sonin.mn

УЛААН-ҮД. /baikal-daily/. Орос, Монгол хоёр улс визгүй зорчдог болох тухай хэлэлцээг аль эртнээс хийж байна. Монголын нийслэл дэх Буриадын төлөөлөгчийн газрын мэдээлснээр, монголчууд одоо л нэг “бэлэн” болжээ. Наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчилна.

Буриадын төлөөлөгчийн газрын тэргүүн С.Будажаповын тодруулснаар, Наймдугаар сарын 22-нд Халх голын ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор В.Путин Монголд айлчилж магадгүй. Энэ үеэр визгүй зорчих хэлэлцээрт газрын үсэг зурна гэж найдаж байна.

Монголчууд өөрсдөө бэлэн болсон болохоор санаачилга гаргаж байна гэж Сергей Будажапов тэмдэглэлээ. Түүний үзэж буйгаар, хэрвээ наймдугаар сард хэлэлцээр байгуулбал ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ”бүрэн боломжтой”.

“Гэхдээ манай хөрш тал нутгийн, яарч тэвддэггүй, их тайван хүмүүс” гэдгийг Улаанбаатар дахь Буриадын төлөөлөгч анхааруулав. Хоёр улсын хооронд визгүй зорчих тухай асуудлыг Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сарын 20-нд В.Путинд санал болгосон билээ.

Үүний сацуу Буриадын хувьд Монголтой хийж буй визийн асуудал гол асуудлуудын нэг юм. Зөвхөн аялал, жуулчлал төдийгүй, эдийн засгийн хамтын ажиллагаа энд хөндөгдөж байна. Оросын ГХЯ хил нэвтрэх асуудлыг хялбаршуулахыг 10-аад жилийн өмнөөс тавьж байгаа билээ. /2014.06.16/

З.Амгалан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг