sonin.mn

Дулааны шугам сүлжээний асуудлаас болж хоёрдугаар төрөх эмнэлэгийн эмч, эмнэлэгийн ажилтнууд болон  "Улаанбаатар" их дэлгүүрийн удирдлагууд зөрчилдөж, жагсаал цуглаандаа хүртэл асуудал хурцдаад байгаа билээ.


Үүнтэй холбоотойгоор Хоёрдугаар амаржих газрын удирдлага, хэвлэлүүд рүү албан бичиг явуулсан нь түүнээсээ ч илүү дуулиан үүсгээд байна.
Учир нь Г.Сүхээ захирлын Хоёрдугаар амаржих газрын удирдлагад явуулсан албан бичиг нь албан найруулгын стандартыг хангаагүй, ярианы хэллэгээр бичигдсэн байв.
Харин "Улаанбаатар" их дэлгүүрийн ажилтны хэвлэлүүд рүү явуулсан и-мэйл нь түүнээс ч дор буюу зөв бичих дүрмийн алдаагаар дүүрэн байх нь тэр.
Юутай ч   Г.Сүхээ захирал албан бичиг төлөвлөж сураагүй юу? эсвэл туслах нь зөв бичиж чаддаггүй нэгэн үү? гэдэг явдал сэхээтнүүдийн гайхшралыг төрүүлж байна.

Х.Мандуул