Монголын уншигчдад "Чонон сүлд" номыг Хятад хэлнээс орчуулан хүргэсэн, орчуулагч, судлаач, Хятад хэлний "Гэгээ" коллежийн захирал Д.Болдбаатар өөрийн Facebook хуудсандаа Төрийн хэл нэртэй шүүмжийг бичсэн байна.
Төрийн хэл
Хятадын удирдагч Си Зинь Пин манай оронд хоёр хоног айлчлаад буцлаа. Түүний айлчлалын тухай дээр доргүй ярьж бичиж байгаа болохоор олон таван зүйл бичээд яахав. Би орчуулагч хүний хувьд төрийн орчуулга хэр зэрэг түвшинд байгааг харах боломж олдсондоо харин их олзуурхлаа.
Ний нуугүй хэлэхэд төрийн орчуулга хэмээх хэмжүүрээр авч үзвэл жаахан барагтайхан байсныг хятад хэлтэй байтугай хятад хэлгүй хүмүүс ч гадарлахаар байсан байх аа. Ялангуяа УИХ- дээр Си Зинь Пин даргыг үг хэлээд суухад З.Энхболд дарга нэг цаас гаргаж ирээд шууд уншчих юм.
Түүнийг орчуулах болов уу гэсэн байдаггүй. Уг нь дипломат ёсны үүднээс маш бүдүүлэг алдаа л даа. Гэхдээ үүнд З.Энхболдын даргыг шүүмжлэх гэсэнгүй. Манай УИХ, Засгийн газар, ГХЯ бүгд л дор бүрнээ ёслол хүндэтгэлийн албатай шүү дээ.
Хэрвээ урьдаас бэлтгэсэн материалыг өгөөгүй бол тийм нарийн бичлэгийг шууд сонсоод орчуулах аргагүй тул орчуулагчийн ч буруу биш. Өөрөөр хэлбэл иймэрхүү орчуулгатай холбоотой алдаа мадаг цөөнгүй гардагийг та бүхэн мэдэх байх.
Би гол нь хэн нэгэн хүнийг буруутгах гэсэнгүй орчуулга гэдэг бол, ялангуяа төр засгийн түвшингийн орчуулга маш чухал үүрэгтэй гэдгийг манай сайд дарга нар ойлгоосой билээ гэсэндээ үүнийг бичиж байна.
Хятадын орчуулагчийн орчуулга, дуудлага ч жаахан асуудалтай байсан шүү дээ гэж зарим хүн ам таглаж мэдэх л дээ. Гэхдээ манай улсад жил болгон бага, дунд, дээд шатанд гадаад дотоодгүй арван мянга шахам хүн хятад хэл сурч байгаа.
Сайн бэлтгэлтэй жил хятад хэлний улсын олимпиадын хөтлөгч нь хятад багш нарын нүдийг бүлтийлгэхээр уншиж, ярих тохиолдол олон байдаг юм шүү. Гэтэл хятад хэмээх тэр том гүрэнд жилдээ тав гурван монгол хэлний мэргэжилтэн бэлтгэж байгаа эсэх нь мадагтай.
Улс орнууд төрийн орчуулгадаа ихэд анхаардагийн нэгэн жишээ нь өмнөд хөрш жил болгон гадаад явдлын яамны англи хэлний синхрон орчуулагч бэлтгэх гээд 200 их дээд сургуулиуд руу хүн томилон явуулж, шалгарсан хоёр зуун хүнээ хагас жил бэлддэг ажээ.
Тэднээсээ тавин хүнийг шигшиж гурван сар бэлтгэсний дараа 6 хүн сонгож авдаг гэсэн. Тэгээд дээр нь дахин хоёр гурван жил бэлтгэж байж жинхэнэ төр засгийнхаа орчуулгад ашигладаг байна. Бодвол түргэн бичлэг энэ тэрээ хажуугаар нь заадаг байх л даа.
Тэгж айхтар бэлдсэн хэр нь төр засгийн удирдагч нарын хэлэх үгийг 14 өдрийн өмнө орчуулагчид ирүүлээд орчуулж хэвлээд бэлдсэн байдаг. Түүнийхээ дагуу л ярилцаж хөөрөлддөг нь орчуулагчдаа хичнээн амар байх билээ дээ.
Ялангуяа төр засгийн удирдагч нар оролцсон хэвлэлийн бага хурлын өмнө бэлтгэл болгож дөчин шижигнэсэн орчуулагч оролцсон "загвар хэвлэлийн бага" хурал хийж хүмүүсээ бэлддэг тухай Вэнь Зя Баогийн орчуулагч нэг хэвлэлд бичсэн байдаг. "Сайн орчуулагч гэдэг бэлтгэлтэй хүнийг хэлдэг" гэж мань нөхрийн үгийг би оюутнууддаа хэлэх дуртай.
Бид байшин барилга, зам харгуй яриад байхаас биш иймэрхүү зөөлөн хүчин зүйлийн тал дээр дэндүү бага анхаарах юм аа.
За тэр төр засгийн хэмжээний том асуудал над мэтэд ахадах байлгүй. Харин жирийн бидний хувьд хамаатай өөр нэгэн асуудал айлчлалын үеэр яригдсан нь хятадад суралцах оюутны тоог жил болгон мянга хүргэх асуудал хөндөгдлөө.
Хятадад жил болгон мянган оюутан сургаад Японд мянган инженер бэлдэнэ гээд л дарга нарын амнаас сонсоход сайхан байгаа биз. Гэхдээ хэлний мэргэжилтэн хүний байр суурин дээрээс би тэр хүмүүсийг үнэхээр их өрөвдөж байна.
Учир нь 11 жил эх хэлээрээ суралцсан хятад, япон залуустай тохой залган суугаад тухайн орны хамгийн нарийн, өндөр мэргэжлийг сураад ирнэ гэдэг үнэндээ бараг бүтэшгүй хэрэг. Япон улсад сайн сурах гэж хичээгээд миний нэг танилын хүү нь оюуны сааталтай болоод ирснийг би мэдэх юм.
Өөрөөр хэлбэл хүмүүсээ эндээ хэлний мэдлэгийг нь сайтар бэлдээд явуулах хэрэгтэй шүү дээ. Мэдээжийн хэрэг их дээд сургуулийн сор болсон залуус явж байгаа.
Гэтэл тийм залуусын цөөнгүй хэсэг нь Хятадад очоод яагаад пийжүүчин, шоучин болоод ирдэг вэ гэхээр сайн суръя гэхээр нөгөө айхтар хятад, япон соёлын ангал, ханз үсэгний саад бэрхшээл амаа ангайсан арслан мэт зам тэгнээд хэвтэж байгаа шүү дээ. Ядаж яаж ч хичээгээд орос, англи хэл шиг санаан зоргоор бүтчих биш.
Уг нь манай "Гэгээ" коллеж хятад хэлийг нэн хялбар сурах арга нээгээд амьдралд хэрэгжүүлээд бараг арваад жил болчихлоо. Холбогдох ном сурах бичгийг ч гаргачихсан байгаа. Даанч үүнийг хариуцсан дарга нарт ойлгуулаад хамтран ажиллах гэдэг хад нэвтлэхээс амаргүй асуудал байх юм даа.
Япон руу явах гэж байгаа инженерүүдийг ч уг нь тийм аргаар сургах бүрэн боломжтой юм. Хэрвээ ийм бэлтгэлгүй сэтгэлийн хөөрлөөр баахан хүн явуулчих юм бол хэдэн жилийн дараа үр дүн муутай дахиад л далан таван сая долларыг салхинд хийсгээд хэн ч хариуцлага хүлээхгүй хоцорч мэдэх юм шүү.
Сэтгэгдэл0
Яг үнэн үг.Төр хэрэгтэй цагт хэрэгтэй хүнээ ядаж зөв ашигладаг болоосой.
Зөв ярьжээ. Хятад хэлний мэргэжлийн хүмүүсээ сонсох хэрэгтэй. Зурагтаар Баясах өөр хэн ч билээ хятад судлаачид тун хашир асуудалд хандаж байхад наана нь хэдэн хоосон толгойнууд Си дарга мөнгө өгсөн гээд солиорч өгч байх юм.
Medeej gaigui huuhduud ni yvj bgaa ochood heliig ni oilgohgui shantrana. Ingej l gaigui hediigee alj bgaam daa.
СОНИН сайтын хамт олонд. Юуны өмнө монголчууд бидэнд өөрийн санал үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгож байдаг танай хамт олонд талархалаа илэрхийлье. Үнэнийг хэлэхэд манайд хэвлэлийн эрх чөлөө байгаа гэдэгт итгэхэд бэрх. Аьль ч сонин ,ТВ-д очоод бичсэн нийтлэл, хэлэх гэсэн үгийг чинь хүлээж авахгүй гэхэд бараг болно. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг ард түмэнд хамаатай ойлголт,харин сээтгүүлчид бол ард түмэн хэвлэл мэдээлэл хоёрын хооронд гүүр болж явах ёстой гэдгийг ойлгодоггүй. Харин сайтууд, тэр дундаа Сонин сайт бол өөр, хэн дуртай хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно, бас хязгаарлаалт тогтоодоггүй.Харамсалтай нь энэ боломжийг зарим хүмүүс хэт буруугаар ашиглаж сайтыг бусад хүмүүс унших, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болтол дан ганц өөрийн үзэл бодлоор дүүргэх боллоо. ИЙМД нийтийн эрх ашгийн үүднээс дараахь журам тогтоохыг хүсэлт болгож байна. Үүнд: 1.Нэг удаагийн сэтгэгдэл 30 мөрнөөс илүүгүй байх. Илүү гарсан байвал тэр нь хасаг шууд хасагдаж байх. Энэ бол тодорхой нэг сэдвээр өөрийн санааг товч тодорхой илэрхийлэхэд хангалттай хэмжээний орон зай. 2.Нэг нийтлэл дээр нэг сэтгэгдэлийг олон дахин хувилж тавихгүй байх. 3.Бүдүүлэг үг хараал, хорссон сүрдүүлсэн, занаж зүхсэн зүйлүүд бичихгүй байх. Эсрэг тохиолдолд шууд арилгаж байх. Ингэснээр сайтын үр өгөөж, нэр хүнд сайжирна. Хүмүүс санаагаа товч тодорхой, соёлтой илэрхийлж сурна.
Zuitei. Deerhi hunii devshuulsen sanaliig demjij baina. Iim l zamaar Zorig, Li Er Kan-aas angijirch bolno. Sonin.mn-iig gants gutaaj baigaa ovchituud.
ЗОРИГИЙН ЭСРЭН САНАЛ БАЙНА.ГЭВЧ НААД НӨХӨР ЧИНЬ ЭНЭ АЖЛАА ХАЯАД БУУ БАРИАД ГАРВАЛ ЯАНА.НЭГНИЙГЭЭ ХАЙРЛАА БИЧИЖ Л БАЙГ.БИДЭНД БОЛОН ӨӨРТ НЬ ЗУГААТАЙ
Сонгон шалгаруулалт гэдэг нь ар өврийн хаалгаар болоод ардын хүүхэд явж болохгүй биз дээ.
sain bn boldbaataraa , er n tegeed ta neg olon niitiin ch yum uu uls turluu neg huchee uzeedeh bolson baihaa, aigaad dooshoo orood yahav
Unen ug heljee.Orchuulgiig sonsoj baihad arai l hetsuuhen baina lee.Toriin orchuulga bol ug useg ,tseg taslal,ter baitugai ug helsen huniihee sanaa bodliig zov oilgoj gargahiig helne.Zovhon heltei hun ch hiigeed baidag ajil bish.Sain surgah heregtei.
Үнэн шүү. хэл шинжлэл болон монгол хэл зүйн талаар тэдлэг муутай хүтүүс сүүлийн үет хэлний сургалтууд болон орчуулга их хийдэг болсон. Ганц хятад хэлч биш бусад олон хэлний орчуулга дээр ч иймэрхүү алдаа гаргадаг.
АН бол бүх шатанд л самарч байгаа ш дээ,
Zuv yrij bna manaihan muhar suseg setgeliin huurluur asuudald handaj bolohgui chinjleh uhaan talaas ni handah heregtei
Гадаад яам хэл сайн мэддэг, мэдлэг чадвар сайтай болохоор нь ажилд авлаа гэж сонсоогvй, аятайхан царай зvстэй, гое хувцасладаг, баян айлын хvvхэд, найзын хvvхэд, нутаг ус, даргын хамаатан, хахуул егсен гэх мэт шалтгаанаар ажилд авдагболохоор тэр яам сенелтйн байдалд орсон! Орлогч сайд энэ тэр нь хамгийн чадваргvй, гол нь дарга таньдаг
Чи өөрөө орчуулаад өгчихгүй дээ.
Болдбаатар чи өөрөө орчуулахгүй яасийм? Худлаа бүлтрээ л... Хүнд нь биш, агуулга нь гэж харвал асуудлыг зөв дурьдсан байна.
Boldoo bagshiin mongoloor sanaagaa ilerhiileh chadvar busad orchuulagchaas hol davuu sanagddag hichneen oilgood bgach sanaga uran yruu gargah hetsu
Хүний сайныг ханилж танина. Хүлгийн сайныг унаж танидаг гэсэн зүйр үгийг хятадын орчуулагч агтны сайныг гэж орчуулж байхад манай монгол телевизийн мэдээгээр морины сайныг унаж мэддэг гэж хэллээ гэж байгаа нь инээдэмтэй гэх үү ичгүүртэй гэх үү.
Гадаад хэлийг хичнээн сайн эзэмшиж , унаган хэл мэт ярьдаг болоод ч терелх монгол хэлээ еерийн болгож чадаагvй бол орчуулагч хийж чадахгvй ээ!!! Монгол хэлээрээ зев ярьж чаддаггvй хvн гадаад хэл зев сурна гэж байхгvй ээ!!! Хаанахын хэл ч байлаа гэсэн соел, урлаг, чадвар, бvтээл, тvvх,хvмvvжил, мэдлэг бvгдийг суулгасан !!!!!!!
Bitgii huts .Toriin aldaag cham shig fuck shiidej dugnedeggui ym. Honjildoo taivan noirs
Boldbaatar bol engiin ardiin huu, hodoonii huu. Gehdee gadnii heliig yaj zov surahiig yostoi haruulj chadsan zaluu gej boddog. Ug ni ene ailchlaliig Boldbaataraar orchuuluulsan bol ali ch taldaa setgeld sevgui, manai talaas ichij ulaih zuilgui baih baisan yum daa.
Болдбаатар багшийн нэг номыг уншсан чинь аав нь өдөржингөө тариалангийн талбай дээр ажлиллаж өдөр бүр ээж нь хоёр мантуу жигнээд ажил хийж байгаа газар нь хүргүүлдэг байсан. Тэр мантуугаа аав маань идэлгүй надад өгөхөд тэр мантуу шиг сайхан амттай юм энэ хорвоо дээр байдаггүй байж билээ хэмээн дурссан байсан. Аав тэгэхээр тариа тарьдаг, мантуу иддэг хятад хүн байсан юм байна гэж бодсон шүү. Тэгээд л аргагүй цусанд байгаа юм чинь хятад хэл бараг төрөлх хэл нь юм байна гэж ббодсон.
Mantuu ideed hyatad bolchdog bol mongolchuud bugd l hyatad boloh yum bn doo Jungoo mini
Хятад хэлтэй хүн гэвэл сүүлийн 10 хэдэн жил хэдэн арван мянга болсон. Хятадад ч их сурлаа дотоодод ч их сурлаа. Гэтэл яг мэргэжилийн орчуулга хийх болохоор чадна гэх хүн гарч ирдэггүй юм да. Энэ төрийн айлчилалын орчуулгыг хийе гэх хүн бараг гарч ирэхгүй дэ. Тэр нь саяны айлчилалаар яг хааргдлаа. Дандаа ойр зуурын хэлтэй хүмүүс л байгаа. Уг нь яг өндөр мэргэжлийн орчуулагч давхар дипломатаар төгссөн хүн нь ГЯЯ-д л байх ёстой. гэтэл байхгүй байгаа нь харагдлаа.Дандаа арын хаалганы, шаардлага хангахгүй хүмүүс байгаа нь мэдэгдэж бн.
Zow asuudal xondjee.
Манай орчуулагч нар Мон ногоо олон тв ууд тууниий дотор муонтелевиз Маш муу ажилласан шуу жн нь оройн мэдээ еронхийлогчийн угийн эхний хэсгииг явуулж заковал си даргын угийн эхнээс нь бус Дундаас нь жаахан явуулаад хаачихваа утас даж хэлвэл нэг бусгуй бид явуулсан гээд утсаа таслав тэр дор нь дахин утасдвал оор эмэгтэй аваад техник скатав гээд утас таслав РФС юм болсон доо тв дарга зэрэг бух эрх мэдэлтнуудийг оорчилоосой ногоо удирдах зовлол сэрээчээ
Хятад орчуулагч нь "Энэ бол Хятадын зүүд, бас Монголын зүүд" гээд л аваад хаяна лээ. Бодвол, Хятадын мөрөөдөл гэх гэсэн юмуу гэж өөртөө хөрвүүлж суулаа.Орчуулга энэ, тэр гээд техникийн алдаа гарсан ч ерөнхийдөө хоёр тал сайн хөршүүд байх сэтгэл гаргасан, "амьд" уулзалт болох шиг санагдсан. Болдог бол CCTV-ээр энэ айлчлалын талаарх тусгай нэвтрүүлгийг орчуулаад монголчууддаа үзүүлбэл их л тустай мэдээлэл байсан шүү.
евермонголын телевизээр орчуулж гаргасан. Хэлсэн vгнvvд нь маш утга тегелдер сонсогдож байна лээ! Манай гадаад яам ах дvv, амраг саднаа ажилд авч, чадвар хариуцлага ,мэдлэг, срел боловсрол гэдэг ойлголт аль эрт алга болсон. Элчин сайдын яамдуудаар хамгийн мэдлэг , чадваргvй , ажлын дергvй, наймаа хоршоо эргvvлсэн дарга сайдын ах дvv,найзууд нь дvvрсэн! Орон тоо , цалин нь нэмэгдээд амралтын газар болсон
gantc hyatad hel ch bich er n buh helnii orchuulga ih muu bdag sh dee zugeer mergejiliin orchuulga gedeg ih hezuu bdag hamgiingol utga aguulgiig gargah ter hunii sanaag zuv gargah n eeeee hezuu hc dee
Сайн байцгаана уу? Болдбаатар зүйтэй явдлыг хөндөж байна. Аливаа хэлээр орчуулга хөрвүүлгэ хийнэ гэдэг амар юм биш, тэр тусмаа шууд орчуулга хөврүүлгэ гэдгийг Төрийн ч бай, эгэл энгийн ч бай, нарийн мэрэгжлийн ч бай нэнэ чимхлүүр торгон хөдөлмөр ажиллагаа. Учир нь, хэлж ярьж буй зүйл эдийн нь нарийн явдал хэргийн нь мөн голыг нь атгаж аваад голоор нь зүйчилж илтгэж илэрхийлнэ гэдэг ээдээ амаргүйдээ. Төрийн ч, мэрэгжлийн ч, аж амьдралын ч хэл ярианы мөн голын нь учир утга учрыг нь онож хэлж ярьж орчуулж хөврүүлдэг мэрэгшлийн орчуулагч хөврүүлэгч мэрэгжилтэн нарыг бэлдэх нь аль ч улс оронд зайлшгүй зүйл байдаг. Тэр тусмаа шууд орчуулгыг албан ёсны хэлцээ, хэлэлцээ, гэрээ, контракт гэх зүйлсэд урьдаас бэлтгэлтэй хэллэг орчуулга хөврүүлгэ нэн чухал. Болдбаатрын санаа бодлоо илтгэж хэлсэн сэтгэгдэл, оноо шинжийг тун ч дэмжиж байна.
нэн
тиймээ зөв тайлбар хийсэн гэж бодож байна, сэтгэлийн хөөрөл танил талаар шийдвэл хэцүү л бай даа
Болдбаатартай санал нэгдэж байна.Уг асуудлыг хариуцаж байгаа орчуулагч нарыг маш өндөр шалгуураар шүүж ажил хийх эрхийг олгож байх ёстой.Зөвхөн хятад хэл төдийгүй англи хэл, солонгос хэлээр орчуулагдан гарч буй телевизийн кинонуудын хэл найруулгыг анхаарах болсон.Миний дунд сургуулийн охин англи хэлний зарим орчуулгыг худлаа хэлээд байхын гээд шоолдог. Монголчуудын хар ярианы үг хэллэгийг тэр чигээр нь болхидуулан найруулж байгааг хэлмээр бна.Жишээ нь "явалдаад, сэгсрээд, хоёр оо, гурав аа,,гм ярианы соёлгүй мэдлэгээ орчуулга дээрээ шууд буулгаж байна шүү.Хэлний бодлогын талаар төрөөс анхаарч байгаа ч хрэгжүүлэх арга зүйг нийтэд тодорхой болгох цаг болсон.
гадаад хэлний өндөр мэдлэгтэй зохих шалгуурт тэнцсэн хүүхдийг гадаадад мэргэжил эзэмшүүлэх хэрэгтэй.Энд ар, өврийн хаалга хэрхэвч байж болохгүй. Учир нь тэр хүүхэд хэлний бат суурьгүйгээр нарийн мэргэжил эзэмшиж чадахгүй.Иймд тофелийн олон төрөлт шалгалтуудын хамгийн өндөр оноог шаардах, мөн төрийн зүгээс тусгай комисс нарийн дахин шалгалт авах хэрэгтэй.Ийм тохиолдолд ар өврийн хаалгаар орох боломж хаагдана .
Болдбаатартай санал нэг байна. Энэ дээгүүр чинь хариуцлагагүйн зуд л нүүрлэчихсэн байдаг юм шүү дээ. Юун тэр хоёр орны гадаад харилцаа, дипломат ёс жаяг, соёл моёл хамаагүй шүү дээ. Арай дэндүү шүү. Болимоор юм.
Одоо боловсрол чухал биш танил чухал болсон юм байна лээ манай хүүхэд хятадад тэтгэлгээр магистр бакалавр төгсөөд төрийн албанд шалгалт өгч тэнцээд одоо хүртэл ажилгүй л байна танилгүй бас нэг юм дутагдаад л тэр байх даа
маш зөв. манай гарууд энэ зөвөлгөөг унших ч үгүй дээ. даана ч хийх хүсэлгүй дээр чадвахгүй зөвхөн төрөөс баяжна л гэсэн хулгайчууд орж ирдэг юм шиг байгаа юм. дээр нь бас юм мэддэг чаддаг хүн шиг яравгар, мөнгө харвал шуналтайг нь яана. Одоо наадуул чинь хэний хүүхдийг хэдэн төгрөг авч явуулах вэ гэдэг дээр л толгойгоо ажиллуулж байгаа. Монгол улсад сайн орчуулагч мэргэжилтэн инженер байх эсэх нь нэг их чухал биш
Жилийн жилд хил Хамгаалах Ерөнхий газраас ОХУ-руу олон арван хүүхэд сургахаар явуулсаар ирлээ. Харин тэдний дунд сурах сонирхолтой хүүхэд тун ховор юмаа. 3 сарын хугацаанд наад захын анхан шатны бэлтгэлд зааж байгаа боловч хэнд юунд найддагыг бүү мэд өгсөн даалгаврыг үнэн сэтгэлээсээ сурах цээжлэх тогтоох хүзсэл алгаа.ёстой тэгсхийж байгаад хэлний бэлтгэлээ дуусгасан болж орос оронруу явлаа.Яааж юу сурна даа.Энэ тогтолцоог өөрчилмөөр байна. Яг тоондоо таарсан биш 10 хүүхэд явууллаа гэхэд 100 хүүхэд авмаар байна. Тэднээс 7 хоног бүр шалгалт авч хассаар шилэгдмэл хүсэл эрмэлзэлтэй хүүхэд залуусыг явуулмаар юм.Болдбаатарын санааг дэмжижи байна.Арын хаалганы хүүхэд биш.Эх орондоо юм сураапд ирэх хүүхдүүдийг явуулмаар байна.Хугацаат цэргийн алба хаагч гэрээтээс хүссэн хүүхдүүдийг чөлөөтэйгөөр хамруулбал зүйтэй болов уу?
ta unen ug heljee, gehdee tord garsan hulgaich nart iim chuhal zuild sanaa tavih husel baidaggui baih, tednii tolgoid henees orsood iaj ideh ve gedeg bodol baihaas mongoliin ner toriig iaj orgoh ve geh bodol baihgui, orchuulga ni asar doroi bolson
Uur busad helii ch orchuulagch hund hen baidagshdee. Ochsn gazriinhaa heden mongolchuudiig tsaraichilj bgaad l neg yum bolgodog. Tsaaduul n' McDonaldsiin Happy Meal zahialh l chadvartai garuud
ГХЯ мэргэжлийн мэргэшсэн жинхэнэ орчуулагчтай байх ёстой. Түүнийг төлөвлөгөөтэй бэлтгэж байж бид чадварлаг мэргэжилтэнтэй болно.гадаад оронд эх хэлээр нь сургах нь хамгийн зөв арга. Явуулахын өмнө монгол хэлийг сайн зааж сургах цаашид орчуулга хийх үндсийг тавих юм. Тэгж байж хоёр тийш орчуулга, хөрвүүлэг хийх чадвартай болно.
putin bol ene 21-r zuunii baatar.umardiin tsagaan baavgai umriin altan gadas.orchlongiin oroin chimeg, maidar burhan.oros hun orchlongiin oroin chimeg
Ёстой зөв сэдэв хөнджээ. Дээхэн нэг сайдын хүү гээд л үдийн цайгаар теннис тоглож байгаа нь харагддаг байсан. Теннис тоглож байхаар хэлээ үзэж байгаасай даа.
Bagsh bid 2 2010 ond BHXAU n erunhii said Wen Jia Bao 温家宝 n ailchlaliin uer sinhron orchuulga hamtarch hiij bsan saihan dursamj bdag yuma.Boldoo bagsh maana hariutslagatai orchuulgiin ued her baragtaid sandardaggui tushigtei mundag hun shuu.Bi hitad s mgl ruu, bagsh mgl s hitad ru orchuulj bsan.
Boldbaatar 2 yum helsen 1.orchuulga buyu oron sudlal 2.zuulun huchnii bodlogo Uunig hen ch oilgohgui biana d a a yana daa
Манай цэргийнхэн бас энэ тал дээр анхаараасай гэж бодож байна. Жишээ нь: батлан хамгаалах яамнаас хятад руу сургуульд хэлний чиглэлээр 5 хун явахад 2-г нь 4 жилээр ургэлжлуулж, бусдыг нь жил сургаж хумуусээ давтан сургалтад хамруулж байна. Тэгэхэд хилийн цэргийнхэн жил явуулаад болж байгаа нь хунээ бэлтгэх биш хэдэн хун явуулсан тоонд анхаардаг юм шиг байна. Улс орны бодлогод энэ салбарт чадалтай сайн орчуулагч хэрэгтэй гэж бодож байна. Тэгэж байж сурах эрмэлзэлтэй чадвартай хумуустэй болно доо.
Goe bichcen bna tand ajliin ondor amjilt hvciiya