sonin.mn

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарыг 3.6 тэрбум төгрөгийн хэ­рэгт сэжигтнээр татан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж бай­гаа ту­хай мэдээллийг өнгөр­сөн тавдугаар сард АТГ-аас мэ­дээлж байсан.

Тэг­вэл түүний өмгөөлөгч Ц.Баасан­дорж хэ­рэг одоо ямар шатанд явж байгаа та­лаар мэ­дээ­лэл хийсэн юм. Тод­руул­­бал, түүнийг "Нүүрс" хөтөл­бөрийг хэрэг­жүү­лэх аж­лыг хийхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр "Эм Жи Эл Эс Би" компаниар дүүрэг, хороодод нүүрс хүр­гэх ажлыг хийлгэсэн гэж бу­руут­гаад буй юм.

Харин өмгөөлөгч Ц.Баасандорж хэлэхдээ “Л.Гансүх бол мөнгө идэх боломжгүй албан тушаалтан бөгөөд аудитын шинжээчид худал дүгнэлт гаргасан. Тухайлбал шинжээч Ичин­хорлоо­гийн гаргасан дүгнэл­тээс болж энэ бүх хэрэг үүссэн. Энэ байдлаас болж манай үйлч­­лүү­лэгчийг хэл­мэг­дүүлэхийг орол­­дож байна.

Энэ хэргийг АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал шалгаж байгаа ч одоо хүртэл Л.Гансүхээс болон хамт шал­гаг­даж байгаа хүмүүсээс нь байцаалт аваагүй байна.

Хэргийг шалгах явцдаа Золжаргал байцаагч Л.Ган­сүхийн ар гэрийхнийг нь дуудан өмгөөлж байгаа намайг солихыг хүртэл санал болгосон байдаг” гэв.

Тэрбээр шинжээч Ичинхорлоо бо­лон мөрдөн байцаагч Зол­­жаргалд гом­долтой байгаа­гаа цухас дурьдлаа.
Дашрамд хэлэхэд, Ц.Баасан­дорж өмгөөлөгч Чин­­­гэлтэй болон Сүхбаатар дүүр­гийн цагдаагийн хэл­тэст нийт 40 өргөдөл, гом­дол гаргаад байгаа аж.

Улмаар энэ сарын 29-нд Л.Гансүхийг батлан даалтад гаргах хү­сэлтээ ч дахин та­вина гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: