sonin.mn
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл дүүг­ийнхээ асуу­д­лаас бол­оод нэл­ээд бухим­дангуй явна. Түү­ний дүү Ц.Батыг Зам тээвр­ийн сайд А.Гансүхийн гомд­лоор шүү­хээс 100 хоног баривчлах шийдвэр гарсан билээ. 
 
Харин Ц.Оюунгэрэл сайд “Тухайн салбарын мундаг мэргэжилтнүүд сайд нараа шүүмжилж л байдаг. Салбараа мэддэг хүмүүсийг сайд нь эрүүдээд байвал тэнд өөр хэн зориглож хэлэх вэ. 
 
Салбарынхаа мэргэжилтнүүдийг эрүүдэн шийтгэж байгаа сайдтай нэг кабинетад ажиллаж байгаадаа ичих юм. Ийм үйлдэл аль ч засгийн үед байгаагүй” хэмээн “ангийн андыгаа” буруутгажээ. 
 
Өөрөөр хэлбэл эрхэм сайд дүүгийнхээ үйлдлийг буруушаахгүй байгаа төдийгүй А.Гансүх сайдыг мэргэжилтнээсээ үг сонссонгүй хэмээн бухимдаж яваа ажээ. 
 
Эх сурвалж: