sonin.mn

Хятад улсын дарга Си Зиньпин Монгол Улсад өнгөрсөн долоо хоног­ийн пүрэв, баасан гарагт төр­ийн айлчлал хийс­­нийг Ройтерс агент­лагийн тоймч Терренсе Эдвардс, Дэвид Стэнвей нар дүг­­нэн бичсэн аж.

Энэхүү айлч­лалын зорилго нь хөрш хоёр орны эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлж, Монголтой хийх худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх явдал юм. Монгол Улс туйлдсан эдийн засагтаа шинэ хөрөнгө оруулалт хайж байгаа. Си Зиньпиний айлчлал нь Монголд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, гадаадын хөрөнгө оруулалт ихээр буурсан үед боллоо.

Монгол Улс туйлдсан эдийн засагтаа шинэ хөрөнгө ор­уу­лалт хайж байгаа. Айлч­лалын үеэр албаны хүмүүс эдийн засаг санхүү, эрчим хүч, уул уурхайн шинэ гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурсан байна. Хятадын Синьхуа агент­лаг “Си Зиньпин Хятад-Монголын худал­дааг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларын хэм­жээнд хүр­­гэхээр төлөв­лөнө” гэж хэлсэн хэмээн мэдээлсэн. Хоёр талын худалдаа 2002 онд 324 сая ам.доллар байсан бол 2013 онд зургаан тэрбум ам.доллар болон өссөн нь Монголын гадаад худал­дааны тэн хагасыг эзэлж байна гэжээ.

Харин Си Зиньпин Монголын нэгэн сонинд бич­сэн нийтлэлдээ “Хятад улс Монголын хөгжилд чадахаараа тусалж дэмжинэ. Хоёр улсыг холбосон төмөр зам, авто зам, уул уурхайн боловсруулалтын хөгжилд хам­­тын ажиллагааг хөг­жүүлнэ” гэжээ. Шин­жээчдийн үзэж байгаагаар гэрээ хэлэлцээр нь Монгол Улс Хятадад нүүрс, зэс гар­гах илүү олон сонголтыг бий болгох юм. Хятадын “South China Morning Post” со­нинд дарга Си Зиньпин­ий айл­ч­­лал нь Мон­голтой харил­­­­­­цах харил­­цаанд шинэ ал­хам боллоо гэж дүг­­­нэлээ.

Си Зиньпин, Цахиагийн Элбэгдорж нар хоёр орны хоо­­ронд иж бүрэн стра­тегийн түнш­лэлийн харил­цааг хөгж­үүлэх тухай хам­тар­­сан тунхаглалд гарын үс­эг зурлаа. Бай­галийн баялаг ихтэй Монгол өмнө нь Хятадын стратегийн түнш байсан бол одоо иж бүр­эн стратегийн түнш болж байна. Түүнчлэн хоёр улсын төр­­ийн тэргүүн дэд бүтэц, эдийн засаг, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажил­лагааг эрчим­­жүүлэх гэрээ хэлэл­цээн­үүдэд гарын үсэг зурахад байл­ц­сан. Монгол Улс Хятадын хойд, зүүн хойд боом­туудыг ашиг­лахаар боллоо.

Хятадын дарга Си Зиньпин Монголын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үедээ “Хятад улс Монголтой хил нэвтрэх тээвэрлэлт, уул уур­хай болон эрчим хүч­ний салбарын хамтын ажиллагааг өргө­жүүлэх боломж­той. Хятад, Монгол Улс нь харил­цан итгэлц­сэн нөхөр­сөг, сайн хөр­шүүд болно гэдэгт итгэж байна” гэж хэл­сэн аж.
Түүнээс гадна Хятад улс Монголыг Ази, Номхон далайн эдийн засгийн форумд нэгдэхэд дэмжихээ хэлжээ.

Энэ айлчлал нь Хятадын дарга Си Зиньпин албан ёсны айлчлалынхаа хүрээнд зөвхөн нэг улсад хийсэн хоёр дахь айлчлал болж байна. Энэ онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болж бай­гаагаараа онцлог.

Хятадын дарга Си Зиньпин айлч­­­лалынхаа хү­рээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулз­санаас га­дна УИХ-д үг хэлсэн. ОХУ-ын Epochtimes.ru сай­­тад Хятадын дарга Си Зиньпин энэ сарын 21-22-нд Мон­гол улсад хийсэн айлч­­лалынхаа хүрээнд хоёр талын худалдаа, аюулгүй бай­д­лын сэдвүүдийг хэлэлц­лээ. Си Зиньпиний айлч­лалыг хэдэн сарын өмнөөс бэлт­гэсэн бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж, Ерөн­хийлөгч Си Зиньпиний айлч­лалаар хэлэл­цэх асууд­лыг ярилцсан.

АНУ нь Монголыг сонирхох нь нэмэгдэж байгаа учраас Хятад улс хөрштэйгөө харил­цаа холбоогоо бэх­жүүлж байж болох талтай. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголд айлчилж цэргийн хамтын ажиллагааг өргөтгөх зөв­шилцөлд гарын үсэг зурсан юм.

Монгол Улс нь Ази, Номхон далайн эдийн зас­гийн хамтын ажиллагааны ги­ш­­үүн болохоор эртнээс чар­­майж байгаа. Энэ онд уг хам­тын ажиллаг­ааны чуул­гыг даргалж буй Хятад улс Монголын энэ эрмэлзэлд туслах тухай айлчлалынхаа үеэр Хятадын дарга Си Зиньпин амласан хэмээн мэдээлсэн байна.

Н.Тунгалаг

Эх сурвалж: