sonin.mn

Үхсэн арсланг илжигнүүд тийрч өшиглөхөөс айдаггүй, учир нь одоо бол яаж ч чадахгүй гэдгийг адгуусны зөнгөөрөө мэдэж байдаг.  Энэ илжигнүүд Сталинг зүсэн бүрээр гүтгэн гүжирдэж  байвч тэд Түүхэн Үнэний Тулаанд гарцаагүй ялагдах болноо.

Уинстон Черчилл


 

1953 оны 3-р сарын 5-нд И.В. Сталин гэнэт нас барснаас хойш 60 жил өнгөрчээ. Гэвч өнгөрсөн энэ хугацаанд Барууны үзэл суртал ухуулгын машин ба түүний гар хөл - хөлсний суртал ухуулагчид, троцкист коммунистууд И.Сталинг ер нь бодож олж болох бүх нүгэлд гүтгэн гүжирдэж ирсэн юм. Энэхүү Хүйтэн дайны өөрөөр хэлбэл тархи угаалгын - гүтгэлэг гүжирдлэгийн - ятгалга ухуулгын  машинд "хэрчүүлж" золиос нь болсон гэнэн ухвар мөчид зарим хүмүүс элдэв хоосон цуу яриа, зориуд найруулан цацаж ирсэн "хоруудыг" нь ам уралдуулан бурцгааж тэр үеийн бодит үнэн түүхийг л бараг мэдэхгүй байж Сталинг шүдээ хавиран үзэн ядаж цөсөө хөөртөл зүхэж ирсэн боловч энэ дайснууд нь одоог болтол түүний гэм буруутайг нотолсон ямар ч түүхэн нотлох баримтуудыг албан ёсоор гарган ирж тавьж И.Сталинг түүхэн шүүхээр шүүж яллаж чадаагүй билээ. Харин урвагчид, дайснуудынх нь зохиосон, гөрдсөн, гүтгэн гүжирдсэн ер нь элдэв "найруулсан хорууд" бол хангалттай бий...

Учир нь энэ бүх гүжир гүтгэлгүүд бол бидний Өнгөрсөн бүх түүхийг маань гүтгэн харлуулж Өнөөгийн амьдралыг маань гарцгүй хүлээсэнд мөн Улс Эх орныг маань колоничлолын дөнгөд барьж байх гэсэн, Ирээдүй хойч үеийг маань өрийн боолууд болгож дөнгөлж авах гэсэн алс холын харийн эзэрхэг гүрнүүдийн маш нарийн тооцсон далд башир зорилго агуулсан цэвэр тархины угаалгууд - увайгүй гүжир гүтгэлэгүүд юм!

 

Оросын антисталинчуудын тэр "түүхэн үнэн гээч" нь голдуу Баруунд цагаачлан гарсан Солженицин, Аксенов, Суворов-Резун мэтийн гүтгэлгийн ном бичиж амь зууж байсан "уран сайхан" бурагчид, улс Эх орондоо өширхсөн "цагаан гартнууд" юм... Тэдний зарим нэг нь жишээлбэл, Солженицин, Аксенов насан нөдөр болж эсвэл нас барахынхаа өмнө хийсэн энэ бүх нүглээ хүлээн зөвшөөрч коммунизмтай хувийн тооцоо бодох гээд харийн улс гүрний хүмүүст ашиглуулж Эх орныхоо эсрэг их гүтгэлэг бичиж байснаа камерын өмнө ярьж бичиж үлдээсэн байдаг. Энэ тухай материалууд интернэтэд хангалттай байгаа. Гэвч ингэх иргэний зүрх зоригтой хүмүүс дисседентүүдийн дунд цөөнх нь гэдэг нь ойлгомжтой биз ээ....

 

Гүтгэлэг гуйвуулгуудын хэдэн зуун ном бичүүлж хэдэн арван уран сайхны кино гаргасан байгаа ч түүхэн үнэн "булавч бултайна, дарав ч далдайна" гэгчээр худал хуурмгийн ханыг нэвтлэн гарч ирж эхэлж байгаа.

 

Энэ бүх гуйвуулга, гүтгэлэгийн ар талд Сталин гэж түүхэн бие хүний тухай, тухайн тэр үеийн түүхэн бодит байдлын тухай үнэн бодит мэдээллүүдийг өнөөдрийн хүртэл биднээс нуун дарагдуулсаар байгаа билээ.

 

Энэ баримтат кино ингэж эхэлж байна:


Сталин бол улс Эх орныхоо дүр зургийг хэдэн арван жилээр тодорхойлсон лидер юм. Тэр бол өнөөгийн Европын дүр зургийг ч бас тодорхойлж өгсөн лидер юм. Түүнийг нэрийг зарим суртал ухуулагчид харгис гэмт хэргүүдтэй холбон үздэг (гүжирддэг) бол харин судлаач эрдэмтэд, ихэнх иргэд агуу ялалтуудтайгаа холбож үздэг. Түүнийг энэ олон жилийн турш зарим нь гүтгэн харлуулж эсвэл нөгөө хэсэг нь бурханчлан тахиж ирсэн юм. Гэвч энэ бүхний цаана жинхэнэ бодит байдал нь бараг харагдахаа больсон байгаа юм.

 

Энэхүү баримт киног И.Сталинг бүх цаг үеийн мөн бүх ард түмнүүдийн агуу сод ухаантан гэж тахин шүтдэг хүмүүс эсвэл түүнийг тамын алуурчин байсан гэдэг суртал ухуулгад нэгэнт итгэчихсэн хүмүүс үзэх хэрэггүй байж болох юм! Учир нь тэдэнд чин үнэн бодит байдал бол хамаагүй байдаг билээ...

https://www.youtube.com/watch?v=b3iuniLkdeM  

 



 

 

Сталинг урьд өмнө нь гүтгэх харлуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн ОХУлсын либерал ТВ-сувгуудын нэг НТВ ийм нэгэн цуврал кино гаргасан байгаа нь үнэхээр "цаг цагаараа байдаггүй. цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэдгийг дахин нэг удаа баталж юм.

Судлаач Х.Болорболд


 
Эрхэм та судлаач Х.Болорболдын бусад нийтлэлийг түүний албан ёсны сайт bolor.info - ээс уншина уу?