sonin.mn

Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн барилдааны эрэгтэйчүүдийн 44 дэх удаагийн тэмцээнд манай та­мирчдаас 61 кг-д барилдсан Э.Ням-Очир хүрэл, өнгөрсөн жил Монголын багийн эрчүүдээс цор ганцаараа медаль хүртэж байсан Г.Мандахнаран 65 кг-д хошой хүрэл медальтан болсноор энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүлсэн.

Чөлөөтийн эрэгтэй тамирчид 1985 онд Унгарын дэвжээнээс А.Энхээ, Б.Болд нар мөнгө, Л.Энхбаяр хүрэл медаль хүртэж байсан билээ. 29 жил шүүмжлэл сонсож байсан чөлөөтийнхэнд өнөөдөр бөхдөө хайртай монгол түмэн магтаалын үгээ харамгүй хайрлаж байна.

Өнгөрсөн жилийн амжилтаа батат­гасан Г.Мандахнаранг яг л кино шиг барилдаан үзүүлсэн хэмээн цахим ертөнцөөр магтаж байна. Магтахаас ч аргагүй.

Тэрбээр долоон оноогоор хожигдож явсан хэрнээ сүүлийн барилдаанд най­ман оноо дараалж авснаар ялалт байгуулсан. Энэ нь “Монголын Мандах­наран бол дэлхийн хэмжээний бөх шүү” гэдгийг олонд таниулсан явдал болсон юм. Энэ талаар гадаадын сайтуудад ч бичээд эхэлжээ.

Эх сурвалж: