sonin.mn
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж, Монгол Улсын гарьд цол хүртсэн Ширбазарын Жаргалсайханы үзүүлсэн амжилтыг нутгийн ахан дүүс нь мялаалаа. Долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр Үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва гардуулав.
Үүний дараа Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс нь “Lexus-570” машины түлхүүр гардуулж, гурван өрөө байраар мялаахаа наадамчин олны өмнө амласан юм.
 
 
Э.Сүрэн