Намбарын Энхбаяр. Энэ хүнийг Авлигатай тэмцэх газрынхан баривчлаад, оймстой хөлийг нь гозолзуулаад аваад явж байхад, зарим хүмүүс над руу утасдаж “Өнөөх Мангааг чинь бариад явчихлаа. Одоо л чиний бичдэг үе. Танай сониныг яалаа даа?!” гэцгээж байсан. Би тэдэнд “Уулаасаа унасан бөхтэй барилдаж үзээгүй.
Тэгэх тусмаа унасан бөхийг дэвсэхийг бүр цээрлэдэг. Би Энхбаяр гэж хүний тухай сайн ч дуугарахгүй, муу ч дуугарахгүй” гэж хариулсаар өнөөг хүрсэн. Энэ хооронд телевизийн сурвалжлагч шаардаад байхаар нь хоёр гуравхаан өгүүлбэр хэлсэн. “Шоронг би сайн мэднэ. Шоронд бол хорин хэдтэй, тавин хэдтэй хоёр хүн, өөр ертөнцүүд шиг байдаг юм шүү.
Мах цусанд төрснөөс хойш бид бүгд адилхан. Энхбаяр гэж хүнийхээ биеийг сайн бодоорой” гэсэн. Өөр дуугарсан удаа байхгүй. Хугацаа нэлээн өнгөрч. Энэ хүний тухай сайн мэдэх, сайдаж муудаж явсны хувьд ам ангаймаар санагдлаа.
Энхбаярын аав, ээжийг би сайн танина. “Рашааны” Намбар, “Оргилын Намбар” гэхээр хэн хүнгүй таньдаг байсан аавтай нь залуу зандан насандаа гэмгүй үерхэж явлаа. Их ухаалаг, хөдөлмөрч хүн, одоо ч амьд сэрүүн байгаа гэсэн. Рашаан сувиллын холбогдолтой юм болвол Намбар над руу утасддаг, амрах сувилуулах болвол би Намбар руу утасддаг, жирийн сайхан үерхэл бидний дунд байсан. Ээж нь ч эвлэг сайхан хүн бий.
Намбарын Энхбаяр гэж залуу улс төр рүү хөл тавиад гараад ирэхэд би хувьдаа баярлаж байсан хүний нэг. Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийн гишүүн, нэртэй орчуулагч, үндэсний шашин шүтлэгээ дээдэлдэг энэ хүнийг Монгол Ардын Хувьсгалт Намынхан маань олоод гаргаад ирлээ хэмээн олзуурхаж байсан цаг мөч бий. 1996 оны сонгуульд ялагдаад ангал руу унаж явсан МАХН-ыг 2000 оны сонгуульд хэн босгож ирэв? Хүчирхэг лидер Намбарын Энхбаяр босгож ирсэн.
Орон даяар “лааз өшиглөж” явсан Хувьсгалт намынхныг хэн төрийн суудалд залж, ажилтай амьдралтай болголоо. Намбарын Энхбаяр гэдэгтэй хэн ч маргахгүй байх. 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд болчихоод Соёлын төв өргөөнд нэг хурал зохион байгуулсныг санаж байна. Монголын чөлөөт сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Ц.Дашдондов “Энэ нийгмийн бузар булайг үүгээр шүүрдээрэй” хэмээн хогийн шүүр бэлэглэж, би хадаг барин баяр хүргэж байсан сан.
Тэр хурал дээр гадаадын сэтгүүлчид янз бүрийн асуулт тавьж байсан. Н.Энхбаяр, оросоор асуусанд нь оросоор, англиар асуусанд нь англиар хариулт өгөн олон түмнийг бишрүүлж байсан сан. Тэр үед англи хэлээр тэгж ус цас шиг ярьдаг хүн хуруу дарам цөөхөн л байсан даа. Ингэж, олны талархал хүлээсэн том лидерээ Монголын ард түмэн, МАХН-ынхан өлгийдөж авсан нь түүхийн үнэн.
Би тэр үед парламентын сурвалжлагч байв. Хурал цуглаан, уулзалт цэнгүүн болох тоолонд Н.Энхбаяр гэж хүнтэй тааралдана. Мэндийн зөрүүтэй л явдаг байсан. Нэг удаа радио, телевизийн өргөн нэвтрүүлгээр шууд хурал зохион байгуулж Н.Энхбаяр үг хэлснийг та бүхэн санаж байгаа байх. Тэр шууд хурал дээр Н.Энхбаяраас асуух асуултыг сэтгүүлчдэд урьдчилаад тараачихсан байсан.
Надад, хүмүүс нэг их сонирхохооргүй жирийн л нэг асуулт өгсөн байлаа. Би, түүнийг асуумааргүй, өөр асуулт, тэр дундаа олон нийтийн хамгийн сонирхож байгаа асуудлыг асуумаар санагдаад “Сүүлийн үед болсон улс төрийн аллагууд илрэхгүй байна. Илрүүлье гэсэн бодол ч төр засагт алга шиг. Тухайлбал, С.Зоригийг алсан аллага. Та ер нь зарим нэгтэй нь холбогдчих гээд байгаа юм биш үү?” гэсэн утгатай асуулт тавьсан чинь Ерөнхий сайд маань шууд уурласан.
“Жамьян гуай та өөрөө хэлмэгдэж явсан юм гэнэ лээ. Хүнийг ингэж битгий хэлмэгдүүл” гээд өнөөх хурлын маань өнгө төрх бишидсэн дээ. Хөтлөгч нь одоо Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Хэвлэл мэдээллийн албаны дарга байгаа Ц.Мөнхтөр л дөө. Түргэхэн нөгөө шууд нэвтрүүлгийг хаана билээ. Мөнхтөр бид хоёр хөшигний ард очиж нэлээн маргасан боловч, хүчтэний дэргэд, хүчгүй нь буруутай гэгч болоод л өнгөрсөн. Энэ үеэс л Н.Энхбаяр бид хоёрын хооронд нэлээн том ангал үүсэв үү дээ гэж бодож явдаг байлаа.
Би арван жил парламентын сурвалжлагч хийгээд нэг өглөө Төрийн ордонд очсон чинь үүдний жижүүр “Таныг ордонд битгий оруул” гэсэн гээд үнэмлэхийг минь хураагаад авчихсан. “Хэний шийдвэрээр миний хөлийг хорьж байгаа юм?” гэсэн чинь “Дээрээс тэгсэн” гэснээр өөр үг сонсолгүй өнөөг хүрсэн. Би, Төрийн ордон гэдэг их айлын босгыг 18 настай алхсанаас хойш өнөөдөр буурал өвгөн болсон ч орох эрхгүй л яваа шүү дээ.
Тэр хурлаас хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Н.Энхбаяр маань надад ямар нэг муу юм хийгээгүй. Уулзах байтугай ойрхон зөрөх ч боломж гараагүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсныхоо дараа хүүхдийн зохиолч Загдын Түмэнжаргалыг Хэвлэлийн албаныхаа даргаар томилсон. Энэ хүн надтай худ ургийн барилдлагатай, төрсөн дүүгээс минь өөрцгүй хүн байлаа.
Уулзах болгондоо л “Ах минь та Энхбаяр Ерөнхийлөгчөөс уучлалт гуйгаад уулзчих. Цаадах чинь эр хүн юм шүү. Та хоёрыг иймэрхүү харьцаатай байхад надад ч эвгүй юм. Би та хоёрыг холбоод уулзуулчихъя” гэдэг байлаа. Тэгээд уулзуулсаан. Ерөнхийлөгч ямар байдлаар хүлээж авах нь вэ, би тийм байдлаар л харьцана гэсэн бодолтой орсон. Н.Энхбаяр Ерөнхийлөгч намайг сайхан хүлээж аваад нэлээд удаан ярилцаж суусан. Би, хамт ярилцлагад орчихоод төрийн өндөр албаны хүний нэр хүндэд харш асуулт асууж, телевиз үзэгчдийн өмнө хүнд байдалд оруулсандаа уучлал гуйсан.
Ерөнхийлөгч маань “Уучлалгүй яахав ээ, манай сэтгүүлчдэд тэр зэргийн юм байдаг л шүү дээ” гээд инээж байсан сан. Бид хоёр нэлээн хэдэн минут ярилцсан. Ерөнхийлөгч маань их энгийн, жирийн байдлаар ярилцаж байлаа. Тэр хооронд эхнэр Цолмонгийнхоо хэрэгжүүлэх гэж зүтгээд байгаа “гэр хорооллын OO” төслийг хүртэл яриад амжсан сан.
Энэ бол бид хоёрын сүүлчийн уулзалт байсан юм болов уу даа. З.Түмэнжаргал маань ч Францад суух болсон. Ингээд л Ерөнхийлөгчийн эхний дөрвөн жилийн хугацаа дууссан даа.
Н.Энхбаяр маань дараагийн удаа буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржтой өрсөлдсөн. Ялвал ч ялчихаар рейтинг байсан л даа. Тухайн үеийн намын удирдлага нь “Ямар ч хамаагүй үнээр энэ хүнээс салъя” гэсэн бодолтой байсан нь сүүлд ойлгогдсон. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд би Ц.Элбэгдоржийг дэмжсэн.
Олон жил төр барьсан МАХН-ын, тухайн үеийн удирдлага сэтгэлд хүрэхээ больсон. 2008 оны УИХ-ын сонгуульд илт давуу байдлаар ялчихсан хэрнээ сонгогч олноороо доог тохуу хийн Ардчилсан намыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан. Гол гол яамуудаа Ардчилсан намынханд бэлэглэсэн.
Өнөөх л хувийн ашиг хонжоо хайгчид Н.Алтанхуягийг Шадар сайдаар, Л.Гансүхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар, С.Баярцогтыг Сангийн сайдаар гэхчлэн дан үл бүтэх хүмүүсийг Засгийн газартаа шургалуулж олон түмний итгэлийг хөсөрдүүлсэн байлаа. С.Баяр, өөрийн найз Сү.Батболддоо Ерөнхий сайдын сэнтийг “худалдчихаад” гадаадад гараад явчихсан.
Ийм нөхцөлд хэн хүнгүй л МАХН-ыг дэмжихээс татгалзаж байсан даа. Тэгээд л би АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг дэмжин “Өдрийн сонин”-доо “Ардчиллын алаг туган доор дээлтэй арслан шиг дэрвэж явна” хэмээн бичиж байсан сан. Миний бичсэнээр биш, ард түмний сонголтоор Цахиагийн Элбэгдорж ялсаан. Энэ хүнээс Монголын хувь заяа асар их зүйлийг хүлээж байсан. Гол нь, өөрийнх нь туг болгон өргөж явсан шударга ёс! Энэ тухай дараа өгүүлнэ.
Н.Энхбаяр маань ялагдчихаад зүгээр суугаагүй. Улстөрч хүн, нас бие байгаа цагт янз бүрийн л бодолд хөтлөгдөж таарна. Тэрээр МАХН нэрээ өөрчлөхийг хүлээж, мярааж суусан. Нэр өөрчлөх асуудлаар гол нь “урвагчид” У.Хүрэлсүхийг шордож эхэлсэн л дээ. “Зайлшгүй чухал” гээд л... !
Миний хувьд үүнд эргэлзэж намын зарим нөхөддөө хэлж, бас сонин хэвлэлээр санаагаа бичээд авсан. “Нэр хүндтэй, ялж яваа нам сонгуулийн өмнө нэрээ сольдоггүй юм. Хүчний харьцааг зөв тооц. Зэрэгцээд “МАХН-II” гараад ирэхийг байг гэх газаргүй шүү” гэж!. Миний үгийг хэн тоох вэ дээ. Болдог жамаараа л болсон. “Ээхий хужир”, Энхбаяр маань намынхаа нэрийг өөрчлөхгүй гэсэн хэсэг бүлэг гишүүд, энд тэндхийн гудамжныхан, гомдож горойгсод, ширээ суудлын гуйлгачингуудыг цуглуулаад МАХН гэгчийг байгуулчихсан. Бүр, хөгийн нөхөд намын нарийн бичгийн даргын суудалд оччихож билээ.
Энэ бол Энхбаярын буруу байгаагүй. Улстөр гэдэг өршөөлгүй тоглоомд хэн сэтгэж, хийсэн нь ялдаг бичигдээгүй хуультай. Н.Энхбаяр улстөрийн байдлыг урьдаас сайн харсан, нарийн тактик боловсруулсан, хүчний харьцааг зөв үнэлсэн, буруу нь юу байгаа юм?! Ингээд 2012 оны Улсын Их Хурлын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангаж байтал нь яг сонгуулийн өмнө баривчилж хорьсон.
Н.Энхбаяр гэдэг хувь хүнд алдаа байсан уу гэвэл байсан. Түүнийгээ өөрөө ч хүлээдэг. Ухаж төнхөөд, томруулдаг шилээр хараад байвал энэ ертөнцөд алдаа дутагдалгүй хүн байдаг гэжүү?! Гол нь Н.Энхбаяр гэж хүнтэй хуулийн дагуу хариуцлага тооцох гээгүй. 2012, 2013 оны сонгуулиудад оролцуулахгүй гэсэн хуйвалдаан байлаа. Энд аль аль намынх нь, аймхай хулчгарууд, урваж шарвагчид бүгд нийлсэн. Н.Энхбаяртай хэдийд ч хариуцлага тооцох боломж, бүх эрх мэдэл нь байсан.
Тэгтэл яг сонгуулийн өмнө баривчлаад Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрмөгц “Ерөнхийлөгч уучлал үзүүллээ” гээд суллаж байгаа юм. Хүнээр ингэж тоглож болох уу? Энэ чинь өнөөх Ц.Элбэгдоржийн “Шударга ёсыг тогтооно” гэсэн лоозон мөн үү? Ер нь Монголын төрд тогтсон хамгийн муухай юм бол эрх мэдэлтнүүд нь сонгуульд ялчихаж магадгүй гэсэн хүнээ өмнө нь бариад хорьчихдог, дараа нь сулладаг муухай зуршил тогтлоо.
Ирэх сонгуульд МАН ялвал дараачийн сонгуулийн өмнө хэн хэнийг барьж хорих нь тодорхой л байгаа. Өнөөгийн эрх баригчид Монголд ийм муухай юм эхлүүлсэндээ ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэж би боддог.
2012 оны сонгуульд Америкийнхаа “Хар машин”-д гарцаагүй ялах программ нууцаар хийгээд, Үндсэн хуулийнхаа заалтуудыг зөрчин “намын нэрсийн жагсаалт” гэдэг луйврын аргаар хэсэг бүлэг хүн гараад ирлээ. Шуудхан хэлбэл 2012 онд хэсэг бүлэг хүн “Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж авсан”. Энэ бол олон улсын болон Монгол Улсын Үндсэн хууль, эрүү иргэний хуулиудад тусгагдсан нэр томъёо.
Миний хувьд эхний нэг жил ажиглаж байсан. Үнэхээр шударга ёсыг тогтоогоод Монгол Улсыг ардчилал, зах зээлийн нийгмийн замаар залаад явах нь уу гэж. Тэгсэн чинь юу вэ? Энхбаяраасаа долоон дор хүмүүс гараад ирдэг байгаа. Эхний алхамаасаа л Монголын бүх хууль дүрмийг уландаа гишгэсэн, зөвхөн хувийн ашиг хонжоо хайсан хүмүүс гэдэг нь илэрхий болсон.
Яам, агентлагуудыг дахин өргөтгөж дандаа гар ганзага нийлсэн хүмүүсээрээ бэхжүүлж байгаа юм. Аймаг сум, бүхэл бүтэн дүүрэг хороог дахин тэлж гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, танил талаараа дүүргэлээ. Монголын төр гэр бүлийн төр болсон. Монголын мөнгө энэ гэр бүлийг тэжээх хэрэгсэл болсон. Түүхэндээ хамгийн баян Засгийн газар бол Норовын Алтанхуягийн Засгийн газар. Чингис, Самурай бондууд, гадаадын хандив тусламж, дотоодын төсөв хөрөнгө, багтаж шингэхгүй их мөнгөөр энэ Их Хурал, Засгийн газар тоглочихсон.
Монголын мөнгийг зориудаар валютын ханш өсгөн, валют болгоод гадаад, дотоодын банкуудад чихчихлээ. УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт нэг сая /1 000 000/ ам.долларыг “Хятадын Монгол” хаягаар Швейцарийн банкинд байршуулаад мартчихсан нь илэрлээ. Өөр хүнийг бол “Террористуудыг санхүүжүүлэхэд тусласан” гэдэг хуулийн заалтаар шалгаад, “дээлийг нь толгой дээгүүр нь нөмөргөчихсөн” байгаа.
Тэгтэл сайн дураараа УИХ-ын дэд даргаа өгч “шийтгүүлдэг” юм гэнэ. Энэ бол, эрхэм дээдсийн гадаадад байршуулсан мөнгөний, дусал төдий юм. Ард түмнээ хоёр кг махны мөнгөөр хуурчихаад Монголын мөнгийг ингэж зувчуулж суудаг чинь шударга ёс юм уу гэж би өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуух цаг болсон гэж бодож байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний ахлах зөвлөх Л.Гансүх нарыг хар даа. Хүүхэд, дүү нар, гэр бүлийнхнээрээ компани байгуулчихаад “Цэвэр агаар сан”, “Нүүрс хөтөлбөр” нэрээр хичнээн тэрбумыг халааслав?! Н.Алтанхуяг “Цэвэр агаар сан”-гийн 3.2 тэрбум төгрөгийн ашиглалтын хэрэгт голлон оролцсон төрсөн охин Алтанхуягийн Саранзаяагаа уг хэргээс тусгаарлан авч үлдээд саяхан хэрэгсэхгүй болгуулчихлаа шүү дээ.
Бас л “Нүүрс хөтөлбөр”-ийн хэрэгт холбогдсон хүүхэн. Энэ хэдэн хүн ч цагаандаа гарч дээ. Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин хоёр, ахлах зөвлөх Л.Гансүхийгээ баривчлагдахаар яаж сандрав даа? Төв аймгийн шорон руу ухаан мадаггүй очиж байгаа юм. Юу гэж үгээ нийлүүлсэн юм, бүү мэд. Эдний хэрэг зөвхөн “Нүүрс хөтөлбөр”-өөр зогсохгүй л дээ.
Түрүүчийн засгийн үед Н.Алтанхуяг нь Шадар сайд, Л.Ганхуяг нь БОАЖ-ын сайд байхдаа бас л ах дүүсээрээ нийлээд Зайсангийн газрыг янзалчихсан, Оюутолгойн алдагдалтай гэрээг үзэглэчихсэн гээд өчнөөн зүйл босч ирэх юм билээ. Монголын шүүх засаглал эдний хараат болсон. Цалин тэтгэврийг ганц мөнгөөр ч нэмээгүй байхдаа шүүгчдийн сарын цалинг 4,5 сая төгрөг хүртэл нэмж байсны цаад учир энэ. Үүнийг төрийн авлига гэдэг юм.
Энэ Засгийн газрын Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний байгаа царайг! Томилогдохоосоо эхлээд л хэл аманд орсон. Сүүлдээ бүр “Х.Тэмүүжиний нялх амраг” гэдэг нэр томъёо хүртэл гарч ирлээ. Эмнэлгийн зориулалтын барилгыг булаан авч, дотор нь байсан олон тэрбумын тоног төхөөрөмжийг дэлбэлсэн, замын хөдөлгөөн зөрчиж цагдаад торгуулсан гэхчилэн муу бүхний түрүүнд Хууль зүйн сайдын нэр гарч байсан.
Өчнөөн хууль журмаа зөрчин Н.Алтанхуягийгаа дагаж далдганан шоронд очиж байгаа Хууль зүйн сайд байдаг юм уу? Ийм хүмүүстэйгээ хариуцлага тооцохгүй хэрнээ МАН-ын Д.Дондог гэж өвгөнд арван хэдэн жилийн ял оноогоод шоронд хатааж байгаа юм даа. Энэ бүхэн чинь шударга ёс уу, эрхэм Ерөнхийлөгч өө! Та энэ бүхнийг харахгүй байна уу, эсвэл “Та нарыг гуйж дахин сонгогдох юм биш” хэмээн таг дуугүй сууна уу? гэж асуултай.
Ингээд тоочвол “Их бүтээн байгуулалт” хэмээн уриалж байгаа энэ төр засаг чинь хоёр жил гаруй хугацаанд дорвитой зүйл бүтээсэнгүй. Улаанбаатарын хэдэн замын уулзварыг нэгийг нь л 1-2 тэрбум төгрөгөөр өргөтгөлөө. Энэ чинь их бүтээн байгуулалт биш ээ. Индүү, “замын хар” хоёр өгвөл хэн ч наадахыг чинь өргөтгөчихнө.
Энэ бүхнийг би юуны тулд бичиж байна гэвэл Намбарын Энхбаярын үеэсээ найм, ес дахин ухарлаа. Энэ хүн алдаа дутагдалтай байлаа ч гэсэн анги намаар нь ялгаварлан ингэж барьж хориод байгаагүй юм шүү. Ард түмнээ хоёр кг махны үнээр хуурчихаад, гэр бүл, танил талаараа хуваагаад идчихэж байгаагүй юм шүү. Идсэн уусан, бүрэлгэж сүйтгэсэн бүхнээ булж далдлахын тулд өнөөдөр Монголд “Эдийн засгийн хямрал” гэх зохиомол юм босгож ирлээ.
Халамжийг хавтгайруулснаас Монголын мөнгийг энэ хэдэн тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагчид идчихээд байгаа юм шиг сурталчилж байна. Үгүй шүү. Монголын мөнгөний 10 хувь нь бидний ходоодонд орж байгаа бол их юм. Валютын ханш өссөн, бүх зүйлийн үнэ тэнгэрт хадсан, инфляц өссөн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, энэ бүхэн чинь Монголын “мөнгөний авдар”-т гараа шургуулаад сууж байгаа цөөн хэдэн хүнээс л болж байгаа.
Эцэст нь хэлэхэд Намбарын Энхбаяр гэгч хүн “Идүүлж дуусдаггүй бут” юм даа. Шоронд суулаа. Бие сэтгэлээрээ яасан их хохироо бол. Гадаадад эмчлүүллээ. Наанаас нь үргэлж заналхийлэл. Эх орондоо ирье гэхээр нь л, нэг хэрэг босгож ирдэг. 2016, 2017 оны сонгуульд оролцуулахгүй гэж байгаа нь тэр. Нэг ёсондоо “гэрийн” хорионд ч юмуу, “харийн” хорионд ч юмуу, амьдралыг элээж байна.
Энэ төр засаг солигдож, буруутан нь Энхбаярын орон дээр очиж хэвтэх ч юмуу, гадаадын эдлэн газрууд руугаа оргож зугтах үед л Ерөнхийлөгч асан тэр хүн эх орондоо амар амгалан амьдрах байх даа.
Намуудын гол хоёр ашиг сонирхол яаж эргэхийг түүх харуулна. Ардчилсан нам бол Н.Энхбаярыг гадаадад хорьж, хоёр намыг салангид нь байлган өөрсдөө үеийн үед төр барих. МАН, МАХН-ын сонирхол бол ямар ч үнээр хамаагүй нэгдэж дараа дараачийн сонгуульд ялах явдал. Цаг хугацаа үүнийг харуулах биз ээ.
Миний насаараа эрж хайж яваа “Шударга ёс” гэдэг зүйл Ц.Элбэгдоржийн үед л лав тогтсонгүй. Хойч үеийнхэн маань хэзээ нэг цагт тогтооно гэдэгт итгэсээр л “Мөнхийн орон”-доо нойрсох юм биз дээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамьян
Сэтгэгдэл0
JAmiyan guaid mash ih bayarlalaa. Yostoi uneniig uneneer ni bichjee. Enhbayar shig Mongoliin toloo zutgesen ulstorch baihgui ee
Enkhbayr idseneere huvhairch, iduulsen mongol urgah yum bishuu. Hogiin hulgaichiig bylduuchilsan nuhud olon bh yum. Ene hulgaichiig hurdan barij ter torond n hiih heregtei
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүр 12:30 цагт явагдах ба лекцэнд сууж бүтээгдэхүүнтэй илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүр 12:30 цагт явагдах ба лекцэнд сууж бүтээгдэхүүнтэй илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Өөрөө өөрийгөө идсэн өвгөн бут их долигнов оо
Ta nasaaraa huniig haraar budaj yavsan daa zailuul odoo ch gesen humuusiig dooshoo hiiseer bna tee
Хөөрхий энэ өвгөн бичээч ерөнхийлөгч намайг аяархан зөөлөн загнасан гээд баярлачихаж Тэр хурлаас хойш Энхбаяр надад муу юм хийгээгүй гээд баярлачиаж Бөөсийг хутгаар алдаггүй л байхгүй юү Өөрт нь таарсан л арга хэмжээ авсан байна ш дээ Ордонд орчихоод л оцгоноод тогдогоннод Цэдэнбал дарга ингэж алхаж явсан даа гээд баярлаад явдагыг нь болиулчихаар хөөрхий өчүүхэн хүнд хүнд цохилт болохгүй юү
elbegdorjiin yed heruul temcel, ataa jotoo, an hudargaar tavisan, horij barivchilsan, idej uusan, bie bieniigee dairch doromjloh uildel herees heterlee, yag unendee bol nambariin huuhdees busad n enhiin tsagaan tagtaa gevel bi lab itgehgui bn
JAMIYAN GUAI MASH SHUDARGA XUN YUM DAA
БАС СОЁЛЫН ГАВЬЯАТ ШҮҮ.ЭНЭ НЭГ ИНЭЭДТЭЙ ХОЧЫГ НЭГ САЛБАРТ НАСААРАА АЖИЛЛСАН ТААРУУХАН ХҮМҮҮСТ Л ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХОЙНО НЬ ӨГӨӨД БАЙГАА ЮМ ДА.ЧИ Ч ГЭСЭН ТЭТГЭВЭРТ ГАРААД ҮХЭЛГҮЙ ХЭДЭН ЖИЛ ТЭСВЭЛ АВНА ДОО
Uneheet sain bichsen bna. Yostoi goloor ni helsen bna daa. Ta urt nasalj udaan jargaarai.
Unen bichjee. Er ne odoogiin toriin ondorloguud (Enxbayaraas extei) negiig yarij nogoog xiideg. Gexdee Elbegdorjiin ued arai l deerdej baina Altankhuyag ix l archaagui chadvargui xun um daa
" Индүү, “замын хар” хоёр өгвөл хэн ч наадахыг чинь өргөтгөчихнө." хаха манайд нэг индүү жаахан замын хар хоёр байгаа юмсан. хөгшрсөн байна даа. Үнэнийг хэлэхэл Баярцогтыг дүүжилсэн ч багадна. Гэр бүлээр Монголын хөрснөөр арчих хэрэгтэй. Баярцогтоо хэрэг хуучирдаггүй юм шүү. Нэг өдөр УИХээс буугаад ирэхэд гудамжны нусгай пацаан чамай чад хийдгэчих вий дээ.
Насаараа өөргийгөө олохгүй нэгнэ байх юм Нэг болохоор МАН намайг хэлмэгдүүлсэн.Нэг болохоор МАН нэр хүндтэй Нэрээ сольж болохгүй гээд л Авилгачдын нам ялж байх нь зөв гэж боддог байх нь Хахрь улсын хар сэтгэлтэнээс өгсөн намыг солихгүй байх нь зөв гэж боддог байх нь Тэгээд бас эх орон гэж донгдодно За төвөг бөөсөнд хутга гэж хөөрхийг орхиё Цаашаа.
идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрдаг жамтай
Enkhbayar maani geed l ih doligonuur mayagtai
Харин тийм хэдхэн хоногийн өмнө л муулаад бичиж байсан биз дээ " Хөөрхий нэг юм болж дээ " За яахав дээ" Цайны мөнгөний ханш унаад хөгшчүүл хэцүү байгаа байх Тэр яахав Энэ хүн долигнож магтлаа гээд мань Энхбаяр цагаарчих биш Тэгээд ч чадалтай сэтгүүлч биш хууч хөөрч байгаа юм шиг л сунжирсан эх толгой нь мэдэгдэхгүй юм хөврүүлчихдэг юм зАлуучууд урмыг нь бодоод байлгаад байдаг юм. Энийг би бичсэн юм гэд харуулчихаар гялтайсан юм байхгүй л дээ. Зохиолоо болиё гэхэд сэтгүүл зүйд Түдэв Цэен-Ойдов Балдорж нарын дэргэд бол насаараа л эхлэн бичигч явлаа даа.Тэгээд бас увайгүй нэг муу худлаа өөрийгөө хүчлэн дургүйцлээ нуун Энхбаярыг магтмаар аядаж байгаа юм бол тэрийгээ л хийхгүй бусдыг доромжлоод л . Хөгшин юм болохоор минь уучлах байх гэж бодоо юу Гуйлгачин түүлэгчин ч гэх шиг Чам шиг гуйлгачнаас юу гуйсан юм ГГуйх юмтай ч юм шиг.
cham shig xariu nexej busdad buyan xiixgui xun. chamaig bodsondoo bas unen bolson zuilsiin tuxai bichsen bna. unende chi ganst odor ch gesen xund tusalchixii gej bodoj bsan u. naad dotor setgelee neg tsegenchix
Харин тийм энэ 193.2 өөрөө бичиж чадахгүй байж хүнийг худлаа шүүмжлээд л Энхбаярт л муу хүн бололтой Энхбаяр бол агуу хүн байхгүй юү
Mongolchuud bid nasan ondor bolson uhaant otgos buurluudaa ugiin uhaj oilgohgui doromjilj mash ih gomdooh yum daa. Induu zamiin har 2 baival gedegiin tsaad utgiig uhaj oilgoh l heregtei. Shuud oilgoj hogshin gej yarih hereggui. Uunii tsaan asar ih mongiig idej shamshigduuldeg toriin tusheed erh medeltnuuded handaj helj baina shuu dee.
яг үнэн хэлжээ. монголчууд утга агуулга гэдгийг ойлгохоо байгаад өнгөцхөн үг төдийхнөөр л хүлээж аваад хараал зүхэл урсгадаг болж дээ. юу ч уншаад утга агуулгыг нь ойлгохоо байсан харанхүй бүдүүлэг массыг яалтай ч билээ.
өөрөө намбатай өтлөх хэрэгтэй. Өөрөө л хүмүүсийг хөгийн гуйлгачин энэ тэр гэсэн байж сахлаасаа зулгаалгаж байна ш дээ.Хөөрхий өтөлсөн хойноо хэдэн үг зарж амь зуух гэдэг хэцүү муухай хувь зохиол л доо Гэхдээ далан настанд даруулга хэрэгтэй Наян насанд намба хэрэгтэйг санаж л явах ёстой.
ИДСЭН ЭРҮҮ ХУВХАЙРЧ ИДҮҮЛСЭН БУТ УРГАХ ЦАГ ИРНЭЭ.ЖАМЬЯАН АХАД БАЯР ХҮРГЬЕ. ҮНЭН ҮГЭНД ИДЭЖ БАЙГАА ЭРҮҮ ТОГДГОРУУД ДУРГҮЙЦНЭ.
зөв.түмэн зөв.одоодондоо монголд Энхбаяраас өөр лидэр байхгүй.тийм болохоор бушуухан цааш харуулахыг хүсдэг болов уудаа.АН.МАН-ын хэд ч яаж нухах вэ л гэж бодож байгаа нь нууц биш. өөрсдөд нь ээлж нь ирнэ
Ман авилгачдаасаа салаад улс орноо украин шиг болохоос аврах хэрэгтэй 2000онд энхбаяр дарга байхад хамтран зутгэгчид нь энэбиш энхтувшин м энхболд нямдорж ганди гээд олон хун махн гишууд дэмжигчдийг нь цаазын тавцнаа гэсэн ан ын уриаг хэрэгжууэхээс сэргийлж чадсан одоо тэр уеэс хэцуу хятадтай ах дуу болж газар нутгаа дуудлагаар зарах гэж байна ман махн эвсэх хэрэгтэй
Тэг тэг мөнхийн орондоо нойрс доо Хүсээд байвал хүрээд ирнэ дээ юү байхав Нэг өглөө сэрэхдээ л танихгүй газар сэрдэг гэсэн ах аа
Chi yamar muuhai etgeed ve.
Энхбаяр одоогийн тогдгорууд шиг эх орноо худалдсангүй өмч хөрөнгө идсэнгүй. их өрнөөс салгаж мянганы зам тавьж энхийг сахиулагчдыг илгээж байжээ. элбэгдорж харин мянганы замыг мянгуужингийн зам гэж энхийг сахиулагчдийг монгол хүний амь насаар дэнчин тавьж доллар олох гэлээ гэж шоудаж байсан. монголоо гэсэн байсан учраас л энхбаяр одоо шоронд үхэх ёстой болчихоод байна.
Ene nohoin gulugiin hurdan barij ter totond hiih heregtei
МАХН-ын байгуулсан ньЭнхбаярын буруу байгаагүй Хамт байгуулсан хүмүүсийнх нь буруу гэж яаж хэлж доигнож чадаж байна аа Зөв бол бүгд зөвбуруу бол бүгд буруутаж таарна. Энэ чинь харин хамт явсан нөхрөө буруутгаад үлдэж мэдэх хүн үү үгүй юү Тэгсэн ч байх даа чааваас Ерөнхийлөгч байсан гээд долигнож байгаа ухаантай юм биз дээ.Ганцааранг нь зөвтгөмөөр аядаад л бусдыг нь буруутгамаар аядаад л Тэр буруутгаад байгаа хүмүүс чинь ядахдаа олны хөрнгөнөөс хусаагүй гэдгийг ойлгодоггүй ээ.Одооболь боль зохион бичлэг шиг юм хйхээ боль гэртээ сайхан суу Юү хайж ингэж явдагын
Hund yos surtahuun judag gej baidag bol ene enkhbayr gedeg hund uunii helterhii ch baihguin bilee. Eurunhiilugch baisan hun gehed uruvdmuur amitanda. Hor hutgaj hov zuuhuus uur ajilgui. Namba daruulga mededgui hun. Ard tumen songuuliar dugneltee ali hediin ugchihsun. Odoo olon yum yaij tsusardaad yahavde
Ene enkhbayr chin yamarch gem buruugui hunlde. Enkhiin tsagaan tagtaa baigaa yum. Udirdaj baisan nam nl urgelj buruu shiidver gargaad enkhbayr darga hajuugaas n heleed nuguu hed n avch heleltseegui yum gesn. Uer n bol Enkh ayriin ued uls oron maani tsetseglen hugjij hugshid buurai maani jargald umban ard olnooroo az jargaltai amidarch baisandaa. Uneheer saihan tsag ue baij. Odoo harin ardchilagchid garch ireed uls orniig maani suiruulchihle gej helehgeed bgan bishuu hehe
Иймэрхүү өөрөө ч ухамсарлахгүйгээр хуучин мууд үйлчилсэн бичээцэнцэрүүдийг давруулж болохгүй.Худлаа зоригтой царайлна. Айлгавал сул цохилттой хөгшин зүрхэндээ хүчтэй айдсыг мэдрэн яаж бажигдах бол доо хөөрхий.Бас нэг муу зальхай. МАХН-ыг анх байгуулсан нарийн бичгийн дарга нар бүгд гараад явсан гэдгийг мэддэг болохоороо хөгийн энэ тэр гэж доромжлоод л Тэд гарахгүй байж байгаад, ичихгүй байж байгаад, гуйлгачилж байж байгаад дээшээ гараад ирчихсэн бол энэ өвгөн магтаад бичихнэ л дээ.Удвалыг гараад явчихсан бол нэг хачин авгай бүр ерөнхий нарийн бичгийн дарга болсон гээд л ичихгүй авч өгөх нь Одоо муулая гэтэл сайдыг болохгүй Яана даа ийм том хүн болохгүй хүүхэд чигээрээ байсаар үүхэд болох тавиланг байх гэж
ардчилсан яргачид олуулаа сэтгэгдэл бичиж жамьяан ахыг айлгах оролдож эхэллээ.
Ene Enkhbayr chin terbumtan hun shuude. Neg huu n lav amerikt olon house harshtai yum bilee. ulsiin mungiig bol tsusalj ugsunduu harinch neg. Odoo l enkhiin tsagaan tagtaa bolj toglood bga bolhoos bish
Ene jamyand heden tugrug ugch bichuulsiin boldoo. Ihel hicheej bichsen bn shuu. Ezend chin taalagda bizde odoo bolno
Hugshin hun baij yahnav dee Nambagui hun yum daa Bichihiin huvid muu ni harin unen Aviyas baihgui l dee
Huniig nas zuseer ni yalgavarladag uzel manaihnaas salahgui ni dee
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүр 12:30 цагт явагдах ба лекцэнд сууж бүтээгдэхүүнтэй илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүр 12:30 цагт явагдах ба лекцэнд сууж бүтээгдэхүүнтэй илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Идүүлж дуусан бут бичлээ гэнэ үү
Estoi zagatnasan gazar maajib gedeg shig goliig ni estoi 1 olood unen munuur ni gargaad bichsen bn.Gehdee nuguu Elbegdorj nuguu hediinhee karmaad orson hun yaj zasaj zalryylahiin be?Zasaj zalryylahiin orond harin umguulj dyygaraad baigaag medeegyu umuu.Zasaj zalryylah baisan bol,yls ornii erh ashigiif negd tabidag hun baisan bol ene buhen ter yamdyyd olon bolj telegdej Sangiin yam yamrch erh medelgui bolj zohion baigyylalt hiigdej baihad l ehnees ni zasaj zalryylah baisan.Odoo bol maliichihaad l huuhed hoshgiryylaad yabj bn.Yyl ni baga deer zassan bol yls oron min iim baidald orohgyu l baisandaa
Бичих л ёстой асуудал Жамьян ахдаа урт наслахыг ерөөе Амжилт
АРДЧИЛСАН НАМЫНХАН ИХ ЯДУУ ГЭСЭН ҮҮ?. ХОНОГИЙН ХООЛОО ШУДАРГААР ОЛДОГ ГЭСЭН ҮҮ?
Балай юм Ямар балай гарчиг өгдөг байна аа Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр туслах гээд усалж орхив биш үү Одоо тэгээд "ЭНХБАЯР БОЛ ИДЭЖ Ч ДУУСДАГГҮЙ, ИДҮҮЛЖ Ч ДУУСДАГГҮЙ БУТ "гэсэн хэлц маягийн үг гаргаад ирлээ ш дээ Ийм хоцрогдсон оромдсон хүмүүсээр битгий юм хийлгэ ээ Ийм ажлыг чинь цай ууж эвшээж сууж байгаад хийчихдэг юм биш
ИДЭЖ Ч ДУУСДАГГҮЙ ИДҮҮЛЖ Ч ДУУСДАГГҮЙ ХҮН ГЭХ БАЙХАА ДАА .ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ОЛОН ХҮМҮҮС ДООР НЬ ЦЭЭЖИЛЖ АВААД Л ӨРГӨӨД ЯВЧИХНА ДАА
Гавьяат цолтой Галсангийн Жамъян таны бичсэн нийтлэлийг уншиж үзэхэд үнэн зүйлийг их л оройтуулж бичсэн байна даа.Хожимдсон болов ч ойлгож мэдэж авахад тань үгүйлэгдэхээс илүүдэхгүй байх гуравхан зүйлийг танд санууляа.Жолоодлогогүй капиталист нийгэмд 1.хүн хүнээ хайрлан туслаж нэг нь нөгөөдөө хань болж явдаг хүн чанар гэдэг байж болдоггүй учир устдаг юм.2.Шудрага зарчимтай байж,үнэнээр явж үндэсний ёс журамаа дээдлэж ажиллаж амьдрах гэж байдаггүй учир гээгддэг юм.3.Хүн иргэд нь хүлээсэн үүрэг хариуцлагатай байх гэж байдаггүй учир үлгэр болдог юм. үнэнийг ойлгохгүй байвал та их л гайхах байх,ухаарч ойлговол таны хүсэл мөрөөдөл хэрэгжихэд зайтай байгаа нь тодорхой харагдах байхаа.
Хөгшид буурлуудынхаа үгийг сонсож бай гэж аав ээж минь надад хэлдэг байсан. Хөгшин хүн хэзээ ч худал хэлэхгүй. хэлсэн үг нь үргэлж үнэн байдаг юм. Энэ хөгшин ямар ч өө сэвгүй үнэн бичсэн байна шүү дээ. Энэ хөгшний бичсэнийг хүлээж авахгүй буруутгаад шүүмжлээд байгаа нөхөдүүд бол нэг бол оюуны соготой тархиндаа юмтай эргэцүүлэн бодох чадваргүй эрүүл бус тархитай аль эсвэл эрх баригчдаар тархиа нэг сайн угаалгаж тархиа вирусдуулсан нөхөд байгаа. Аль эсвэл өөрсдөө их но-той нөхөд байгаа.
Zaluugaara zuntsun nuhruu gui yu. Hugshin tugtsug helvel zuv zaluu hun heluul buruu te. Tarhinii turaald orjee chi
Hairan zaluu nas. Yumiig uuriihuuru tungaah chadvargui zunug hunii am harj yavah gej
Насаараа өөргийгөө олохгүй нэгнэ байх юм Нэг болохоор МАН намайг хэлмэгдүүлсэн.Нэг болохоор МАН нэр хүндтэй Нэрээ сольж болохгүй гээд л Авилгачдын нам ялж байх нь зөв гэж боддог байх нь Хахрь улсын хар сэтгэлтэнээс өгсөн намыг солихгүй байх нь зөв гэж боддог байх нь Тэгээд бас эх орон гэж донгдодно За төвөг бөөсөнд хутга гэж хөөрхийг орхиё Цаашаа.
Uvuu mini, iim yum bichij yavnav dee. Tuhain uedee il Tod heleed temtseed garaad irsen bol harin surgamjtai, ulger jishee boloh baij. Uuriin bair suuritai baih bi chuhal. End ch bish tend ch bish bol demii unguruusun amidraltai yalgaa yu baihav.
Жамъяан гуай тэнэг пацаануудад юу гэж хэлээд нэмэргүй ямар ойлгох биш ухаарах биш. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг 90 оны пацаануудад юу ч хэлээд ойлгохгүй сэгсэрээд хаях болно.
óóë íü ýíõáàÿð þó ÷ èäýõã¿é áàéæ áàéñàí áîë ¸ñòîé Íàçàðáàåâ ýñâýë øèíý ¿åèéí ×èíãèñ áîëîõ áàéëàà. àðàé ë äóòóóäñàí ø¿¿ óõàìñàð íü.
Iduulj duusahgui but genuu. Naadah chin duusah bolooguee ulsiin hurungu hangalttai zavshisan. Mudduu duusahgui goridsonii garz. Tendee hulgailj zuvchuulsnaa hahaj uhchilguihen shingeej chaduul boloodo
Энхбаярт амжилт дээд талын хоёр гөлөг ямар таныг ойлгох биш.
Enhbayart eruul enhiig husey! Aldaa onootoi ch odoo tsagt baihgui uls toriin lider monoos mon shuu!!!
Shudraga uneniig bichdegt tani bayalaj baina....Urt naslaarai
ИДЭЖ Ч ДУУСДАГГҮЙ ИДҮҮЛЖ Ч ДУУСДАГГҮЙ ХҮН.ЭНХБАЯР БОЛ ГЭЭД ЯНАГЛАН ХОРЛООД БИЧЧИХСЭН БАЙНА НЭЭРЭН .ЖАМИА ӨВГӨН БАС ХОРОН Л БАЙНА ДАА
Terbumtan hun shuude burhan min. Mongoloosl hol bailgaj uz
Mash zov bichij. Bugd l bolj bgaa uil yavdluud bna shuudee. Bayartsogtoos avahuulaad barij avaad shalgah l jeregtei shuudeee. ,!!!!
IDSEN IRYY XUVXAIRDAG NI XORVOOGIIN JAM AA BYR DOLOON YE DAMJIN XUVXAIRNA DAA XECYY DEE XECYY YANA DAA YANA
за даа Жамъян гуай минь таны үгийг сонсох амьтан байхүй дээ. энэ төрийн нэр барьсан гаруудад
үнэн юм бичихээр айн сандралдаж хоолоо савхдахаа болин эсрэг зүйл бичиж эхэлдэг. хөлсний бичээчийн дарга шоохуузууд шулганалдан ардчилсан намынхаа бичээч барлагууд руугаа ямаан омогдоно.
Хувьсгалт гэсэн коммунист нэрнээсээ салаагуй вайсан бол МАН тэгээд дуусах байлаа. Ямар азаар энэ цус унэртсэн нэрнээсээ салсан юм.
Ардчилсан гэж хулхи нэрнээсээ салах хэрэгтэй АН тэгээд дуусах хэрэгтэй.Цус үнэртүүлсэн нам байж ардчилсан байх даа яахав дээ.
Энхбаярыг хамтарсан хүчээр дарснаас хойш улс орон ямар болж байгаа нь хүн бүхний нүдэнд илт байна.. Энэ хорь гаруй жилээс зөвхөн Энхбаярын үед л улс орон нартай байсан, бусад жилүүд, ялангуяа 1996-2000, 2012-оос хойших жилүүдэд модоо барьж, хулгайчид даварч гүйцлээ шүүдээ. Жамкян энэ үнэнийг хэлэхгүй байж чадсангүй болов уу