Хятад улсаас Исландад сууж байсан Элчин сайд Ма Жишенийг тагнуулчаар ажиллаж байсан гэх мэдээлэл Хятадын хэвлэлээр гарч эхэллээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хаана байгаа нь үл мэдэгдэх өдгөө 57 настай Элчин сайдыг үнэхээр тагнуулч байсан бол илчлэхийг Хятадын улсын өмчит “Global Times” сонин Засгийн газартаа уриалсан талаар “Telegraph” сонинд мэдээлсэн байна.
Элчин сайд Ма Жишенийг хоёр улсын төлөө тагнуулч хийж, Японд нууц бичиг баримт худалдаж байсан гэх мэдээлэл гарсан тул хэрвээ түүнийг үнэхээр тагнуулчаар ажиллаж байсан бол Хятад улс энэ талаар мэдэгдэх ёстой гэж сонинд бичсэн байна. Европ тивийн хамгийн амгалан тайван Исланд улсад ажиллаж байсан Элчин сайд гэнэт эх орон руугаа явснаас хойш найман сарын турш чимээгүй болжээ. Харин Хятадын тал Исландад Элчин сайд Ма Жишенийг “мэргэжлийн шалтгаан”-аар буцаж очихгүй байгаа гэж мэдэгдсэн аж.
Хачирхалтай нь Ма Жишений намтрыг ЭСЯ-ны веб сайтаас арилгасан төдийгүй түүний бичсэн нийтлэлүүд интернэтэд байхгүй болжээ. Түүнчлэн Элчин сайдыг сураг чимээгүй болсон талаар албан ёсны тайлбар огт бичээгүй нь хүмүүсийн гайхлыг төрүүлж байгаа юм.
Хятадын “Мingjing News” сайтад ноён Ма болон түүний эхнэр Япон улсад нууц материал худалдсан учраас баривчлагдсан гэж мэдээлснээс өөр зүйл гараагүй байна. Харин Хятадын Гадаад хэргийн яамнаас Ма Жишений талаар ямар ч мэдээлэл байхгүй гэж хэлсэн аж.
Гэвч улсын өмчит “Global Times” сонин илүү тодорхой мэдээлэл өгөхийг уриаллаа. Сонинд “Элчин сайдаа тагнуулч байсан гэх мэдээллийг цацах нь хилийн чанадын тагнуулчид бидний эсрэг яаж ажиллахыг олон хүнд бодит байдлаар зааж өгч байгаа явдал. Хэрвээ Ма Жишенийг баривчилсан гэдэг нь батлагдвал магадгүй нэг өдөр бусад хүмүүст анхааруулга болон нийтлэгдэж болох юм” хэмээн дурьджээ.
Дашрамд сонирхуулахад Ма Жишень Исланд улсад суух Элчин сайдаар томилогдохоос өмнө 2008-2012 онд Хятадын Гадаад хэргийн яаманд мэдээлэл хариуцсан захирлаар, 2004-2008 онд Япон улсад Элчин сайдаар ажиллаж байсан. Хятад улсын Элчин сайд нууц материал худалдсан хэрэг өмнө нь мөн гарчээ.
Өмнөд Солонгост сууж байсан Элчин сайд асан Ли Бинийг 2006 оны арванхоёрдугаар сард Сөүлд нууц материал худалдсан хэргээр шалгаж байсан бөгөөд хожим нь долоон жил хорих ял оноосон тухай Хонконгийн сонинд мэдээлсэн аж.
Н.Тунгалаг
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Манай Ц.Нямдорж гэдэг гэнэт орондоо ороод л хууль засдаг өвчтэй болсон. Эмчлэх ямар нэг арга байдаг бол уу.
