sonin.mn
Яг ингэж бодож, бүр ил цагаан мэдээлэл өгч яваа төрийн түшээд олон байна. 
 
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаас өөрийн хүсэлтээр мултарсан “Женко” Х.Баттулга нарийн царигтай төмөр замын асуудлаас болж сүжиг муутай байдаг БНХАУ-ын дарга Си Зиньпинийг хүндэтгэн хийсэн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй. 
 
Н.Алтанхуягтай илэрхий харшилтай Х.Баттулгын энэ үйлдлийг ойлгож цөхөх юмгүй. Сүүлийн үед хүчээ авч байгаа УИХ-ын намрын чуулганы үеэр энэ Засгийн газрыг унагаж, шинэ Засгийн газар байгуулагдвал Х.Баттулга хоосон хоцрохгүй нь тодорхой. 
 
Тэгвэл Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газрыг гайд гарах сонирхолтой эрхмүүдийн тоог нэгээр нэмж УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засаг унавал сайн, унахгүй бол бүр сайн” хэмээн хөөрхөн булзааруулжээ. 
 
Харин огцрохгүй бол бүр сайн гэсний учир нь Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нараасаа үл ялиг жийрхсэнийх гэж хардах хүмүүс байгаа юм.
 
Учир нь Шадар сайд Д.Тэрбишдагва О.Баасанхүү гишүүн хоёр тийм ч сайн харилцаатай биш гэдгийг олон нийт хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх билээ. 
 
Эх сурвалж: