Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай ярилцлаа.
-Засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дууслаа. Гэтэл доллар, юанийн ханш өссөн үзүүлэлттэйгээр 100 хоногоо дуусгаж байх шиг байна?
-Одоогийн Засгийн газар Чингэс, Самурай бондыг зөв зарцуулж чадсангүй. Эдийн засаг чинь өөрөө өөрийгөө эмчилж, засч сайжруулдаг тогтолцоо гэдгийг ойлгохгүй буруу бодлого явуулсаар байгаад ийм байдалд хүргэлээ. Цаашдаа энэ байдлаар явбал дараагийн 200 хоногт ч босгож, сэргээх аргагүй.
100 хоног гэдэг бол амиа аргацаах л арга. 100 хоног дуусахтай залгаад Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийн айлчлал болно. Айл амьтан айлчилж байхад дотроо хэрүүл уруулгүй байя гэсээр байгаад намрын чуулган болтол үлдэж дөнгөнө.
Энэ бол ердөө хугацаа хожих л арга. Намрын чуулган эхлэнгүүт энэ Засгийн газар хэрүүлгүйгээр сайн дураараа буувал Монголдоо буянтай хэрэг болно доо.
-Эдийн засгийн хөгжлийн сайд нь эдийн засгийн чухал шийдвэрээ бөөлж гаргадаг гэсэн шог яриа байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ганзагын наймаачид ирээд төрийн толгой дээр суучихлаа. Сайд нарын хувьд бизнесмен, компанийн захирал байж болно. Компани удирдах, улсын эдийн засаг удирдах хоёр чинь газар, тэнгэр шиг ялгаатай. Адаглаад яаманд мэргэжилтэн хийж байсан туршлагатай бол яая гэхэв.
Хөгжлийн талаар философийн ойлголттой байж ажиллана шүү дээ. Дэлхий дахинд тогтвортой хөгжил гэж цоо шинэ ойлголт бий болоод байна. Гэтэл манайд Засгийн газар нь хөрөнгө хөгжлөөр, Байгаль орчны яам нь ногоон хөгжил баримтлаад хоёр тусдаа хөгжлөөр явах гээд байна уу, яах гээд байна. Ингэж балайрч байх ямар хэрэг байна. Үнэндээ харамсалтай санагдах юм.
-Таны хувьд эдийн засгийг сайжруулах гарцыг харж байгаа байх. Ер нь танаас Засгийн газар, төрийн түшээд зөвлөгөө авдаг уу?
-Би сайн дураараа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж санаа, оноогоо хэлэх гэж өөрийн биеэр очиж хоёр удаа уулзах хүсэлт тавьсан. Намайг хүлээж аваагүй, эргэж дуудаагүй болохоор нь дахиж очоогүй. Одоо бол Засгийн газартай ямар ч холбоогүй байдаг.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санаа оноогоо хэлж ярьдаг. Монголын эдийн засаг бол маш жижиг эдийн засаг. Унахдаа ч амархан, сэргэхдээ ч амархан. Өмнөх туршлагуудыг хараад байхад Монголын эдийн засаг зургаан сарын дотор нөхөхөд өндийх чадвартай.
Хамгийн гол нь энэ Засгийн газар, УИХ эдийн засгаа өндийлгөж, сэргээж чадахгүй байна. Угтаа хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол хэмнэлт. Тэгсэн манайхан хэмнэх оролдлого ч хийсэнгүй. Харин ч эсрэгээрээ 126 сумын 90 жилийн ой хийж 90 тэрбум төгрөг агаарт цацаж УИХ, Засгийн газрын гишүүд наадамд нь очиж зунжин наадлаа.
Нийслэлийн төлөөлөгчид нь бөөнөөрөө Бразил яваад хөлбөмбөг үзчих юм. Үүнийг хэмнэлт гэх юм уу. Ийм үед гэрээ хэлцэл хийх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад бүх айлчлал томилолтыг зогсоох ёстой.
Улаанбаатар хотын төлөөлөгчид улирал бүр сонгогдсоныхоо төлөө таван сая, жилд 20 сая төгрөг бэлнээр аваад халаасалдаг. Миний бодлоор бол энэ хүмүүс бүгдээрээ хатуу газар очоод сууж баймаар санагддаг. Ажил хийснийхээ төлөө төрөөс цалин авч байна.
Бас намайг сонгоод өг гэж гуйж гувшиж гарч ирчихээд хариуд нь мөнгө аваад байж байдаг. Төр засаг маань даанч ажилласангүй. Олон мянган хүний хүсэл мөрөөдөл шороонд дарагдлаа. АН-ын удирдлага хариуцлагаа хүлээх ёстой.
-Гишүүд улсынхаа эрх ашгийг боддог байгаасай гэж дуугардаг хэрнээ ярьсан шигээ явж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Эрх ашгийн эрэмбэ дарааг та юу гэж боддог вэ?
-Намын эрх ашиг гэж байхгүй л дээ. Нам толгойлж байгаа баячуудын эрх ашиг л гэж байна. Жишээ нь 2006-2009 оны хооронд эрх барьж байсан МАХН буюу МАН Эм Си Эс-т л үйлчиллээ шүү дээ. Ямар сайндаа манай судлаачид Монгол Улсын их хурал юм уу, Эм Си Эс-ийн их хурал юм уу гэж сануулж бичиж байлаа.
Өнөөдөр компанийн төлөөлөгч нь УИХ-д ороод ташаагаа тулчихсан “Тэр ордыг чинь би авъя” гэж том дуугараад авдаг болсон байна лээ. Нам гэдэг чинь олон түмний үзэл бодлын асуудал. Өнөөгийн ийм ороо бусгаа цагт Ардчилсан нам төрөө барьж байгаа нь зөв юм.
Харин нэр цэвэр, бодлого үйл ажиллагаа нь илүү өгөөжтэй байх ёстой. Намын толгойд гарсан хэдэн нөхөр нь хэсэгхэн баячуудынхаа арга аяганд орчихсон байх юм. Бүхэл бүтэн улсын маань Ерөнхий сайд гэхэд л телевизээр “Би жорлонгийнхоо бохирыг гол руу хийгээгүй" гээд яриад сууж байх юм.
Гэтэл өөр нэг телевиз нь бүдүүн бохирын хоолойноос бохир ус Туул гол руу урсаад гарч байгааг нь харуулах юм. Ерөнхий сайд нь жорлонгийнхоо бохирыг Улаанбаатарчуудыг ундаалдаг Туул гол руу хийсэн, хийгээгүй гээд яриад сууж байхаар яах болж байна даа.
-Тэгээд одоо ийм гажуудлыг яаж засах вэ, хууль эрх зүйн хувьд засах боломж байна уу. Ингэж явсаар ард түмний бухимдал дээд цэгтээ хүрч тэсэрвэл яах вэ?
-Хэрүүл тэмцэл бухимдлаар юуг ч шийдэхгүй. Эв зүй, хууль эрх зүйн хүрээнд аливаа асуудлыг шийдэх нь хамгийн зөв гарц. Ерөнхийлөгчийн санаачилсан дархлаажуулалтыг сулруулах хуулийн төслүүд хамгийн чухал. Нэгэнт л хэрэг төвөгт нэр холбогдсон бол албан тушаалаа сайн дураараа өгөх хэрэгтэй.
Манайд одоо хэрэг хийсэн нөхрийг АТГ, прокурор бүгд сануулаад нэмэр алга. Нөгөө УИХ-ын гишүүд чинь бие биеэ өмгөөлж, хамгаалаад тавьж явуулахгүй.
АТГ сонгуулийн өмнө намуудад асуудалтай хүмүүсийнх нь нэрийг гаргаж өгсөн боловч нэмэр болсонгүй. Прокурор, УИХ-аас нэр бүхий нөхдүүдийг шалгахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гээд бас л нэмэргүй байна.
-Нийт Монголын эрх ашиг чухам хаана, хэний гарт байна вэ гэсэн эмзэглэл төрөх юм?
-Тийм учраас залуучууд минь юу ч болж байсан төрөө худалдахгүй, нутгаа худалдахгүй юм шүү гэдгийг зүрхэндээ нэвт шингээж ойлгох хэрэгтэй.
Энэ бүх байдлыг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан улс орон, монгол түмний минь хувь заяатай холбоотой хуулийн төслүүдийг араас нь урдаас нь чадах чинээгээрээ олон нийтийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжээд батлуулаад байх хэрэгтэй.
Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний эрх ашгийн төлөөх хуулийн төслүүдийг УИХ, Засгийн газар их хэрзгэр хүлээж авч байгааг анзаарч байгаа биз дээ.
-Өнөөдрийн улстөрчид болохоо байлаа. Залуу үеэр цус сэлбэх ёстой гэдэг дээр ямар бодолтой байгаа вэ?
-Монгол орон шинэчлэгдлээ. Бид шинэ орчин, шинэ нийгэмд амьдарч байна. Улс төрд тэр дундаа монгол төрийн жолоог барьж явах шинэ үеийн хүмүүсийг хүмүүжүүлэх, тэдэндээ түшиглэж хөгжих нь нийгмийн бодит захиалга болоод байна.
Бид өнөөдрийг хүртэл шилжилтийн үеийн сэтгэлгээгээр асуудалд хандаж, төрийн албыг баяжих, албан тушаал ахих дамжлага болгон хардаг сэтгэлгээтэй хүмүүстэйгээр явж ирлээ. Ийм хоцрогдсон сэтгэлгээтэйгээр цааш явна гээд зүтгээд байвал Монголыг үндэстнийнх нь хувьд ч улс гүрнийх нь хувьд ч мөхөл рүү хүргэх аюултай.
-Аль нэг нам фракц дагаж, эсвэл хэн нэгний цүнх барьж гүйдэг цаг ирээ юу даа...
-Өнөөдөр нам гэдэг ойлголтыг нэлээд шүүмжлэлтэй харах шаардлагатай болжээ. Улс төрийн намууд гурван үндсэн доголтой болчихож. Нэгдүгээрт, улс нийгмээ авч явах философи үзлийн түвшинд үнэн сульдаатай байна. Ардчилсан нам гэхэд либерал гэж ярихаас цаашгүй болсон.
Консерватив үзэл гэж чухам юу юм бэ. Консерватив үзлийн жинхэнэ утга бол ирээдүйгээ өнгөрсөнтэй, өнгөрснөө одоотой холбож чадах тухай асуудал. Үүн дээр алдаж байна. МАН гэхэд социализмынхаа үзлийг жаахан хувиргаад түүнийгээ мөрөөдсөн улс.
Намын нэрээр төрд орж ирсэн хүмүүс хувийн шуналаа хашиж дийлэхгүй төрөөр дамжуулан идэж байна. Хоёр дахь нь, улс төрийн намууд хөрөнгөлөг хүмүүс, цөөн тооны компанийн халаасанд орчихсон.
Улс төрийн намууд тодорхой компани, мөнгөтэй хүмүүсээр тэтгүүлж байгаад сонгуулиар тэднийхээ шантаажинд ороод тухайн компаниар овоглогдсон хүмүүс нэр дэвшээд гараад ирдэг. УИХ-ын гишүүдийг Монголын ард түмний сонгосон хүмүүс гэдэг нэг нүдээр харвал хүндэтгэх хэрэгтэй болдог.
Нөгөө нүдээр харвал хулгайч, луйварчин, шунал нь цухалзсан хүмүүс. Гурав дахь нь, цөөн хэдэн хүн намын толгойг барьчихаад жирийн иргэд, гишүүд дэмжигчдийн санаа бодол намын мөрийн хөтөлбөрт огт орохоо байсан. Үүний гайг бид амсч байна.
Сүүлийн хоёр сонгууль дараалан үндэснийхээ баялгаа улс төрийн намуудаар тоглууллаа. Адаг сүүлд нь улс орныхоо эдийн засгийг тамирдуулчихсан хараад сууцгааж байна. Ингээд харахаар намууд гэдэг дээр маш болгоомжтой хандах учиртай.
-Намын эрх ашгаас болж улс хэцүү байдалд орлоо гэж судлаачид хэлж байна?
-Ер нь бол нам сонгуульд оролцож, нам бүхнийг шийддэг байх нь явцгүй боллоо. Энэ бол ганцхан Монголын зовлон биш дэлхийн зовлон. Францад гэхэд олон нийтийн байгууллагууд нь сонгуульд оролцдог.
Монголд гэхэд Ардчилсан холбоо, Монголын залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо, МҮЭ-ийн төлөөлөл сонгуульд оролцож байж бүх нийтийн төлөөлөл бүрдэх юм. Израйлд гэхэд Өндөр настны холбоо гурван суудалтай.
Улс төрийн тэргүүн эгнээнд намууд байдаг боловч ард нь олон нийтийн маш олон байгууллага байдаг. Намуудын бүрэн эрхийг хязгаарлах бодлого явуулах ёстой. Залуучуудын замыг нээх, гаргаж ирэх тал дээр хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулах ёстой.
-Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу, намуудын эрхийг хязгаарлах, шинэ үе орж ирэх боломж хуулийн төсөлд тусгагдсан болов уу?
-Хуулийн төслийг харсан. Одоогийн УИХ-д улстөрийн намын нэрээр орж ирээд зангирчихсан, булагначихсан бүлэг хүмүүсийн нэгдэл байгаа цагт хэзээ ч нийгэмд хэрэгтэй хууль гаргахгүй. Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн бариад хэлэлцүүлж болж байна.
Түүнээс биш одоо байгаа УИХ-ын нөхдүүдээс хэзээ ч олигтой юм гарахгүй. Нөгөө С.Баярцогт, Н.Номтойбаяр гэсэн нөхдүүд л энэ хуулин дээр сууж байна шүү дээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахаас долоо хоногийн өмнө МАХН буюу одоогийн МАН нарийн бичгийн дарга нар бүгдээрээ цагаан цамцтай 1.5 сая төгрөгийн батламж барьчихсан даллаад зогсож байлаа.
АН нэг сая төгрөг өгнө гээд амлачихсан байсан. 2012 оны сонгуулиар АН, МАН хоёрын сонгуулийн амлалтад анализ хийгээд үзэхэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 тэрбум ам.доллар, АН-ынхад 20-30 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан.
Аль аль нь хэрэгжих боломжгүй. Энэ бүхнээс харахад улс төрийн намууд ямар ч судалгаа анализ хийлгүйгээр хоосон амлалт яриад сонгуульд орж байна.
Үүнийг л хуулиар хориглох хэрэгтэй. Улс төрийн намууд улирал бүр Монголынхоо нийгэм эдийн засгийн үзүүлэлтэд бодит анализ хийгээд олон түмэндээ мэдээлэл хийдэг маш том судалгааны байгууллага байх ёстой юм.
Хууль эрх зүйн хүрээнд ийм байдал руу шахаж өгөхгүй бол бизнесийн хэдэн нөхдүүдийн аманд ороод худлаа ярьж, худлаа амласан газар болох гээд байна. Ардчилсан нам төр бариад хоёр жил болж байна. Мөрийн хөтөлбөрийнх нь биелэлт хэдэн хувьтай байгаа билээ.
Хэн үүнийг тооцож байна. Хэдэн наймаачдыг сайд нараар тавьчихсан. Нөгөө хэд нь улс орныхоо эдийн засгийг сайжруулах нь бүү хэл эвдээд хаячихсан.
Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд дахиж өрсөлдөх эрхийг нь хасдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрийн намууд мөнгөтэй, шуналтай хүмүүсийн төрийг худалдаж авах хэрэгсэл болчихоод байна.
-Таныг Ерөнхий сайд байх үеийн улстөрчид болон өнөөгийн улс төрчдийн хооронд ямар ялгаа гарсан бол?
-Манай Засгийн газар шилжилтийн хүнд хэцүү үед 16 хүнтэй ажилласан. Дундаж нас нь 42 байсан. Би өөрөө 48 настай байсан. Хамгийн ахмад нь Батлан хамгаалахын сайд Жадамбаа 51 настай. Хамгийн залуу нь Дорлигоо маань 32 настай, Да.Ганболд 34-тэй байлаа.
Тэр үед нийгмээ өөрчлөх залуусын хүсэл зориг маш их байсан. Залуучуудыг багтаа оруулаад хамтарч ажиллаж байсандаа харамсдаггүй. Миний хоёр шадар сайд одоо ч төрдөө зүтгээд сайхан ажиллаж л явна.
Манай Засгийн газрын 16 гишүүний ес нь эрдмийн зэрэг цолтой байсан. Тийм учраас ямар ч асуудлыг ярихад мэргэжлийн өндөр түвшинд ойлгож, түүнийгээ шийдэж чаддаг байсан.
-Хувь хүн талаасаа манай улстөрчид хэр боловсорсон бол?
-Хувь хүний чанар, хүмүүжил суурь боловсрол их чухал. Манай Засгийн газрын гишүүдэд шунал гэж ойлголт байгаагүй. Элдэв хэл аманд ганц нэгэн нөхөд орж байсан. Тэдний хувьд социализмынхаа үеийн хуучинсаг сэтгэлгээгээр зарим зүйлд хандаж хэл аманд орж байснаас биш одоогийнх шиг захиалгын хууль боловсруулдаг кабинет байгаагүй.
Одоо гарч байгаа хуулиудыг харахад гадны хөрөнгө оруулагчид болон өөрсдийн эрхэлдэг бизнестээ тохируулсан хууль гаргаж байгаа нь илт харагдаж байдаг. Манайх Айвэнхоуд тохируулж хичнээн ч хуулиа өөрчлөв дөө. Үнэхээр эмгэнэлтэй.
-Өнөөдрийн улс төрд залуус гарч ирэх механизм байна уу?
-Сонгуульд өрсөлдөж байгаа хүний сурталчилгааны үгэнд итгэнэ гэвэл дэндүү гэнэн хэрэг болно. Би хааяа гадуур залуучуудтай уулзаж лекц уншдаг. Тэгээд залуустайгаа ярилцахад өнөө цагийн залуус мундаг, боловсролтой, улс орноо бодсон эрүүл сэтгэлгээтэй төлөвшиж байгаа нь харагддаг.
Олон мянган залуус эерэг эрүүл сэтгэлгээтэй төлөвшиж байгааг хараад залуучуудаараа бахархдаг. Энэ мундаг залуусаа өөд нь гаргах механизм манайд байхгүй. Гэтэл энэ улс төрийн намууд ийм залуусыг нухчин дарж байна. Миний бодоход Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад нам бүхнийг шийддэг гэдгийг болиулах хэрэгтэй.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар эрхийг хязгаарлана гэхээр АН, МАН хоёр лав хөдлөхгүй болов уу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэхээр хамгийн том саад болж байгаа зүйл бол Их хурал өөрөө. Өөрсдийнх нь эрх ашиг боомилогдох учир улс төрийн намууд, УИХ-ын гишүүд амиа хорлоё гэж бодохгүй шүү дээ.
УИХ бизнесийн сонирхолд захирагдсан, шуналтай хүмүүсийн товчоо болчихсон. Энэ хавар Монголынхоо газар нутгийг 60-100 жилээр гадаадын нөхдүүдэд дуудлагаар худалдана гээд хээвнэг зогсож байна шүү дээ.
Газар нутгаа гадныханд худалдана гэдэг төрийн түшээдтэй байна гэдэг Монголын эмгэнэл. Ерөнхий сайд Бадамдорж гэж нөхөр 1919 онд Сү Шү Жаныг хүрээнд ороод ирэхэд орой болгон уулзаж, архи ууж хундага тулгадаг нөхөр байсан гэдэг.
Түүнээс хойш Монголынхоо хувь заяанд цэвдэг ханддаг төрийн түшээ, Засгийн газар байсангүй. Тэгсэн энэ удаагийн Засгийн газар гадныханд эх нутгаа дуудлага худалдаагаар худалдах хуулийн төсөл санаачлаад барьчихсан явж байна.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гэдэг нөхөр тэр хуулийг нь дэмжээд УИХ дээр ярьж байна шүү дээ. Энэ нөхөр чинь Хэнтий аймгийн Биндэр сумынх. Бид хоёр нэг нутаг усных юм. Үгүй нээрээ хэлэх ч үг алга. Одоо сэрэх цаг болжээ. Энэ чинь юу болоод байна вэ.
-Засгийн газарт та нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. АН-ын Засгийн газар мухардмал байдлаасаа хэрхэн гарах вэ. Гарцыг та хэрхэн харж байна вэ?
-МАН-ын хувьд энэ Засгийн газрын хувь заяагаар тоглоод Ардчилсан намыг шатрын ойлголтоор цогц зангад оруулчихлаа. Энэ нь ганцхан нүүдэл хийнэ, тэр нь амиа хорлох. МАН-ын хувьд Засгийн газрыг огцруулах санал оруулсан.
Тэр нь огцруулах гэж байгаа юм биш шүү дээ. Зөвхөн зургаа, зургаан сараар амийг нь уртасгаад сонгууль хүргэж байгаад нэг мөсөн тонгорох гэж байгаа юм.
Танхимынх нь нэг сайд нь нэг охины хар тамхины асуудлаас болоод өөрийн харьяаны цагдаа, мөрдөн, АТГ, тагнуул гээд хамаг байгууллагынхаа нэр хүндийг бараад, сайдынхаа хөлд бүгд чирэгдлээ шүү дээ.
Ийм байдал гаргасан салбарын сайд, Ерөнхий сайд нэг ч хоног тэвчээд сууж болохгүй. Сайн дураараа саналаараа огцрох хэрэгтэй. Харин үүний дараа АН дараагийн Засгийн газраа байгуулаад зөв бодлого явуулбал ирэх сонгуульд найдвар бий.
-Улстөрд залуусыг бодлогоор гаргах нь зөв үү?
-Монгол төрийнхөө залуу удирдагчдыг бэлтгэх чухал шаардлага байна. Улстөрд гэлтгүй нийгмийн бүх давхаргад шинэ үеийн хэрэгцээ шаардлага ус, агаар шиг хэрэгтэй байна. Энэ цаг мөчид шинэ залуусыг бодлогоор гаргаж ирнэ гэдэг бол туйлын зөв.
Энэ бол өөрөө шинэ зүйл, шинэ санаачилга. Маш том зүйлийн эхлэл юм. Үр дүнд битгий яараарай. Үр дүн магадгүй 10-15 жилийн гарна. Нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйлийн шинэ эхлэлийг тавина гэдэг, шинэ жишиг тогтооно гэдэг өөрөө маш чухал юм.
Түүнд яарч болохгүй. Залуучуудаа ганц удаагийн үндэсний төслөөр илрүүлээд орхих биш тэдний цаашдын боловсрол, төрийн албанд шат шатанд нь ахиулж бэлтгэх механизмыг давхар авч явах хэрэгтэй.
Эх сурвалж Э.ЭНХБОЛД
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"
Сэтгэгдэл0
Ёстой алган дээрээ харж байгаа юм шиг мундаг хэлжээ.
