг онцгой фигур билээ.

Дэлхийд ганцхан Монголд л эцгийн эрхэт ёс тогтсон болохоос бусад АНУ, Хятад, ОХУ гэх мэт олон оронд эцгийн эрхэт ёс бус, эхийн эрхэт ёс тогтсон байдаг юм билээ.Энэ бол хэн хүчтэй нь дарангуйлалаа тогтоодог Анархизмыг эхийн эрхэт ёс гэж нэрлэжээ. Харин эцгийн эрхт ёс бол, эцэг хяналтын ноён оргил буюу их ухаарал юм шүү дээ.

Эр хүний уураг тархины хийц нь барагтай үл ялих зүйлд урвагнаад байхгүй, ноён нуруутай, тэвчээртэй уужуу хүлээцтэй хандаж нэгтгэн дүгнэх онцгой чадамжтай байдагт учир нь байгаа болов уу. Үүнийг л Монголчууд хүн төрөлхтний оюун ухаанд нээлт хийж хувь нэмрээ оруулсан болно. Ийм байхад Монгол хүүхэд эцгийнхээ өстөн болоод хүчирхийлэл үйлдэнэ гэж юу байхав дээ. Дээр дурдсан нэр бүхий зохиолчид бага зэрэг эндүүрсэн болов уу даа?

Иймд шальтай судалгаа хийгээгүй байж, шууд л өнгөц философийг хамгаалах гэсэн сэтгэлийн хөөрлөөр гадарга (хэлбэр) дээрээс философидоод тансаг сайхан Монгол үзэл уламжлалт ёс заншил, сургаалаа яаран яаран гүтгэвэл алдас нүгэл болох биш үү.

Хяналтгүй бол "ардчилал" гэж ярих учиргүй тэрхүү хяналт бол Монголын гүн ухааны арга билэг, Чингэс хааны билэг сургаал, зарлиг, цээр, ёс заншил, зан заншил, ёс суртахуунаар тогтсон тоон стандарт билээ. Энэхүү стандарт нь зөвшилцөл, эв нэгдэл, эсрэгцэл, зохицонгуй юм.

9.Шекспирийн жүжгийн өрсөлдөөн зөрчил хүчирхийллээр шийдэгддэг бол Монголын гүн ухаанд эвлэрэл, зохицонгуй юм Монголын гүн ухаанд хайр ямар байдгийг авч үзье.

Монголын гүн ухаанд цул хайр гэж байдаггүй. Хайр байх л юм бол хал заавал байна. Тэр байтугай хайрыг хүүхдэдээ ил харагдуулахгүй байхыг хичээнэ. Иймээс "Хал нь гаднаа хайр нь дотроо байна" гэсэн хэлц бий. Нэгэн тоон жишээ хэлэхэд хал 90%, хайр 10% байх тогтмол тоон стандартыг онож байж зөөлөн хатуу нь тохирон, ширээсэн уян хатан ган шиг хайр байж гэмээнэ шилдэг сайн хүмүүжил болдгийг Монголчуудын буурал түүх гэрчлэх бизээ.

Хамгийн сайн эх бол хүүхдээ унтаж байхад нь л үнсэж, сэтгэлээ зөөллөнө. Түүнээс биш энэрээд, хайрлаад, өрөвдөөд, өмөөрөөд, нялуураад, үнгэлээд байвал яаж хаттай сайн эр болов гэж. Ёстой л "нусан жур" л бойжихыг үгүйсгэх аргагүй. Бусад оронд бол дээрхи тоон стандартыг онохоор хэмжээнд хүүхэдтэйгээ ажиллахгүй л байгаа ш дээ. Нарийндаа Монголчууд Чингэс хааны зөв сэтгэх 12 зохицонгуйг л биелүүлсэн байхгүй юү. Энэхүү 12 зохицонгуйгаас зөвхөн ганцыг л орхигдуулсан бол зохицол алдарч, үнэнд хүрч чадахгүй болой.

10. Шекспирийн жүжиг бол философи

Ний нуугүй хэлэхэд: ганц ардын зохиолч Б.Лхагвасүрэн "ч бус манай бүх найруулагчид Английн жүжгийн зохиолч Шекспирийн жүжгииг ёстой нэг тахин шүтэх гэж бүр хэтрэх юм. Барууны философид чинь Монголынх шиг хал, хайр гэсэн арга билэгийн бүтэц байхгүй учраас зөвхөн л аргын гадарга дээр хэлбэр төдий зөрчил үүсгээд, арсалдуулаад алалцуулаад тэмцэлдүүлэхээр арга билэгт боловсрол ч үзээгүй тэнэгүүд нь шогшроод магтан дуулдаг юм байна.

Гайхамшигийг бүтээсэн Занын Агваанболдын бээр "Аргабилэг байхгүй бол юу ч байхгүй" - гээд том нээлт хийснийг дэлхий нийт өнөөдөр мэдэхгүй байгаа нь өөрөө эмгэнэл юм.

11. Чингэс хааны гүн ухаан зохицол аль буй

Гэтэл Монголын нууц Товчоонд Жамух, Тэмүжин хоёрын хооронд зөрчил үүсдэг шүү дээ. Тэгвэл Жамух Тэмүжинг товойлгон магтаад дайсанд нь хүнд дарамт учруулж байдаг бол, зохиолын төгсгөлд Чингэс хаан, Жамухыг өршөөн, сайн нөхөр хэмээн зөвшөөрсөн боловч, Жамух өөрийгөө амьд явах эрхгүй хэмээн үзэж байгаа.

Монголын гүн ухааны шийдэл нь зохицонгуй болохыг нотлоод байгаа хэрэг энэхүү дээрхи хоёр жишээ бол Монголчууд л үнэнийг бодитоор онодог онол нь дотоод үнэний эс ширхэг бүтэцтэй учраас тэр юм. Философиор бичигдсэн Шекспир маягын зохиолд юугаа онох юм бэ? Тийм дотооддоо үнэний эс ширхэг бүтэц байхгүй юм чинь.

12. Мөнгө хүүлэх, систем байвал эрх чөлөө гэж ярихын хэрэггүй

Монголын эртний олон мэргэдийн номлол сургаальд “цэвүүн цаг болоход муу юм болгон орой дээр зангарна" гэсэн үг байдгийг одоо бид улс төрийн амьдралаар хичнээн гашуунаар амсаж, байна вэ?

Тэд үнэн харгис, бурангуй, ядуусыг мөлждөг, дарангуйлагч, мөнгө хүүлдэг, мөнгөөр үнэнийг худалдаад авчихдаг ийм л маягийн капитализмийн чөлөөт зах зээл гэдэг харгислалын нүүрээ яаж шүү ардчилал эрх чөлөөгөөр өнгөлөн далдалж түүний цаана сайн хүн, хөгжил дэвшил мэт харагдуулах жүжиг тоглож байна шүүдээ. Ямар орон нь илүү зальжин арга зохионо тэр орон хөгжилтэйд тооцогдож байгаа юм.

Эдгээр харгис орнуудын энэ мөнгө хүүлэх технологи нь дэлхий ертөнц, эх байгаль дэлхийгээ сүйрүүлэх, хүнийг үгээгүй ядууруулахаас биш эрх чөлөө хэзээ ч биш юм. Мөнгө хүүлж байвал эрх чөлөө гэж яавч байхгүй. Ийнхүү хүн төрөлхтнийг эдгээр, АНУ, ОХУ, Хятад Германи, Япон зэрэг дэлхий луугарууд буруу замаар будаа тээлгэлээ.

Одоо буцвал шороо л тээнэ гэсэн үг. Харин хүн төрөлхтөнд мөнгө хүүлдэггүй, бусдыг дарангуйлан харгисладаггүй Чингэс хааны үнэн руу яаж ахиж давших вэ? Өнгөрснөө яаж сэргээж, хэвшүүлэх вэ? Зардлаа яаж багасгах вэ? гэсэн асуулт зайлшгүй тавигдах учиртай.

13. Эдийн засгийн онолыг Чингэс хаан зохиосон нь батлагдсаар байна

Эдийн засгийн онолыг английн Адам Смит зохиосон гэдэг огт худал гэдгийг Ё.Баяр: "Эдийн засгийн онолыг хэн зохиосон бэ" нийтлэлдээ нотолсон юм. Адам Смитийнхаар бол ямар ч үнээр хамаагүй орлогыг максимиум байлгах ёстой. Чингэсхаан "Орлогын ихээр баяждаггүй, зарлагын багаар баяждаг" онолыг нээсэн юм байна лээ.

Чингэсхааны зохиосон эдийн засгийн зөв онолыг Адам Смит буруу хууль-чихсанаас хувь хүний хэрэглээ 10-20 дахин өсчихөөд дэлхийн эдийн засаг ачааллаа даахгүй гарцгүй сүйрэлд хүргэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл зарлагыг буруу тооцож нууснаас дэлхийн сүйрэл эхэлсэн ш дээ

14. Зарлагаа зөв тооцохгүй бол, дэлхий удахгүй сүйрнэ

Амьдралын бэлээхэн жишээ хааяагүй л байна л даа. Тухайлбал Оюу толгойг английн луйварчин Рио-Тинто компани 2500 км газрын гүн рүү ухлаа. Нөгөө газрын тихтоник гэж айхтар юмны хуулийг "сэт" татаад эвдчихсэн. Үнэн биздээ. Энэхүү Тихтоникийн давхаргын тогтолцоог эргүүлж хуучин хэвэнд сэргээн оруулна гэвэл олон тэрбум долларын хөрөнгөөр сэргээлт хийх ёстой.

Харамсалтай нь үүнийг сэргээх зардлыг хаа ч тооцоогүй эмгэнэлд хүргэсэн. Ийм томъёо ч одоогоор дэлхийд гараагүй гэвэл үнэхээр гунигтай дуулдаж байгаа биз! Яагаад гэвэл дэлхийн хамгийн шилдэг луйварчин шинэ цагийн мангас мафнууд цэвэр аварга ашгийн төлөө хэт шунасных. Түүнээс гадна дэлхийн соронзон туйлийн байршлийн тогтвор энэхүү зэс гэдэг металлтай уян холбоотой. Үүнийг бас яагаад тооцохгүй тэнэгтээд байгаа юм бэ?

Махчин мангас Рио-Тинто зардлыг тооцдоггүй байж гэж бодьё. Гэтэл тэнгэр бурхан байгаль дэлхийнхээ сүйрлийг та биднээс хэзээ нэгэн цагт нэхэж авч л таарна. Ийм хувь тавилантай учир дэлхийд маш олон дайн болж байна. Дээр нь бас Ирак, Египет, Ливи, Тунис, Сирийн гэх мэт дайн болж байна. Байгаль дэлхийгээ сүйрүүлчихэж байгаа шдээ. Дайн үүсгэгч орноор нь тэр зардлыг яагаад хэд дахин нугалж төлүүлэхгүй, юу ч болоогүй юм шиг НҮБ алмайраад сууж байгаа юм бэ.

15. Зарлагын багаар л хэмнэдэг, баяждаг

Дээр нь хүний идэш гэж хачин юм болсон.Шингээгүй байхад л дээрээс нь чихээд байдаг ш дээ. Шингээгүй байхад нь ходоод руу хоол чихвэл өвчин л үйлдвэрлээд байна гэсэн үг. Үүнийг монголын хүн судлалын агуа их доктор Лхагва хүний хоолны хэрэглээ 5 дахин өссөн гээд тооцчихсон. Дээр нь хувцас гэхэд талийж өгсөн.

Бүр тоогоо алдсан. Нэг эмэгтэй гэхэд 100 палаж, 100 цамц, 10 гутал гээд, хэрэглэхгүй байж хадгалдаг сонин тогтолцоо дэлхийн баячуулын нэг моод болсон. Миний ээж гэхэд ганцхан дээлээ авдартаа хадгална. Баяр ёслолоор айл хэсэхдээ шинэ дээлээ өмсөнө. Бусад үед нь нөхөөстэй навтасаа чирнэ шүү дээ. Урин дулаан цагт гутлыг бараг л өмсөхгүй, тиймдээ ч байгальтайгаа улаараа харьцаад эрүүл байдаг юм байгаа биз.

16. Чингэс хааны "Олныг цөөнөөр" байлдааны тактик хэмнэх менежмент юм

Үүнийг Зян Руны: "Чонон сүлд" романд Монголын Эсэн тайшийн удирдсан хорьхон мянган морьт цэрэг Мин улсын 500 мянган цэргийг бут цохиж Ин зун хааныг олзлов /Т-673 /гэснээс үзвэл нэг монгол цэрэгт 25-н хятад цэрэг ноогдож, 25 хүний хийж чадаагүй ажлыг ганцхан хүн, тэрнээс илүү давуулан (Ялаад хааныг нь олзолно гэдэг)биелүүлдэг ийм гайхамшигтай сонгомол менежмент дэлхийд бараг гараагүй болов уу.

Нөгөө зах зээлийнхэний Адам Смитийн онол гэж хэлээ хазан шулганадаг "Төр муу менежер, зах зээлийн далд гар,үнээ өөрөө тогтоодог, төр хамгийн бага оролцох ёстой гээд гоншигноод , бүх булхай, муугаа төр лүү чихдэг чинь ингэж илэрлээ шүү дээ. Чухамдаа: "Төр төмбөгөр, ёс ёмбогор" болгож чадаагүйгээ төр лүү чихэж яаж болохов дээ.

" Төр ёсыг мэдэхгүй байж
Төр засах хэмээвээс инээдэм
Эхнэр эмлэх ёсыг мэдэхгүй байж
Аавдаа заах хэмээвээс шившиг "

гэсэн Чингисхааны сургаалыг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихаар нөгөө сүрхий худалч Адам Смитийн чинь эдийн засгийн онол руу халтирчихаж байгаа ш дээ. Одоо Монголд их зохиж байгаа үг. Төр ёсоо мэдэхгүй байж их мэдэгчүүдэд эзлэгдээд Монгол Улс төргүй болсон хошин шог жүжиг байхгүй юу даа. Одоо аавдаа авгай авахыг заах нь дутаад байгаа эмэгнэл шүү дээ.

Чингисхааны төр, ертөнцийн нэгэн гайхамшиг учир түүнд бузар санаагаа, бузар гараа бүү хүргэ. Лавтай нь Хятадын түүх сударт тэмдэглэгдсэн бичмэл эх баримт байхгүй бол Зян Рун санаанаасаа зохиогоод монголчуудыг магтана гэж юу байх билээ дээ.

Энэ их амжилт (энерги)-ын үндэс нь Чингэсхаан болон Монголчуудын "чанга" (бэрх) менежмент "олныг цөөнөөр" гэсэн цэрэг дайны тактик ажээ. Монголчууд хүүхдээ "эрхийг сурахаар бэрхийг сур гэж биеийг нь эрт даалгадаг уламжлалтай Энэ нь Монгол хүний аривлан хэмнэлтийн энгийн бөгөөд агуа их бодлогын үндсэн суурь гэж үзэх ёстой.

17. Чингэс хааны үнэнийг устгачихаар хөгийн капиталист философи өндөр ургалгүй яахав

Зян Руны "Чонон сүлд" роман бол Шилийн аймагт болж байгаа амьдрал, жам ёстой хэрхэн зохицож байгааг үнэнээр бичсэн нь дэлхийн хамгийн бестселлёр ном болохын үндэс юм. Манай  Г.Аким бол зохичихсон учир ялгаа нь энэ.

Өрнө, дорно, европ, дундат ази, Их британи, Хятад, Энэтхэг зэрэг араатан сэрэхүйтэй зэрлэг шахуу ичихээ мэдэхгүй хүн дүрстнүүдийн бусармаг хор найруулгаа зохиосон нь санаанд оромгүй гялалзсан амжилтад хүрсэнийг өнөөдрийн дэлхийн хөгжлийн түүх гэрчилнэ.

Уул нь ухаант мэргэд бүхий Монголчууд тэр зэрлэгүүдэд ухаарал гэгээрэл хүргэж өгөх гэж амь биеэ золиосолсныг тэд мэдэхгүй, урвуугаар ашиглан Монголын нийгмийг "хоцрогдсон бүдүүлэг феодолизм гэж загнаж басамжлан доромжлохыг чихтэй болгон сонсоо биз дээ. Монголын феодализм чинь Чингэсхааны бүтээж туурвисан агуа их үе шүү дээ.

Тэдэнд өчүүхэн ч гэсэн ухаан байна уу. Хэн нь буруутай нь ойлгомжтой биз дээ. ОХУ-ын түүхэнд Чингэс хааны буюу монголын үе гэж байхгүй гээд бод доо. Дундад азийн орнуудын түүхэнд Монгол (Ил хаадын)-ын үе гэж бас байхгүй гэвэл дэлхийн түүх цаашлаад ОХУ, Исламын орчмын орнуудын түүх үнэн үү? гэсэн эргэлзүүлэх асуулт зайлшгүй гарах биш үү? Хамгийн харамсмаар нь ингээд бүх муу муухайг Чингэсхаан болон Монголчууд руу чихээд л өнгөрчих юм шиг гэнэн эндүүрчээ.

18. Тэнгэрийн цаг хүрлээ

Миний ангийн анд найз П.Очирбатын " Тэнгэрийн цаг" номын нэр шиг цаг үе айлчлан айсуй. Далдлан нуусан булхай болгон ил гарах боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Эдвард Сноуденыг хамгаалалтандаа авч АНУ-ын ТТГ-ын бүх нууцыг ил болгон дэлгүүллээ шүү дээ. АНУ, ОХУ, Хятад гурав бол "хэрээ хэрээнийхээ харыг гайхав" гэгч л байхгүй юу. ОХУ-д нүцгэрэх ээлж нь ирнэ.

Ядахдаа л ОХУ түүх зохиохдоо Их Монгол улсыг, Чингэс хааныг үгүйсгэчихээд, яаж оросын үнэн түүх бүтнэ гэж бодсон юм. Ёстой л Сталинаас эхлээд "тэнэгийн дотор амгалан" гэгчээр В.Путин хүртэл зэвсгээр сүр далайлган Зөвлөлт төрийн террорист яргалалыг уламжилсан тул В.Путин тэдний өмнөөс уучлал хүсэж баймаар шигээ.

Сибирь, Байгаль нуур, Буурийн хязгаар, Амар мөрөн, Тува, Буриад, Давст уул орчим нутаг, Нэрчинск, дагуурын Монгол Оросын нутаг юм уу? Аливаа юм чинь үүлийн үр, байгалийн хуулинд л хэзээ нэгэн цагт захирагдан эрлэгийн элчид өр нэхэгдэнэ шүү дээ.

Түүх түүхээрээ л байна уу? гэхээс биш харгис В.Путин зэвсэг агсаж айлгадаг цаг чинь өнгөрсөн. Би үүгээр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгээс буруу, солгой, харгис талыг дэвэргэн магтан бүү дуулаач гэж гуйя. Шекспирийн жүжгүүд бол араатан сэрэхүйтнүүд ухаант мэргэд болж тоглосон шог жүжиг билээ.

Монголчуудын өөрсдийнх нь гэгээн оюун ухаан, амь бие, ариун бүхнээ золиослон авч очсон тэр гэгээрлийг уландаа гишгэн, Монголчуудын хүнлэг сайхан сэтгэл, нэгэнт тогтсон эвдэршгүй зан заншил жам ёсыг нь Монголын гүн ухааныг нь үгүй хийгээд Монгол хүн бүрийг муу муухайн туйл болгочихоор тэр талбай дээр хамгийн түрүүнд хогийн ургамал өндөр ургалгүй яахав дээ.

Энэ хогийн ургамлууд нь Есүс христ, Буддизм, Лал, Күнз, шинжлэх ухааны философи гэх мэт өндөр ургаж, Монголын гүн ухаан (хөгжлийн түлхүүр)-ыг устгаад оронд өндрөөс өндөр ургасныг нуух хэрэггүй. Харгис В.Путин ч нүцгэрэх нь шудрага ёсонд нийцэх болов уу. Оросын хаант төрийн далд терроризмыг уламжлагч В.Путин та бутан дундаас буудуулсан Лермонтов, буруутан Николай I хаан хоёрын аль нь зөвийг ялгаж чадахгүй байна уу.

Тусгаар тогтносон Украйн улсыг үл тоож Крымдээд олон улсын дээрмийн жишгийг та тогтоосон биш гэх үү? Германы тогтоосон эзлэн түрэмгийлэл таныхаас юугаараа ялгаатайг та хэлж өгч болох уу? Тэгж ярих юм бол Дэлхийн II дайныг эхлүүлсэн бурууг Гитлерт тохох нь хир үнэнд нийцэх бол.

Газар нутгаа тэлэх гэсэн террорист дээрмийн сэтгэлгээний шунал л эцэст нь олзоо булаалцалдсан нохойн зодоон болж дайнд ялсан ЗХУ(ОХУ) нохой сүүлээ сөхөж бусдын газар нутгийг булааж бусдыг тарчилаан өөрөө ханаж жаргасан садизмыг Путин толгойлж байгаа тухай нөгөө мундаг ардын мардын хөдөлмөрийн баатар заатар зохиолчид чинь шинэ садизм (садист нь Путин) гарлаа гээд бичихгүй яагаад алмайраад суугаа юм бэ? Тэгээд зохиогооч дээ.Энэ ертөнц бол харилцааны тэмцлийн үр бүтээл юм. Зөв сайн, үнэн буруу, муу худал хоёр л хоорондоо тэмцэлдэж байсны түүх билээ.

19. Дэлхийг хөгжилд хөтөлсөн Чингэсхааны үзэл

Дэлхий дээр Чингэсхаан гүн ухаанаа оргилд хүргэж гэгээрээд зөв сайн үнэнийг гэр болгоны хойморт залсан юм. Өнөөгийн чөлөөт зах зээлийн эрх чөлөө ардчилал гэгч бол: Худал хойморт, үнэн үүдэнд шоовдорлогдож байгаа гүйцэтгэгч нь АНУ- Обама, ОХУ-Путин, Хятадын- Си-жин-Пин гээд бусад орнууд юм. Үнэн  үүдэнд шоовдорлогдох бус, хойморт тухлуулахыг өнөөгийн олон улс, ядуус бүр хүсэн хүлээж байна.

Философи, шашны сэтгэлгээ цул (арга) ганц бүтэцтэй учраас тэдэнд онол гэж байж таарахгүй. Буу байлаа гэхэд замаггүй, сумгүй, овоо хараагүй байвал хэрхэн буудах вэ? Та яаж онох вэ? Ийм инээдэмтэй гэмээр шог эмгэнэлтэй юманд л хүн төрөлхтөн итгээд залилуулчихаад балайраад байгаа ш дээ. Ядаж л банзанд нь онохоор бол өөр хэрэг.

20. Бавуугийн Лхагвасүрэнд

Би бол өөрөө зохиолч хүн биш болохоороо магадгүй садизм гэгчийг мэдэхгүй ойлгохгүй байж мэдэх юм. Ямар зохиол бичихээр нь Б.Лхагвасүрэнгийн Садизм гээд байгаа юм бэ? Ц.Д"Орос Монгол үгийн тольд:

1. Садизм (хурьцал үйлдэхдээ хүнийг зовоож хүслээ хангадаг завхай явдал).
2. Тарчлаан зовоох гэжээ.

 Ийм хүн нэг нүдээрээ үзэшгүй муу харгис явдал Б.Лхагвасүрэнд лав байхгүй гэдэгт лавтай итгэнэ. Ийнхүү итгэж ирсэн учраас 1998 онд би түүнд өөрийн "Чингэсхааны үзэл ертөнцийн язгууртай болохын учир" номоо өөрийн биеэр хүүхдийн театрт ажлын өрөөнд аваачиж өгч яриа өрнүүлж байсныг та тийм ч амархан санахгүй байгаа бололтой.

Мөн төрд алба хашаад ШУА-ын байранд даналзсан том дарга болсон хойно чинь "Чингэсхааны сургааль үнэнд хүрэх дөт зам" / Хөх толбо 2012 он №14 (785)/,  Чингэсхааны нээлт-зөв сэтгэх зарчим "/Хөх толбо 2012 он №22, 23 (793, 194) /нийтлэлүүдээ үг үсгийн алдааг засаад аваачиж гардуулсан шүү дээ.

 Та одоо лав санахгүй байх. Дээр нь "Философи бол гүн ухаан биш" /. Сэтгэмж сэтгүүл №1-д /"Тэгшгүйд эрх чөлөө" /Дээжис 1995. II. 4 (41)/, "Зохиолч-гэдэг бол худалч гэсэн үг " зэрэг гүн ухааны агуулгатай нийтлэлүүдээ бичсэнийг та лав тоож үзээгүй бололтой юм. Энэ ёстой таны эрх чөлөө гээч нь байх. Таны түмэн зөв .

Таныхаар бол Монгол, Чингэс мэтийн үзэл, гүн ухааныг бол басамжлаад байгаа нь хэвийн үзэгдэл гэж хэлэх байлгүй. Манайхан одоо сав л хийвэл аливаа нэрээрээ хөөрцөглөх юм. Тухайлбал зохиолч, сэтгүүлч гэхээр л намайг магтаж байна хэмээн сагсалзаад, онгироод байх болж гэм.

Нээрээ та өөрийгөө зохиочихдог гээд итгэсэн юм бол Монголын өвөл тохиолддог зудыг, далайн орнуудад болдог аймшигт хар салхи, цунами зэргийг байхгүй болгоод зохиочихгүй яасан юм бэ? Ухваас ямар ч энгийн жам ёсыг та зохиочихдог гэвэл ёстой гонжийнжоо. Ямар ч ид шидтэн далай ламтан гуай ч сачий нь дутна.

Та "Их бичигч" нэрийг бүү бас! Бүү гол! Оросод "писатель "гэхээр хэн ч голоод гоншигнодоггүй., бичигч гэсэн л үг шүү дээ. Үйл үйлээ дагадаг. Үнээ тугалаа дагадаг биш билүү. Манайд ч гэсэн Монголын гүүш. их бичгийн хүн Бямбын Ринчен гэдэг. Үүнийг тэр голоогүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод ОХУ-д айлчлаад.Халимагт очиход нэр хүндтэй ахмад алдартнууд нь яриандаа дандаа Бичгийн хүн, Их бичгийн хүн гэхийг зурагтаар хараа биз дээ.

Гэтэл манайхан зохиолч гээд байгаа ш дээ. Агуулгын маш том эвдрэлд орчихно шүү дээ. Хэрвээ жам ёсыг та зохиодог бол та худалчийн дээд худалч болно гэсэн үг. Та бол их бичгийн хүн гэж би боддог, Сэтгүүлч гэсэн ч бас хуудуутай. Сэтгэх. Сэтгүүлч нараас бусад их эрдэмтэн, ухаант мэргэд өөр төрлийн өндөр, мэргэжлийн нөхөд сэтгэдэггүй юм шиг үнэр ханхлаад байгаа юм биш үү.

Уул нь сурвалжлагч гэдэг нэр нь маш сайхан нийцэж байх шиг. Зүй нь бол маш их судалгаатай 3 цагийн дотор нь эх сурвалжтай нь үнэнийг магадлана гэсэн үг. Сайхан сонгогдохгүй байна гэж үү дээ.

Та бол Шекспирийн амар хялбарыг зорьсон философийн дайчин цэрэг. Харин надад бол Чингэсхаанаас бэрхийг зорих сэтгэхүй уламжлагдаж ирсэн хүн. Харин өнөө цагт шоовдорлогдсон "Уулын чинээ алтнаас, туулайн чинээ ухаан дээр" арга билгийн гүн ухааныг хөхөж өссөн ядуу, сулавтар цэрэг үүгээрээ мөхөс хүн би бахархдаг. 21-р зуун бол хумхын ордныхны үе. Тиймээс Чингэсхааны үзэл сэргэхэд бүү саад (гай) болооч хэмээн танаас гуйх гэсэн юм.

Судлаач Ё.Баяр

Эх сурвалж: “Хөх толбо” сонин