sonin.mn

МОСКВА. /Ёнхап/. Энэ сарын 17-ны өдөр Малайзын зорчигч тээврийн "Боинг-777" онгоц Украины зүүн нутагт осолдон 295 хүн амиа алдсан хэрэг гарлаа.

Малайзын 239 зорчигч суулгасан онгоц нийслэл Куала-Лумпураас хөөрөөд Энэтхэгийн далайд осолдон сураггүй болсноос хойш дөрөвхөн сарын дараа дахин томоохон осол гарав..

Малайзын онгоц пуужинд оногдон сүйрсэн болох нь батлагдвал дэлхийн түүхэнд зорчигч тээврийн онгоц пуужинд оногдон сүйрсэн хоёр дахь удаагийн том осол болон бүртгэгдэх болно.

Одоогоос 31 жилийн өмнө 1983 оны есдүгээр сарын 1-ний өдөр Нью-Йоркоос хөөрч Аляскийн Анкориджаар дамжин Сөүлийн чиглэлд нисэж явсан БНСУ-ын "KAL007" нислэгийн дугаартай "Бойнг 747" онгоц Сахалины дээгүүр нисэж байхдаа ЗХУ-ын цэргийн пуужинд оногдон сүйрч, онгоцонд сууж явсан 269 зорчигч амиа алдсан хэрэг гарч байсан юм.



Эх сурвалж: "Монцамэ" агентлаг