... Товчхон бөгөөд шулуухан хэлэхэд Монголчуудыг Хэлгүй , Хилгүй , Малгүй , Бэлчээргүй болгох алсын далд зорилготой АНУ , Хятад , Өрнөдийнхэн улс орныг минь дотроос нь устган нурааж, … урвагчдын гараар булаан эзлэх бодлого нь маш эрчимтэй явагдаж байна. !!! … Монгол кирилл бичгээс дөрвөн үсэг авч хаях санаа биеэ өргөмжилсөн хуурамч хэдэн эрдэмтдийн хийрхэл гэхээсээ илүү нэлээд ултай суурьтай бодож төлөвлөсөн Монголчуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа байсан, одоо ч тохиромжтой цагийг хүлээн дэлбэрэхэд бэлэн байгаа тэсрэх бөмбөгтэй адил үүрэг гүйцэтгэн хадгалагдаж байна . ... Өдгөөгийн уран зохиолын хичээл хасах тухайд Боловсролын салбарт Монгол хүүхдийг оюуны чадваргүй болгох бүхэл бүтэн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн ил гарсан хэсэг нь та нарын санааг зовоож байна . Харин зовбол зохих тэр хэсгүүд нь илрээгүй учраас олны анхаарлын төвд ороогүй байна . ... Хэрвээ Монгол хүүхдэд өнөөдөр юу зааж байна гэж сурах бичгийг нь хальт боловч харсан бол энэ цаг үед Монгол хүүхдүүд эх орноо хайрлах сэтгэлгүй , харийг шүтсэн дээр нь олонхи нь наад захын мэдлэг үгүй болж төгсөж буйн мөн чанар, оюуны хоцрогдол юунаас эхтэй байгааг шууд ойлгох боломжтой нөхцөл байдалд хүрээд байна. Энэ бүх гай гамшиг 1990 ээд оноос эхтэй бөгөөд 2012 онд Ардчилсан Шинэчилсэн засаг АНУ ын санал тоолох хар машинаар ард олны сонголтыг өөрчлөн хууран мэхлэх арга замаар Монголын төрийн эрхийг хууль бусаар булаан авч Харийнхны утсан хүүхэлдэй болсон ардчилсан хужаа , луйварчид , урвагчид Монгол улсын тусгаар тогтнолыг нь дотроос нь устгах арга хэмжээгээ шинэчлэл, өөрчлөлт хэмээх элдэв сайхан үгээр хачирлан нууж ил тодоор хэнээс ч айж эмээлгүйгээр увайгүйгээр Төрийн эрх мэдлийн дор явуулж буйтай шууд холбоотой .Тэд Монголын ард түмний хөрөнгийг хариуцахдаа хүйтэн цэвдэг шуналт сэтгэлт мах манасан араатан мэт аашлан коксжсон нүүрс гэх мэт баялгийг зохион байгуулалттайгаар үнэгүйдүүлэн хулгайлж аван , элдэв зээл, бонд гэх тэрбум тэрбум $ оор тоологдох Ардчилсан Их Өрөнд оруулан хүчээр гавлаж гинжлэн , төсвийн гүйцэтгэлийг хэд дахин нугалсан үнээр тооцон ардчилсан маягаар соёлтой дээрэм хийж халаасандаа шургуулан , Монголчуудыг харийнхны боолчлолд урваж оруулахдаа олж авсан шагнал , буруу гараар олсон бохир мөнгө , дээрмээр босгосон бизнесээрээ хөл хийн харь оронд зугтан гарч сайхан амьдарна хэмээн мөрөөдөж тэндээ хөрөнгө мөнгөө хадгалж байгааг нь та бүхэн өмнө нь бузар Доллар, евро, юаниа өөрийн Хятад удам угшилийн нэрийн дор хадгалсан хэрэг нь илэрсэн хужаа China Баярцогтын бузар үйлдлээс гадарлаж байгаа . Гэхдээ тэр ганцаараа биш бөгөөд эх орноосоо урваж хорон муу үйлдэл хийж байгаагаа мэдэхийн цаагуур мэдэж байгаа өнөөгийн төрийн дээд албанд ажиллаж буй Ардчилсан Шинэчилсэн хэмээх тодотголтой хужаа , луйварчид урвагчид бүгд хөрөнгө зөөрөө харьд хадгалж эсвэл тийшээ гаргаж байгаа гэдгийг мэдвэл зохино. ... Ардчилал хэмээх эх захгүй , жалгын нэг тарсан элдэв үзэл бодлоор өөр хоорондоо тэмцэлдэн арцалдсан нийгэмд Монгол хэмээх том модны мөчрүүд дээр сууж буй Монгол хүмүүс атгаг санаандаа түүнийгээ хөрөөдөөх нь үнэхээр тэнэг бөгөөд гаслантай . Тулгуур мөчрөө тайраад унасан хойноо Америк, Хятад , Өрнөдийн ханаж цадахаа мэдэхгүй галзуу чононуудын хоол болно гэдгээ мэдэхгүй, ойлгохгүй байгаа нь бүр ч эмгэнэлтэй . ... Монголчуудыг үзэн ядагч , Монголчуудаас хужаа өвөг дээдсийнхээ өшөөг авахыг хүсэн бузар хорон мууг үйлдэж буй ардчилсан хужаа алуурчин Ц Элбэгдорж тэргүүтэй ардчилсан хужаа луйварчид урвагчид энэ бүхний ард суун удирдан, турхирч байдаг гэдгийг Монголчууд ойлгож эхэлсэн гэж бодож байна. Төрийн дээд удирдлагын эрх мэдлийг хужаанууд хууль бусаар ч гэсэн эзэгнэж байгаа учраас аймхай хулчгар луйварчид хужаа этгээдүүд бүх Монголчуудын ариун гэсэн болгоныг харлуулж бараантуулахын тулд элдвээр оролдон бохир хаяг шошго хадаж , үнэн түүхийг гуйвуулан дахин хуурамчаар бичихийг санаархан бузар муугаар гүтгэсэн нэвтрүүлэг, клип, хошин шог болгонoo бүх л ТВ гээр болон бусад мэдээлэлийн хэрэгслээр цацаж , Монгол охидын биеийг нь дамладаг бузар Хятадууд өөрсдийгөө аврагч болгон харуулж , харин Монгол жүжигчин залууг алуурчин болгосон клипийг нь үзээгүй Монгол хүн ховор үлдсэн гэж бодож байна. Хужаанууд сайхан сэтгэлийн үнэр ч байхгүй мөртлөө худал хуурмагийг хамгийн дээд хэмжээнд эзэмшсэн гүтгэж гуйвуулахдаа мэргэжсэн гэдгийг Монголчууд яс махандаа тултал ойлгож ухаарах хэрэгтэй. !!! … Nеtийн сайтуудад сэтгэгдэл нэрийн дор Хужаанууд далдуур Монголчуудыг үргэлж доромжлон хэлэлцдэг бохир үгсээ илээр ичих айхаа үл мэдэн бичдэг болсон нь одоо нэгэнт олон түмэнд ил тодорхой болжээ. Монголчуудаа сэрэмжлэгтүн !!! Aюул алс холooс бус хажууд чинь хаяанд тулан үүдээр бус хатавч сөхөн ороод ирснийг анзаарагтун . !!! ... Өнөөгийн хүнд хэцүү цагт улс эх орондоо тулгарсан аюулын өөдөөс аливаа дайсан, хонины арьс нөмөрсөн чононцруудын бурангуй санаа, хорон үйлдлийг ухаарч ойлгосон хөх тамгат Монгол хүн та эрслэн босож элэг зүрхнээс уяатай энхрий хайрт Монгол эх орноо хамгаалах ариун тэмцэлд нэгдэж нэгэн үзүүрт сэтгэлээр шударгууг барин зориг зүрхтэйгээр зүтгэх болно гэдгийг би мэдэж байна. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ...
Tll, Muu buural Myanguujin
yamar bodlogo yavuulsnii n ch medehgui zahialgiin hun esvel bur uhaanii homsdolton
... Аливаа улс орны хөгжлийн замыг оюуны өндөр чадавхитай зөв шулуун сэтгэлтэй хүмүүс тодорхойлж бүтээдэг . Тэр тусмаа Монголын хөгжих бодлогыг Монголоо хайрладаг хүчирхэг Монгол хүн гартаа барьж, бүтээж босгох болно. ... Хэн нэгний баталж байгаачлан Монголын сор болсон 30 000 н хүн улс төрийн хэлмэгдлийн гэх жилүүдэд алуулсан бол түүнээс хойших цаг хугацаанд буюу 1940 - 1990 оны Монголчуудын оюуны их сэргэн мандалт болохгүй байх байсан юм. Харин Монголчуудын хөгжих замд бул чулуу болж байсан байсан хортон дайснуудыг устган цэвэрлэсэн болохоор богино хугацаанд БНМАУ хүчирхэгжин хөгжих зөвт замдаа эргэлт буцалтгүй орсон юм. Хэрэв зээ хорон муутны гүтгэлгээр зөв шударга хүн зовон , алагдсан бол түүний цус , түүний амиар Монгол эх орны минь эрх чөлөө батжин бэхжиж байдаг юм. Түүний үр удам ч сайн сайхан хувь тавилант амьдралыг үзэн туулах Тэнгэрлэг ёс байдаг юм. Харин аливаад өширхөн , аливааг харлуулахыг хичээгч хэний боловч үр удам энэ газар нутгаас таслагдах болно. Миний буриад өвөг дээдэс та нарын хэнээс ч илүүтэй хоёр гүрэн дамнуулан алуулж устгуулан, хөрөнгөө хураалган айл гэрт насанд хүрсэн эр хүнгүй болж байсан цаг үе бий. Гэвч би Монгол эх орондоо хар буруу санаагүй , санах ч үгүй . Учир нь өвөг дээдсийн минь үсэрсэн цус , тасарсан мах болох би Тэнгэрээс заяат хөх тамгат Монгол эр хүн болж дэлхий дээр өөр хаана ч байхгүй үзэсгэлэн төгс Монгол эх орондоо төрсөн учраас Монгол улсынхаа төлөө нэгэн чигт шударга сэтгэлээр, эрс шулуунаар зүтгэх болно. ... Сайн санааы үзүүрт шар тос . ... Ухаарч ойлож чадвал гайхалтай мэргэн үг шүү. ...
uhaantai hunii setgehui gunzgii onovchtoi, sanaa bodloo tsegctei, tsoohon unemshiltei too barimtan deer tulguurlaj, sul del uggui baidag. yag algan deer haragdaj baigaa yum shig gej tun unen ug. Hyatadiin delhiid shutegdsen udirdagch Deng Xiao Ping communist namiin udirdagch baihdaa capitalismiig uls orondoo zorigtoi oruulj irj 35 jiliin dotor ulsaa doroi hogjiltei hogjij bui ornoos delhiin 2 dahi tom ediin zasgiin battai suuriig tavisan. Humuujuulsen buh udirdagchii n hardaa. Tereer "hulgana n barij idej chaddag bol har yum uu tsagaan muur n hamaagui" gej helsen n baruunii orond oncgoi gaihagddag. Tereer ulsad ashigtai l bol communist capitalst system n hamaagui bugdii n ashigla gesen utgatai. Byambasuren guy shig ulsiin yoronhiilogch, ded yor9 hiilogch baij udirdah yostoi.
... Монголоос алтыг нь хуулиар халхавчилж хулгайлж аван сувдаг шуналаа хангах ардчилсан хужаа луйварчид урвагчдын олон аргуудын ил байгаа нь Алтны бодлогыг өөрчилсөн хуулийн заалт мөн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаран баталж Хятад луйварчдын татварын орчин, хөрөнгийг хамгаалсан бол , Урт нэртэй хуулийг хүчингүй болгохыг оролдон харийнхний ажиллах талбарыг гарган өгч Монголын бүх гол шандыг бохирдуулан алт болон бусад ашигт малтмал олборлох, дээрэмдэх ажиллагаа үе шаттайгаар хэрэгжиж байгааг мөн 4 сарын 1 нээс эхлэн хэрэгжих Боомтын тухай хуулийн дагуу Хил Хамгаалах эр цэргийн тангараг өргөсөн мэргэшсэн албан хаагчдын шалгалтаар бус Гадаадын иргэн харьяатын ажилтан гэх хужаа цустай түшмэдүүдийн шалгалтаар Хятадууд их хэмжээгээр хууль бусаар орж ирэн ухаалаг цахим засаглал дахь MGL цахим үнэмлэхтэй Хятад хүмүүсээр дүүргэх ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн эртний мөрөөдөл биелэхэд ойртож, Монгол улс огцом 3 000 000 000 хүнтэй болох тухай ардчилсан хужаануудын тараасан сенсаци , тархи угаалтын цаад санаа нь илэрч , соёлын хувьсгалын 2 дахь давалгааг Монгол эх оронд минь өрнүүлэхээр 20 гаран жил Монголчуудыг далдуур хорлон, өөр хооронд нь тэмцэлдүүүлсэн бусармаг ажлынхаа үр дүнд Төрийн эрхийг хууль бусаар , хууран мэхлэх арга замаар эзлэн авсан АН , ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй урвагчид луйварчид хужаанууд харийн далд түрэмгийллийн бузар үйлдлийг хамгаалсан үзэл , бодол нэвт шингэсэн Шинэчилсэн хэмээх нэр томьёотой хуулийн бэлтгэлээ базаан одоо гагцхүү Ашигт малтмалын шинэ хуулиар Монгол улсын стратегийн орд газраас Төр албан ёсоор татгалзах, Газрын тухай шинэ хуулиар Хятадуудад 100 жилээр газар өмчлүүлэх эрх олголтыг баталгаажуулах ажил үндсэндээ үлдэж байна. ... Хэдийгээр эдний бусармаг санаа биелэх тавилангүй нуран унаж , Хан Тэнгэрийн хилэнд хорон муутнууд устан мөхөж тамын гүнд хаягдах нигууртай ч Монгол хүн та Монгол эх орныхоо төлөө бус атгаг араншиндаа хөтлөгдөн эрх мэдэл , эд хөрөнгөний төлөө эх орноосоо урвасан тохиолдолд эдний хувь тавиланг хуваалцагч болох төөрөгтэй гэдгийг ойлгосугай . !!! ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Mongolchyyd bidnii archaagyinh ba Mongolchyyd hoorondoo eb neherlel muutai ba hoorondoo bye byeen ynelej dygnej chaddaggyitei holbootoi asyydal bna,Men Mongol hyn hezeech oligtoi niigemteigeen hamt alhaj chadahgyi yum bna,ter ni ene olon namuudaar ilren haragdlaa!!!Mongol hyn tor niigemdee onzgoi sine bair syyritai sine sataar yragsaa yabahiin tyld ezes tegsgelgyi samdan ajillah gadaadiin ornyydiin sine siidber tyrslagaas sydlaj zaluus bolon nastaichyydiin byreldyyntei toriin syydaliig nemegdyyleh zailsgyi heregtei bna!!!!Mongolchyyd yragsaa hezee ahih be?gebel ene ardchilsan nam MAN hoyor zailsan chagt ahih baih!!!!!ygyi bol Mongol hynii setgelgee eerchilegdej delhiin tybsinii bair syyrind oirtson chagt deeslene!!!ene ydaa bol zygeer chag nehzeej menge tegregtei boloh gesen namuudiin togloom yabagdaj bna,yyniig Byambasuren gyai onoliin hybid ni tailbarlasan bna!!!ene onoloor bol Mongol syirsen bna?....iim ylas orond amidarch baigaa irged eh orniihoo telee sehej eedregeer amidrahiin telee bainga mergel hiij tenger sahiusnaasaa gyij sainiig bodoj amidrah heregtei!!!tyynees bys nam dagasan luibarchidiig hezee amidral saijryylna gej hyleeh be?dee;;;;;Odoo Mongoloos gadaadad mas olon hyn garch bna!ted yagaad irseng ni asyyhaar amidral ylam dordood bna?Hyyhedyyd gadaadad amidardag tegeed irlee!!jaahan ch bol eerchileh geed yzye geh yhaanii yum yarisaar bna!!!Eneeder Pranziin Rennes gedeg hotod bi beer yzsenee yarij bna!getel delhiin hichneen orond Manaihan amidardag bilee!ted bygd l hamaatan sadangaan aab eejeen abiachaad syyj bna!!!!ene bol muu zyil l dee!Mongolchyydaa aldaj delhiigeer taraagaad hezee bid tarhai bytarhai Mongolchyydiig negtgeh be?gesen asyydal garch irne!Gadaadad garsan Mongolchyyd odoogoor ochihoorgyi irchgeejee!!!ychir ni Mongold uldsen hamaatan sadangaaraa zyglarchgaaj bna!end neg heseg byleg bylegeeree irchgeelee!!!neg iimerhyy ehleltei gadaadad amidrah yum sib dee?tegeed negee Muu mulguu Mongolchyyd chini gadaadad ireed bye byenteigeen es sanaj tenegtdeg ni heb hebeeree hynii gazar hyrtel bye byeniihee ner hyndiig ynagah gesen balchimgyi zan syrtahyyn ni hebendee!!!ene bydyyleg teneg zan ni zasrahgyigeer 21zyyniig dyysgah baih aa!tegeed daraagiin zyynd neg yum saijrah arga bna uu?ygyi yu?....yadarsan Mongolchyyd aa gej?????!!!!!!!!!!hayj ch bolohgyi abch ch bolohgyi teneg sideluud yum daa!!!!!bysad orniihon bye byeteigeen hamtran eb negdeltei amidarzgaaj medeelel sine sergeg zyiluudiig anhaaran hamtran amidarch baihad end gadadad baigaa Mongolchyyd erdee l hamaatan sadanbgyyd bolon ger bylteigeen ebsen amidrah yum geech?tegeed zaasaa ikhe hol yabah yum gene ene damsignyyd!!!!iim tenegyydiig jinhene ysan tenegyyd gedeg dee!!!!odoo ch ys zystaigaan holildood syid bolj bna!Gadaadad baigaa Mongolchyydtai oirtohiin argagyi ee!!ted eldebiin hereg hiinee!!!!hylgai hydal heleh yalih salahgyi tenegtene!!!bye byeneen hyndetgeh ni baitygai horon muu sanaj ner hyndiig ni muulaj doos ni hiine!men muuhai hereg hiij bna gedegeen oilgoh yhaangyi yabdagt ni bi beer ikhe gaihdag yum ene yunaas yyseb ee!!!geed l.......zaasaa ikhe yum bna daa!!jaahan hynees tyryyleed bicheg barimt ni gaigyi bolbol erdee ch ergej harahgyi ylam l synalaan ahiulah sanaatai!!!ted ene ylas orniihoo hel ysiig syrna gedeg daanch berh!!!ynen sain syrsan hyn zeehen baih ba hydal yaridag ni ikhe baih!hel syrsan hyn eh orondoo heregtei yum hiih yostoi biz dee!!tegtel ted chadahgyi gaihaluud ygaasaa ted heliig hooloo olj idehiin tediid l syrdag ba eh oron ard tymeniihee telee syrna gej daanch ene 21zyyniihand baihgyi boltoi!!!!neg saihan syleg orchyylah heltei hyn ene olon Gadaadad baigaa Mongolchyyd aas dyyldaagyi l edii hyrlee dee!tegeed hel sain syrdag ikhe yhaantai gej byraad yahab dee!!!harin hel tamtagladag gebel ynend dehne!!!!eeriinhee yndesnii hel bichegiig syraagyi hebtej gadaadiin hel syrna gedeg bol leelee l bna daa!!neg iimerhyy niigem bolon Mongol ahan dyysiinhee ynen terhiig heleh gej yarch bichlee!!yenen ch biz?hydalch biz?geed abah geehiin yhaanaar namaig haraana biz dee!!!!yum heleheer l teneg mulguud ni hyrdeg yhaantnyyd bol Mongolchyyd syy dee!!!Harin gadaad ylas orond ene tyhai oilgolt erdee ch baihgyi hyleej abaad aldaagaan zasahiin telee hariu barimjaa ygeen beltgej hebleld egeh yum bilee!Manaihand iim yos syrtahyyn 20-r zyyn tai hamt tyygdaad egchee!!20zyynd bol arai deer baisan yum syy!!!Mongolchyydiin maani ikhenh ni yos syrtahyyntai bailaa daa!!!!
... Монголын ард түмнийг үзэн яддаг , Монголчуудын гэх хамаг сайн сайхан бүхнийг харлуулж , Монголын баялгийг хулгайлан цөлмөж байгаа ардчилсан хужаа Ц Элбэгдоржтой чухам юугаа ярьдаг гэдгийг тань мэдэхгүй юм. ... Үнэхээр гэнэн нь дэндсэн хүн гэх үү, аль эсвэл бусдад өширхөж гомдсон сэтгэлээсээ болоод Монголоо устгахад санаатайгаар гар бие оролцож байгаа юу , ... хэмээн ойлгогдохоор нөхцөл байдал үүсэж байгааг Д Бямбасүрэн гуай та болгоож үзнэ биз. ... Анхнаасаа мах хадгалдаг амбаарыг чононуудад найр тавьж өгөхөд чинь гайхаж байсан , одоо бол Монголд учирсан гамшигийг таригчид болох ардчилсан боольхойчуудын үүсэл нь зарим талаараа өөрийн чинь гар бие оролцож байж өндийсөн бүтээл гэдгийг эрхбиш ухаарч байгаа байх гэж бодож байна. Уг нь өөрийг тань Монгол зон олноо боддог буурай байна гэж бодсон ч би алдсан гэдгээ , ... алуурчин хужаа Ц Элбэгдоржийн гараас Чингис хааны одон авахад тань ойлгосон билээ . ... Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ухаарахгүй , цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй ... гэж Монголчууд эртнээс нааш хэлэлцдэг нь ортой бус уу . ... Нас дагаж ухаарал ирдэггүй , Найр дагаж цэнгэл ирдэггүй , ... Халуун галд хайлж алт цэвэршдэг , Хатуу хорвоод зөвийг эрхэмлэж ухаан нэмдэг , ...
Communist hun communist chigeeree duusna gej. 20 togtooloor olon hun hohirsondoo. Odoo bas yavj baigaa system-g surtei gegch muulaad baih yum. Asuudal baigaa ni unen gehdee communism bid baiguulah geegui g uvgun martchih yumaa
Byambasuren guain ugiig urgelj unshij sonsoj yavdag. Aguu hun dee. Bi urgelj taniigaa hundelj yavakh bolno oo.
Ene uvuu bla bla gehees zur yu ch ugui. Tuhain ued bi bur yarianaas ni zalhdag baisan shuu.
Өнхрүүшийн үлгэр: Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Төрийн ордонд суунгаа Түмний өмнөөс хошгороно
Сайн байцгаана уу? МОНГОЛ ТӨР АХУЙ ТӨРИЙГӨӨ ЧАНД ХАС ХОРОЛ ХАШ-аа гэж... Өрхөн дээр суудаггүй юм, Тоонон дээр гардаггүй юм, Гадаах нь Гэртээ Ороогүй, Гэрдэх нь Гэдсэндээ Ороогүй, Цаг Мөч Хором Хугацаа/Тоо/гэж юу вэ, -тоо тоолдоггүй, нас тоолдоггүйн учир-, Үе гэж юуг хэлж ярих энэнд юу хамаарах, Жаран гэж юу вэ, Өрх, Гэр, Орд, Өргөө гэж юу вэ гэхчлэн эдгээр бүхний агуулга ухагдахуун, Монгол Гэр минь тэр чигээрээ АХУЙ ТӨРИЙН ЁС ЗҮЙГ ХЭЛЖ ӨГҮҮЛЖ БӨХӨЛДӨГИЙГ, ОРШИЛ ОРЧИЛ БАЙЦЫН ЗҮЙ/POLICY/ ЭМЭЭ, ӨВӨӨ, ААВ, ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ маньд жаахан ч атугай өгүүлж хүүрнэж толгойн минь тайлгыг зүгшрүүлж өгсөн нь яамайдаа. ТЭНГЭР ӨРШӨӨ.
Энэ этгээд өөрөө хөндлөнгийн ажиглагч бус харин биеэр хамтран үйлдсэн хам хэрэгтэн биш үү.Таны нэн их хайртай АН хэмээх монголчуудын заналт дайсан болох гамингуудын мафи наад жигшүүрт гэмт хэргийг чинь гардан хийсэн.Та их хайртай байдаг баярцогт хэмээгч эдийн засгийн алуурчин хятад монголын үндэсний баялгийг баяр гэгч урвагчтай хамтран үнэгүй бэлэглэчихсэн.Та тэр үед хаана явав аа.