... Монголыг Хятадын харьяанд оруулах ажлаа , хужаа хорон санаагаарaa илээр бус далдуур ээлж дараатай гүйцэтгэж , АНУ ын санал тоолох хар машинаар хууран мэхлэх арга замаар , ард олны сонголтыг өөрчлөн Монголын Төрийн эрхийг хууль бусаар эзэгнэж , Монголын эдийн засаг , санхүүгийн тогтолцоог бусниулан , … гулгуулж , хулгайлах замаар уутных нь амыг хоослон , , Хүчний байгууллагын жигүүрийг нь тасдан , хужаа этгээдүүдээр дүүргэн , Хилийн цэргийн эрх , үүргийг Боомтын хуулиар өөрчлүүлж Гадаадын Иргэн харьяaтын алба буюу бас л хужаа түшмэдүүдэд эрхийг нь шилжүүлэн ,Монголын ажил хэрэгч хүмүүс сулран доройтож, дампуурах ,зарим нэг нь ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн шоронд тамлагдан зовж байх үед , Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаран сандран баталж , Хятадын эдийн засгийн эзэрхийлэлийг хуульчилж , Монгол төгрөг Доллар , Юаны өмнө ганхаж , China of Bank нь Монголын санхүүгийн зах зээлийг Хятадынх болгох ажлаа эхэлж , Монголчуудын хүнсний аюулгүй байдал алдагдаж , Монголчууд Ардчилсан Их Өрөнд буюу одоогийн байдлаар 8 тэрбүм $ ын өрөнд бурантаглуулж , Хууль бус Ардчилсан Төрийн далд явуулгаар хэдэн арван мянган Хятад хүмүүс хууль бусаар иргэншил аван Монголд маш богино хугацаанд Цахимаар газартай болж , Монголчууд өнөө маргаашгүй тусгаар тогтнолоо алдах хэмжээнд тулан ирж , Газрын тухай шинэ хуулиар Xарийнхан тэр тусмаа Хятадууд 100 жилээр Монголын газрыг эзэгнэх эрхтэй болгох бусармаг төсөл биеллээ олохоор хаалга тогшин зогсож байгаа энэ үед , Хятадын Си хэмээх эрхэмийн хэлсэн үгийг чи бээр , ... Үнэн , ... хэмээн бодож байгаа бол чамд юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. ... Нүд , чихээ боочихоод хулгай хийхдээ намайг хэн ч хараагүй , сонсоогүй хэмээн боддог тэнэг хүн шиг л санагдаж байна. ... Бүх Монголчуудад хандан Хятадын хамгийн бүдүүн дарга Си гээч нь , ... бидний садан төрөл Ц Элбэгдоржийн хүчин зүтгэлээр Монгол улс , Монголын бүх баялаг манайх болоход тун ч ойртлоо хэмээн баярласандаа , … Миний Монгол , … хэмээх Д Нацагдоржийн шүлгийг Хятадаар уншиж өөрийнхээ юу бодож, санаж байгааг Монголын олон түмэнд гэнэгүй байж байгаад илчилснийг нь бодвол нүд , чихээ боосон чи бээр сонсоогүй байх гэж бодож байна. ... Худалч хүн хэзээ ч үнэнээ хэлдэггүй юм , Хулгайч , дээрэмчин хүн хэзээ ч би танай баялгийг хулгайлж , дээрэмдэнэ хэмээн бузар санаагаа илээр зарладаггүй юм , ... Хятадын бүдүүн дарга Си , ер нь ямар ч Хятад хүн , … бид Монголыг далдуур эзэлж , бүх Монголчуудыг устгах бодлого барина гэж ил тунхагладаггүй юм, … Xарин ч Хятад , Манж худал , хуурмаг сайхан нялуун үгсийг мянга түмээр нь давтаж , өнгө татах гоо охид , тэрэг дарах бэлэг сэлтийг тооцоотой бодлоготойгоор тараaж , гэнэн тэнэг, шуналдаа идэгдсэн түшмэдүүдийг хахуульдан авч , өөрсдийн угсаа нэгт хужаануудын туслалцаатайгаар улс орныг дотроос нь эзлэх бодлогыг мянга мянган жил явуулж ирсэн гэдгийг Монголчуудын түүхэн дэх гашуун цаг үе , урвагчдын бусармаг үйлдэлийн харласан зам мөрөөс мэдэж авч болно гэдгийг өчүүхэн ухаандаа ойлгох гэж оролдтугай. . , ... . ... Эцэст нь Хөх тамгат Монголчуудын Монгол орон, удахгүй ардчилсан хужаа луйварчид урвагчид болох хорон муутангуудаас , Хан Тэнгэрийн хилэнгийн хүчээр салж , амар амгаланд хүрэхэд улс орондоо хар буруу санасан , харийн бүхэнд сэтгэлээ худалдаж урвагсад Монгол улсад оршин амьдрах эрх нь бүрэн хаагдсан байх болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.