sonin.mn

Хорь гарсан хүүхэд төр барилцаж
Хорин дөрвөн жил амьдрал доройтдог
“Ардчилал” гэгчээс татгалзая

Ажиллаж хөдөлмөрлөдөг нь шорон явж
Авлига архиар хөлжсөн нь ордонд суудаг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Дарга даамал бүр идэж ууж тарвалзаж
Дагаж бүчээгүй бүхэн барлаг болдог
“Ардчилал” гэгчээс татгалзая

Хөдөлмөрлөж зүтгэсэн нь хог дээр гарч
Хулхидаж хошгируулсан нь тэнгэрт нисдэг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Баялгаа гадныханд бэлэглэсэн нь зөвтөж
Байсан бүхнийхээ төлөө дуугарсан нь буруутдаг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Газар шороогоо зөөсөн нь одон медаль хүртэж
Гол нуураа хамгаалсан нь өргөст торонд ордог
“Ардчилал” гэгчээс татгалзая

Сүүлэрхээрээ адилхан хувааж идээд
Сөрөг хүчин болохоороо эргээд "алалцдаг"
“Ардчилал” гэгчээс татгалзая

Өмнөх нь хоолны халбагаар зугуухан идэж
Удаах нь наймын хувингаар өм цөм юүлдэг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Дүр эсгэж, чухал царай гаргасан нь хөвж
Дуугүй үнэнчээр зүтгэсэн нь живдэг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Алтан амиа ч хайрлалгүй бидний төлөө золиослосон
Анд нөхдөө мартаж “төвийг сахих” нэрээр жийдэг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Зовох цагт ханилж явсан нөхрөө
Зовлонгүйгээр араас нь хутгалдаг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Америк багшийнхаа зааврын дагуу
Анд нөхдөө муулдаг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Дарийн утаа үнэрлээгүй түшмэд баатар болж
Дайчин баатар тагнуулч гавьяагүй хоцордог
“Ардчилал” гэгчээс татгалзая

Бөгс долоогчид нь чадуу амьдарч
Би чадахгүй гэсэн нь ядуу амьдардаг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Хэлсэн үгнээсээ буцаж няцаж
Хаясан шүлсээ эргэн залгидаг
“Ардчилал” гэгчээс татгалзая

ТҮЦ, лангуу ч ажиллуулж үзээгүй нь тэрбумтан болж
Төрснөөсөө үхтлээ хөдөлмөрлөсөн нь тарчиг дорой амьдардаг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Насаараа ажилласан нь нарсанд байгаагаас өөрцгүй амьдарч
Нутаг усаа зарсан нянгарууд хаданд гардаг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Өвөг дээдсээ дорд үзэн үгүйсгэж
Өрөөл бусдыг мөнгөтэй нь хамт шүтдэг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Хууль сахина гэж цээжээ дэлдсэн гишүүн
Харин энэ хуулиа өөртөө л зориулж батладаг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Данжаадын хүүхэд даналзаж
Дархан монголын үрс өмөлздөг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Эх орон эзгүйрч, эд хөрөнгөөр солигдож
Ээ яана гэсэн эх орончдоо үнэгүйдүүлдэг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Хулгайч луйварчид засаг барьж
Худуугүй үнэн ялагдан хэлмэгддэг
“Ардчилал” гэгчээс татгалзая

Хэрэв энэ бүх гажуудлаа засаж чаддаг юм бол
“Ардчилал”-ыг гээчийг дэмжье
Үгүй юм бол бүрмөсөн больё

Гомбосүрэнгийн Арслан


www.youtube.com/a59go
www.fb.com/arslan1959
www.fb.com/gombosuren.arslan
www.fb.com/ulaanbaatar