sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. Японы Хирошима хотыг бөмбөгдсөн АНУ-ын нисэх хүчний бөмбөгдөгч онгоцны багийн сүүлчийн гишүүн 93 насандаа нас барлаа. Теодор Ван Киркук /голланд хүн/ 24 настай байхдаа Хирошимад бөмбөг хаясан “Enola Gay” нисэх онгоцны нисгэгч болжээ.

1945 оны наймдугаар сарын 6-нд энэ хотод болсон бөмбөгдөлтөд 140 мянган хүн амь үрэгдсэн гэж үздэг юм. “Энэ ажиллагааг гүйцэтгэсэндээ би огтхон ч харамсдаггүй. Үүнийг хийснээрээ дэлхийн хоёрдугаар дайныг дуусгахад тусалсан” гэж Ван Киркук ярьж байжээ.

Цөмийн бөмбөг бэлдэгч туслах инженер Моррис Жеппсон 2010 онд  нас барснаар Ван Киркук нь “Enola Gay”-ийн багийн  амьд үлдсэн сүүлчийн гишүүн болсон юм.
Ван Киркукийг ирэх долоо хоногт АНУ-ын Пеннсилвани муж улсад оршуулах ажээ.

АНУ-ын хаясан “Жаал хүү” нэрт бөмбөг нь дайны үеэр ашигласан анхны цөмийн зэвсэг байсан юм. Үүнийг хаяснаас ердөө гуравхан хоногийн дараа АНУ “Bockscar” бөмбөгдөгч онгоцоор Японы өөр нэг хот Нагасакийн дээрээс “Тарган залуу” нэрт атомын бөмбөгийг хаяж, 80 мянга гаруй хүний аминд хүрсэн билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг