sonin.mn

УИХ-ын ги­шүүн М.Зоригт Ерөнхий сайдтай хамт па­тиар­дуулсан зургаа олон нийтийн ца­хим сүлжээнд тавьснаар магтан матах гэдэг болж орхив. Тэд өнгөрөгч даваа гарагт Дундговь айм­гийн Гурвансайхан сумыг зорьсон. Учир нь олон улсын байгууллага, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хийгдэж байгаа сумын төвийн шинэчлэлийн ажилтай танилцсан хэрэг.

Харин М.Зоригт гишүүн уламжлал ёсоор өөрийн цахим хуудаснаа явсан газрын сонин хийгээд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, нэгэн зургийн дээр “Ажилсаг хүнтэй явах амар юм” хэмээн сэтгэгдлээ бичсэн байв.

Үүнийх нь хариуд иргэд “Хийдэг хүн биш. Хийж, бүтээсэн хойно тууз хайчилдаг.” хэмээн Ерөнхий сайдыг шүүмжилсэн сэтгэгдэлүүдээ үлдээжээ. Уг нь М.Зоригт гишүүний энэхүү үйлдэл түүний хувьд энгийн үзэгдэл боловч гүйцэтгэх засаглалын тэргүүнийг матчихна чинээ санаагүй бололтой.

Эх сурвалж: