sonin.mn

Германы тоймч Габрюл Доминикийн www.dw.de сайтад есдүгээр сарын 2-нд нийтлүүлсэн энэ сонирхолтой нийтлэлийг уншигч Танаа толилуулж байна.

Сайнгүй байгаа эдийн засгаа эрүүлжүүлэхийн тулд Монгол Улс гадаад бодлогодоо өөрчлөлт хийж, уламжлалт түншүүд болох Орос, Хятадын зүг шилжилт хийж байна. Гэвч шинжээчид улам өсөн нэмэгдэж буй хараат байдлын торонд бүрмөсөн орох аюул байгааг Улаанбаатарт сануулж байна.

Хоёр талын харилцаагаа бүх хүрээг хамарсан стратегийн түншлэл болгохын тулд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлахаар төлөвлөж /энэ нийтлэл айлчлалаас өмнө гарсан/ байна. Яриа хэлэлцээрийн үндсэн сэдэв нь худалдаа, дэд бүтцийн хөгжил байна баялгийн асар баялаг нөөцөд нэвтэрч, ашиг олохыг эрмэлзэж байгаа. Үүний хариуд Монгол Улс нь дотоод бодлогын амин асуудал болоод байгаа дэд бүтцээ дэмжих санхүүгийн дэмжлэгийг авах бололтой.

Энэхүү айлчлалын хүрээнд хөндөгдөх өөр асуудал бол хоёр талын хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх, мөн Монголын газар нутгаар дамжуулан Оросоос Хятад хүртэл хийн хоолой тавих асуудал байх болно гэж шинжээчид үзэж байна.

“Оросын төлөөлөгчдийн дээд төвшний айлчлал нь Орос улс төв азийн бүс нутагт өөрийн нөлөөг өргөжүүлэх бодлого барьж байгаагийн нэгэн дохио болж байна” хэмээн Монголын шинжээч Нейл Эшдаун ярив.

Түлхүүр түншүүд

Оросын Ерөнхийлөгч Путиныг айлчлахаас хоёр долоо хоногийн өмнө хятад түнш Си Зиньпин нь байгалийн баялаг нөөцтэй Монгол оронд айлчилж, сүүлийн арваад жилийн хугацаанд энэ оронд айлчилсан Хятадын анхны лидер болов.

Хятад, Монгол хоёр нь олон тохиролцоо хийж, худалдааны гэрээ хэлэлцээр байгуулж, хоёр талын худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөжээ.

Монгол нь (гурван сая орчим хүн амтай) хэрэглээний шатахуун, дизелийнхээ 76 хувийг, эрчим хүчнийхээ тодорхой хувийг Оросоос авдаг. Нүүрс, мөнгө, ураны орд газруудын ашиглалтанд нь Москва чухал үүрэг гүйцэтгэдэг.

“Гуравдахь хөршийн” бодлого

Хүйтэн дайны үед Монгол нь зөвлөлтийн нөлөөллийн бүсэд оршиж байлаа. Гэч ЗХУ задран унасны дараа, Москвагаас олгодог байсан дэмжлэг зогсоход, 1990 онд төв Азийн энэ орон нь зах зээлийн эдийн засагтай ардчилсан нйигэмд шилжиж, “Гуравдагч хөршийн” хэмээн нэрлэгдэх бодлогыг явуулж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, хөрш хоёр гүрнээсээ хамаарах хамаатлыг багасгахын тулд АНУ, Япон мэтийн орнуудтай гадаад харилцаагаа өргөжүүлсэн. Гэвч 2011 онд бүртгэгдсэн ДНБ-ий өсөлтийн 17,5% дараа Монголын эдийн засаг нь 2014 оны эхний хагаст 5,3% хүртлээ унав.

Энэ бол 2010 оноос хойшхи хамгийн сул өсөлт юм. Түүнээс гадна 2014 оны эхний хагаст гадаадын хөрөнгө оруулалтын 70% буурч, үндэсний мөнгөн тэмдэггийн ханш тасралтгүй унаж, инфляц хурдтай өсч байна.

Шинжээчдийн дүгнэлтээр ДНБ-ний эргэлт нь 2013 оны 11,5%-тай харьцуулахад 2014 онд 9,4% болж буурна гэжээ. Засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдын хэлээд байгаа саад бартаа болгоныг зайлуулахын тулд чадах бүхнээ хийж байгаа ч хөрөнгө оруулалтыг улс орондоо эргүүлэн авчирах нь амаргүй асуудал болоод байна.

Орос, Хятадын зүг хийсэн шилжилт

“Гурав дахь хөршийн” бодлого нь Орос, Хятадыг орлох орлогчийг хайсан бодлого биш гэдгийг тэмдэглэх нь чухал. Энэ нь Япон, Өмнөд Солонгос, Канад, АНУ гэх мэтийн орноос нэмэлт дэмжлэг олж авах бодлого юм.

Гэвч сүүлийн жилүүдэд улс орны хөрөнгө оруулалтын уур амьсгал муудсан нь монголын эдийн засагг сөгөөр нөлөөлж, Монголын гадаад бодпогын талбарт маневрлах боломжийг хумив.

Тиймээс өнөөдөр Улаанбаатарын хувьд Бээжин, Москватай харилцах харилцаа нь хэзээ хэзээнээс илүү чухал бодоод байна. Харин дээрх хоёр орон нь байгалийн баялгийг ашиглах салтарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзлэлтэй байгаа юм.

Гол саад тээг

Монголын хувьд хоёр том хөрштэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд саад болж байгаа нэгэн томоохон тээг бий. Төмөр замын үндсэн шугам нь умардаас өмнийг чиглэн, Орос Хятадын холбон тавигдсан байдаг.

Монголын зүүн хэсэгт тавигдсан Оростой холбосон бас нэг салаа зам бий. Гэтэл байгалийн баялаг ихтэй өмнөд хэсэг нь төмөр замын ямар ч шугамгүй үлдэж байгаа нь Монголын экспортын өрсөлдөх чадавхийг бууруулж байна.

Жишээлбэл, өнөөдөр нүүрсийг ачааны тэргээр зөөвөрлөн Хятад руу гаргаж байгаа бөгөөд энэ нь илүү их үнэтэй тусахаас гадна цаг зав их үрж байгаа. Тиймээс өнөөгийн Монголын тулгамдсан асуудал бол төмөр замын шинэ сүлжээг бий болгох явдал юм.

Эдийн засгийн болон геополитикийн давуу талууд

Гэтэл шинжээчид энэ гурван орны түншлэл нь худалдаа наймааны хүрээнээс ч хальж магадгүй үзэж байна. Эшдауны хэлж байгаагаар бол “Монгол нь Орос болон Хятадад дундын бүсэд уулзан учрах боломжийг олгож байгаа” гэнэ.

Хоёр талын хувьд шийдвэрлэх гол асуудал нь Монголын төлөө өрсөлдөх бус, харин үр ашигтай гурвалсан хамтын ажиллагаа билээ. Си Зиньпин айлчлалынхаа явцад Оростой хамтран гурван талын өндөр хэмжээний уулзалт хийх гэсэн Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналыг дэмжжээ.

Орос ч энэ саналыг дэмжих биз. “Монголын эдийн засаг, дэд бүтцийг Орос, Хятадын талаас дэмжих нь энэ хоёр оронд ч ашигтайгаар эргэж болно. Нэгэн жишээ нь гэвэл Орос, Хятадын холбосон томоохон төмөр замыг Монголын нутгаар дайруулан тавих явдал” гэж Эшдаун ярьж байна.

Байж болох эрсдлүүд

Гэвч дээр дурдагдсан бүх боломж нь Монголын хувьд бас тодорхой эрсдлүүдийг дагуулж байгаа. Шинжээчид Монгол орон Оросоос төдийгүй Хятадаас хэт их хамааралд орж болзошгүй гэж үзэж байна.

Си Зиньпин төрийн айлчлалын явццаа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Хятад улс нь өөрийн хөрш орны газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, бие даан шийдвэр гаргах эрхийг үргэлж хүндэтгэж байх болно гэж мэдэгдсэн.

Хэдий ийн мэдэгдсэн боловч шинжээчид Улаанбаатар Бээжингээс гүн хамааралд орно, экспортоор гарч байгаа бараа бүтээгдэхүүний ихэнх нь Хятадад очих болно гэж болгоомжилж байна.

Энэхүү хамаатал нь улс төрийн асуудал дээр ч илрэх болно гэж зарим шинжээч үзэж байна. Түүнээс гадна Монголын энэхүү шилжилт нь гуравдагч орнуудтай харьцах харилцаанд нь муугаар нөлөөлж болзошгүй гэж үзэх шинжээчид бас байна.

Жишээлбэл ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элссэнээр ШХАБ-ыг “авторитар улс орнуудын клуб” гэж үздэг АНУ, Европын хувьд өөр имижтэй болж мэдэх юм гэж тэд үзэж байна.

Орчуулсан Т.Ананда

Эх сурвалж: