sonin.mn

УИХ-ын нэгэн гишүүний мэдэгдэж буйгаар монголд гарч буй бүх хуулиуд гадаадад бэлэн болж орчуулагдан их хэмжээний мөнгөний хамт орж ирдэг юм байна. Үүнийг анх англи, гадаад хэлтэй намын дарга нар мөнгөний үнэр авч амташсан байна. Тэд ямар ч орчуулагч, гэрч үгүйгээр авилгалаа ярьж аюул тарьдаг байна.

1996 онд МАХН-ын дээд удирдлагуудыг солих үед гадаад хэлтэй хүн л намын дарга болох хэрэгтэй, англи хэлтэй намын дарга улс орноо аварна гэдэг байжээ. Гэтэл англи хэлтэй дарга, гадаад хэлтэй хүмүүс нь улс эх орноо харийнханд худалдсан байна шүү дээ. Гадаад хэлтэй хүн төрийн албан хаагч байх ёстой гэж тархи угаагаад байгаа нь үнэнд нийцэх үү.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин