sonin.mn

“ЦЕГ-т яг юу болоод байна” гэж нийгэм даяараа сонирхон чих тавих боллоо. ЦЕГ-ын шинэхэн дарга С.Баатаржав ажлаа авсан даруйдаа салбарынхаа сайдын эс­рэг хөдөлсөн хурандаа нарыг аж­лаас чөлөөлсөн нь зөв гэж зарим хүмүүс үзэж буй юм. Цаг­даагийн газрын даргын энэхүү халаа сэлгээ зарим нэг хүнд таа­лагдахгүй байгаа унь ч мэдээж.

Тэргүүн комиссор С.Баатаржав өнгөрсөн баасан гарагт Дотоод хяналт шалгалт, Аюулгүй байд­лын газраа хуралдуулж УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, ху­рандаа Н.Ууганбаяр, дэд дарга Б.Ариунболд, Мөрдөн бай­цаах газрын дарга, хурандаа Х.Дорж­сүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Дээрх нэр бүхий хүмүүсийн ажлаас чөлөөлөгдөх болсон шалт­гаан нь салбарын сайдынхаа эсрэг нийгэмд худал буруу мэ­дээлэл тарааж олон нийтийг төө­рөгдүүлсэн гэж үзэж буйд юм. Тиймээс тэргүүн комиссор С.Баатаржав энэ бүхний үнэн мө­нийг олохоор тэднийг ТЕГ болон ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст шалгуулахаар болсон гэх албан бус мэдээлэл гадуур хүчтэй тарж эхэллээ.


Тэдний тухайд Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний нэр хүн­дийг унагаж хар тамхичин гэх цол гуншин­тай болсон Г.Саран­гэрэл бүсгүйг гол зэвсгээ бол­гон Х.Тэмүүжинг сайдынх нь суудлаас унагахын тулд ми­ний үйлчлүүлэгчийг хийгээгүй хэр­­гийнх нь төлөө цагдаагийн нэр бүхий хурандаа нар албан ту­шаалаа ашиглан “золигт гаргаж өгөөшөө болгосон” гэж өмгөөлөгч Г.Батбаяр удаа дараа мэдэгдэж байсан.

Тухайлбал цагдаагийн бай­гууллага өөрсдийн статусаа ашиг­лан Г.Сарангэрэлийн утаснаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин руу 60-70 удаа залгасан дуудлагыг нь хүртэл үүрэн телефоны оператор компаниар нь шүүлгүүлж тог­тоосон.

Бүр тодруулбал өн­гөрсөн гуравдугаар сарын 2-ны шөнө Г.Сарангэрэл дөрвөн найз охины хамтаар Сүхбаатар дүүргийн ну­таг дэвсгэрт хар тамхи хэ­рэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг юм. Уг нь Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан цагдаа нар биед нь үзлэг хийж, бүх эд зүйлийг хураан саатуулж байжээ.

Өмгөөлөгч Г.Батбаяр “Миний үйлчлүүлэгч Г.Сарангэрэлийг зохион байгууллалттай гэмт хэрэгт татан оролцуулсан ЭЦГ-ын дэд дарга Г.Ариунболдыг АТГ-т тодорхой баримт дээр тулгуурлан шалгуулахаар өгсөн. Гэтэл өнгөрсөн сарын 22-ны өдөр АТГ-аас Б.Ариунболдод эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэсэн албан тоотыг ирүүлсэн.

Уг нь Б.Ариунболдын над руу утсаар ярьж байсан утасны бичлэг болон бүхий л баримтыг АТГ надаас хураан авсан. Гэтэл чухам тэд яагаад түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзав гэдэг нь монголд хууль тогтоомж үйлчлэхээ больсныг харуулсан нэг жишээ нь болсон.

Уг нь АТГ-т хураалгасан утасны бичлэгт “Г.Сарангэрэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй унтсан гэж яриул” гэсэн түүний үг яриа нь ч байгаа шүү дээ. Бүх баримтыг АТГ-т өгөөд байхад түүнийг ингэж хаацайлж байгаа нь гэмт хэрэг шүү дээ. Та бүхэн надад байгаа бүх баримтыг харж болно” гэв.

Түүнчлэн өмгөөлөгч Г.Бат­баярын хэлж буйгаар өөрийнх нь утсан дээр байсан, өөрт нь байсан бүх баримтыг АТГ-аас ху­раан авч шалгасан ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байгаа нь Б.Ариунболдод баримт цуглуулж өгсөн хэрэг болсон гэж байв. Өөрөөр хэлбэл Г.Батбаярт байсан баримтаас өөрийгөө хамгаал гэж Б.Ариунболдод тусалсан гэж АТГ-ыг хардаж байна гэж тэрбээр хэлж байсан юм.

Эндээс үзэхэд цагдаагийн нэр нөлөө бүхий эрхмүүд албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуулийг гууль болгож байсан нь илчлэгдсэн учраас тэд шинэ даргынхаа томилгоо хийгдэхээс өмнө өөрсдийгөө нэн түрүүнд ажилгүй болно гэдгээ мэдэж байсан гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн.
Тухайлбал өнгөрсөн сарын 14-ний өдөр ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ажлаас чөлөөлснийх нь дараа хурандаа нар өөрсдийн гэсэн эд зүйлээ өрөөнөөсөө авч яван ажилдаа ирэхээ больсон аж.

Энэ бүхнийг нарийн гярхай ажигласан ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссор С.Баатаржав нэн түрүүнд халаа сэлгээний ажлыг гол болгож ёс зүйгүй зарим нэг дарга нарын бузар булхайг нэг тийш нь болгох үүднээс цагдаагийн бай­гууллагад шинэчлэлийн сал­хийг сэвэлзүүлэх боллоо гэж х ихэнх бие бүрэлдэхүүн үзэж байгаа гэж хэлэх хүмүүс байгаа юм.

“Даравч дардайна, булавч бултайна” гэгчээр 19-хөн настай бүсгүйн амьдралаар тоглосон гэх хурандаа нарын балаг эхнээсээ илэрч магадгүй болоод байна гэж олон түмэн хүлээж буйг хэлэх нь зүйн хэрэг байх.

 

Албан бус эх сурвалжийн мэ­дээлснээр дээрх нэр бүхий ху­рандаа нарыг ЦЕГ-аас “Төрийн эрхийг хууль бусаар авахыг са­наархан хуйвалдаан зохион байгуулсан” гэмт хэрэгт сэжиглэн Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл ангиар шалгуулах болсон тухай яриа гараад байгаа.

Хүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн хурандаа нарын асуу­дал хэрхэн ямар замаар яаж шийдэгдэх бол гэсэн хүлээлт үүсээд байна.

Р.Саруул

Эх сурвалж: