sonin.mn

Анх Д.Цогтбаатарыг улсын нууц задруулсан хэргээр шалгаж эхэлсэн байдаг. Тэр үед хурандаа Д.Цогтбаатар өөрөө албан тушаалаасаа түдгэлзэж шалгуулах хүсэлт гаргасан байдаг юм.

Дараа нь түүнийг Германы иргэнээс их хэмжээний мөнгө эавшсан хэрэгт холбогдуулан цагдан хорих хугацааг нь сунгасан юм. Гэтэл германы иргэнтэй холбоотой гэх хэргийг нь хэдхэн хоногийн өмнө УЕП-с хэрэгсэхгүй болгосон байна.

Өдгөө ч Д.Цогтбаатар ямар нэг гэм буруугүй мөртлөө буруутан мэт өргөст торны цаана эрх чөлөөгөө хасуулсаар сууна. Түүнийг эрх мэдэлтэй хүний хувийн өс хонзонгийн улмаас хорьж, ямар нэг хэрэгт унагаах, ял оноох гэсэн бодлого үргэлжлээд байгаа гэдэг.

Тиймдээ ч хэрэг нь шийдвэрлэгдээгүй, олон янзын хэрэг тохоож, АТГ-т харьяаллын бус хэргээр шалгаж, 230 гаруй хоног хориод байна. Ингэж удаан хорьчихоод ямар нэг ял сонсгохгүй бол АТГ, Прокурор, Шүүх буруудна. Тиймээс ямар нэгэн ял оноохоор хичээж байгаа бололтой.

АТГ-ын олон нийтэд цацаж байгаа мэдээллээр Д.Цогтбаатар гэмт хэрэг үйлдсэн, АТГ сайн ажиллаж байгаа гэж бодохоор. Үнэндээ хууль сахиулах чиглэлээр ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүсийн дүгнэлт, яриагаар манай хуулийнхан ямар бантан хутгаж байгаа, тэр нь орчин цагийн хэлмэгдүүлэлтийн өнгө төрх болж харагдаж байна.

Төрийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явсан жирийн нэгэн албан хаагч эрх мэдэлтний хувийн өс хонзонгоос болж эрх чөлөөгөө хасуулж хэдий болтол хоригдсоор байх вэ.

Ардчилсан манай улсад шинэ цагийн хэлмэгдүүлэлт хэдий болтол үргэлжлэх вэ. Д.Цогтбаатарт холбоотой хэргийн талаар ирээдүйд кино хийхээр яриа гарч байна. Кино зохиолын гол баатар нь хэлмэгдэгч, хэлмэгдүүлэгчид байх болно.

Монгол Улсын түүхэн дэх он цагийн хэлмэгдүүлэгчид тухайн үед эрх мэдэлдээ дулдуйдаж нүгэл хийдэг боловч цаг хугацааны эрхээр үнэнд гүйцэгдсээр байх болно гэдгийг энэхүү кино харуулах биз ээ.

Тагнуулын хэсэг ахмадаас