sonin.mn

Хэмнэлт, доргио дуунуудаараа хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар ирсэн "Lumino” хамтлаг байгуулагдаад хэдийнээ 16 жил өнгөрчээ. Ингээд тус хамтлагийн ахлагч МС буюу Д.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Ярилцлагаа таны анх хип хоп урсгалыг сонирхож эхэлсэн тэр үеэс эхэлье?

-1990 он гарсны дараа Орост euro dance урсгал орж ирсэн. Энэ нь хурдан хэмнэлтэй, дундуураа үглэдэг техно урсгал юм даа. Тэр үглээ нь их гоё санагддаг байлаа. Энэ үеэс л илүү их сонирхож эхэлсэн.

1994 оноос Америк хип хоп монголд сонсогдож эхэлсэн шүү дээ. Тирас энэ тэр гээд л. Харин энэ үеэс л хип хопт улам ч дуртай болсон. Хамтлаг байгуулах юмсан гэсэн хүсэл ч оргилж эхэлсэн сайхан үe юм даа.

-Гэхдээ тэр үeэс ч өмнө урлагт хөл тавьчихсан байсан байх аа?

-52 дугаар сургуульд анх нэгдүгээр ангид ороод л Л.Галмандах багшийн шавь болсон. “Улаан бүч” чуулгад гоцлол дуулдаг байлаа. Дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа “Азын нахиа" гээд нэвтрүүлгийн нээлтэнд дуулж байлаа.

Ингэж өөрийгөө анх удаа зурагтаар харж байсан юм. Монголын үндэсний телевизээр гарч байсан санагдаж байна. Өөрийгөө анх хараад их гайхсан /инээв/. Хацар дээрээ зураастай юм шиг харагдаад. “Сонин юмаа" гээд л байн байн толинд өөрийгөө хараад л.

-Монголын ихэнх хип хоп хамтлагуудын замналыг харахад гараагаа реп бүжгийн хамтлагаас эхэлсэн байдаг?

-Тухайн үед бүх л зүйл ид дэлгэрч байсан үе шүү пээ, Реп бүжиг ч гэсэн. Тухайн үед бүжгийн хамтлаггүй байр, хороолол гэж байгаагүй. Үүний нэгэн адил бид ч бүжиглэж л явсан.

Манай Б.Ганхөлөг /Хөлөгөө/ “Монтареп” хамтлагт, Б.Батхишиг /Бажи/ бас "Топ 2" гээд л бүжиглээд явдаг байлаа. Д.Анхбаатар /Анхаа/, н.Чинзориг /Чинзоо/ ч тус тусдаа хaмтлагт бүжиглэдэг байсан. Би ч бас /инээв/. Тухайн цаг үед өссөн бидний үеийн залуус тийм цаг үе байсныг мэдэж л байгаа байх.

-Өөр өөр хамтлагт бүжиглэдэг н залуус хэрхэн нэг нэрэн эгдэж, дуулж эхэлсэн нь сонирхолтой байна?

-Бажитай багаасаа л "Найрамдал" зусланд хамт амардаг байлаа. Анхаа, Бажи хоёр маань найзууд. Харин Хөлөгөө бид нэг дор өссөн хүүхдүүд. Нэг нэгээрээ дамжуулаад л сайхан найзууд болцгоож, нэгдэж чадсан.

-Гэхдээ тухайн үед хүмүүсийн хип хоп урсгалд хандах хандлага одоогийнхоос эрс ондоо байсан шүү дээ. Дуунууд нь этгээд үг хэллэгтэй, хувцаслалт нь өргөн өмд, малгайтай цамц байдаг гээд шүүмжлэл их л байсан байх даа?

-Тийм үе байсан. Ямар сайндаа манай найзын ээж намайг зурагтаар гарч байхыг харчихаад Тэмүүжин чинь муухай дуу дуулдаг хүүхэд байна. Миний хүү битгий нийлээрэй” гэж хэлж байсан байгаа юм. Тэгэхээр л ямархуу хандлагатай байсан нь харагдаж байгаа биз дээ. Гэхдээ энэ бүхэн эсрэгээрээ эргэсэн шүү дээ.

-Хамгийн анхны дуу нь ямар дуу байдаг вэ. Анхны дуугаа бичүүлсний дараа ямар сэтгэгдэл төрж байсан бол?

-1998 онд “Lumino” хамтлагтаа ороод “Сириус” гээд студид "Өвөл” дууны хоолойны бичлэгт орж байсан. Яахав хүүхэд байхаасаа дуулдаг байсан болохоор өөрийнхөө хоолой ямар сонсогддогийг мэддэг байсан.

Би гэрийнхээ хөгжимд чихэвч, микрофон залгаж байгаад л өөрийнхөө хоолойг хуурцганд бичиж сонсдог хүүхэд байлаа /инээв/. “Өвөл” дуугаа бичүүлэхийн миний хоолой их л шингэн, нарийхан сонсогдож байсан санагдаж байна.

-Тухайн үөд дуу бичлэгийн студи одоогийнх шиг олдоцтой байгаагүй байх. Анхны дуугаа хэчнээн төгрөгөөр бичүүлж байсан бол оо?

-Тухайн үед одоогийнх шиг олон дуу бичлэгийн студи байгаагүй. Студийн хүмүүсээс гуйж байж арай гэж цаг тохирно. Тухайн үед өөр өөрсдийнхөө бичлэгт орсон цагийн мөнгийг л төлдөг байлаа. Би өөрийнхөө хэсгийн хоолойг бичүүлэхдээ хоёр цаг болбол тэр хоёр цагийнхаа хөлсийг би өөрөө төлнө. Нөгөө гишүүд маань ч тэр.

Нэг цаг нь арван мянган төгрөг байлаа шүү дээ. Бидэн шиг есдүгээр ангийн хүүхдүүдэд бол их мөнгө байлаа. Бичлэгийн мөнгийг аав, ээжээсээ л гуйж авна шүү дээ. Уг нь тухайн үед аав, ээж минь их дэмждэг байсан. Харин хэсэг хугацааны дараа хамтлагтаа анхаараад хичээлдээ анхаарахгүй байна гээд дургүйлхэж л байсан санагдана /инээв/.

-Хип хоп хамтлаг, дуучдын бусдаас ялгарах нэг гол онцлог бол дууны үгээ өөрсдөө бичих шүү дээ. Энэ тухайд?

-Хамтлаг байгуулагдсан цагаас л дууны үг оролдож эхэлсэн. Үзэл бодлоо өөрийнхөөрөө илэрхийлэх уран сэтгэмж юм даа. Тэр ч утгаараа бусад төрлийн хамтлаг, дуучдаас ялгарч чаддаг онцлогтой байх.

-Шүлэг, яруу найраг, номтой хэр ойр хүн бэ. Анхны шүлгээ хэзээ бичиж байсан бол. Өөрийн номоо гаргасныг тань мэдэх юм байна?

-“Би чамд хайртай" дууныхаа шүлгийг л анх бичсэн. Тэрнээс өмнө оролдож ч байгаагүй. Арван жилд дурсгалын дэвтэр бөглүүлдэг шүү дээ. Ангийнхныхаа бичсэн шүлгүүдээс санаа их авдаг байлаа. “Би чамд хайртай”-гийн шүлгийг яаж ч тэгэж шууд зохиосноо санадаггүй юм /инээв/.

Хамтлагаа байгуулчихаад удаагүй байлаа. Би аравдугаар ангийн сурагч байсан гэсэн үгл дээ. Тэр улиралд би муу дүнтэй гараад. Тэгсэн аав, ээж хоёр “Энэ хүүхэд чинь хамтлаг гэж гүйгээд хичээлээ хийхээ болилоо” гээд намайг Хөвсгөл рүү явуулчихсан. Аминдаа л хамтлагаас минь холдуулж байгаа санаа нь.

Ингээд Мөрөн хотын нэгдүгээр сургуульд очиж байгаа юм. Тэнд очоод их сонин мэдрэмж төрж байлаа. Хотод төрж, өссөн хүүхэд хөдөө очоод, шинэ хамт олонтой танилцах сонирхолтой байсан. Тэндээ реп бүжиг, хип хоп урсгдлын тухай яриад л. Энэ тухай “Хөвсгөлд очоод шүлэг бичих авъяас минь тодорч байлаа” гээд номондоо оруулсан.

Хөвсгөл бол миний аавын нутаг л даа. Тийм ч болохоор сэтгэлд ойрхон санагддаг юм. "Би чамд хайртай" дуу гарсны дараа нэлээд хэл ам гарсан шүү дээ. Тэр шүлгийн мөрүүдийн эхний үгсийг дээрээс нь доош нь нийлүүлээд уншихаар нэг өгүулбэр болдог юм. “Ангара би чамд хайртай. Чи миний найз” гэсэн өгүүлбэр олдог. Хүмүүс надаас “Хайртай охины чинь нэр юмуу” гэж их олон удаа асуусан даа.

Уг нь бол миний эрэгтэй, эмэгтэй найзуудын нэрний эхний үсгүүд байгаа юм. Номын хувьд таалагдсан номоо бол уншина шүү. Гэхдээ одоо үнэхээр ном уншаад сууж байх цаг завгүй болчихож.

Харин миний бичсэн номыг мэргэжлийн хүмүүс их сайхнаар үнэлсэн. Тэрэнд их баяртай байгаа. “Sесгеt оf rар” нэртэй номоо гаргасан. Шинэ үеийн хөгжим сонирхогч залуус нэг уншчихад буруудахгүй ном болсон гэж үзэж байгаа.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй юм 6э?

-Би чинь МУИС-ийг монгол хэлний багш мэргэжлээр төгссөн хүн шүү дээ.

-Тэгэхээр мэргэжил нь хамтлагийн уран бүтээлд, тэр дундаа дууны шүлгээ бичихэд асар их нөлөө үзүүлдэг байх нь ээ?

-Хүмүүс анзаарвал миний дуунуудын үгний утга, бадгийн хуваарилалт их цэгцтэй байдаг нь анзаарагдах байх. Дуугаа зохиохдоо төлөвлөдөг. Нэгдүгээр бадаг ийм байна, дахилтыг ингэж холбоно гэх мэтчилэн.

-Анхны гэсэн бүхэн мартагдашгүй дурсамж болоод үлддэг. “Lumino” хамтлагийнхан анх ямар тоглолтын тайзан дээрээс үзэгчдэд дуугаа хүргэж байсан бол. Сандарч л байсан байх?

-Хүүхэд байхаасаа дуулдаг байсан болохоор сандрах юм байхгүй, харьцангуй нүүр хагарчихсан байлаа. Хамгийн анх “Манхатен” клубын тайзан дээр гарсан санагдаж байна.

-Тэгвэл анхны тоглолтынхоо тухай дурсаач?

-Анхны тоглолтоо 1999 оны аравдугаар сарын 30-ны өдөр тоглож байлаа. Энэ өдрийг хэзээ ч мартдаггүй юм. Тухайн үед манай хамтлагийн менежерээр Nba буюу Р.Нямбаяр ажилладаг байлаа. Тэр найз маань бидэнд тоглолт хийх санал тавьсан юм. Тухайн үед 102.5 РМ-д ажилладаг байсан л даа.

Манай дуунууд ч сонсогчдод хангалттай хүрч чадаж байгааг мэдэж байсан байх. Ингээд л тоглолтоо хийхээр шийдсэн. Яг өөрсдийг нь үзэх гэж хүмүүс ирэхийг харах, дуулж байхаад хүмүүсийн дагаж дуулж, орилж байхыг сонсох үнэхээр сайхан санагддаг юм билээ. Огшоод л ирж байгаа юм даа /инээв/. Одоо дурсахаар бөөн инээдэм болдог доо. Туршлагагүй ч байж.

-Аялал тоглолтын тухайд?

-Монгол орныхоо 21 аймгуудаар бүтэн тойрч тоглосон. АНУ, Европ, Азийн улсуудаар явсан. Ер нь аялан тоглолтоор нэлээд явдаг хамтлагийн тоонд ордог.

-Танай сүүлийн үеийн уран бүтээлүүд "Youtube"-д хандалтаараа нэлээд дээгүүрт жагсдаг юм билээ. Хэрэв хамтлагийн хит дуунууд анх гарч байх үед цахим ертенц одоогийнх шиг дэлгэрсэн байсан бол илүү “бут авах” байсан даа гэсэн бодол төрдөг үү?

-Тийм бодол заримдаа төрдөг л юм. Тухайн үед бид дууг кассет, СD-гээр сонсдог байлаа. FМ-ээр дуртай дуугаа хүлээж байж сонсдог л байсан шүү дээ.

-Өнгөрсөн 16 жилийн хугацаанд хичнээн цомог гаргасан байна вэ?

-Долоон цомог гаргачихаад байна. Миний бие даасан хоёр цомог, Анхаа, Бажигийн нэг нэг цомог бас гарсан. Эдгээрийг тоонд kруулбал нэлээд болж байгаа юм.

-Шинэ цомгийн ажил эхэлчихсэн гэж сонссон. Хичнээн дуутай, ямар онцлоггой цомгоор сонсогчиддоо бэлэг барихаар зэхэж байна вэ?

-"Lumino" хамтлагийн нийт уран бүтээлүүдээс шилдэг гэсэн 30 дууг сонгож “Вөs of 1, 2” гэсэн хоёр цомог гаргах гэж байна. Мөн бидний шинэ дуунуудаас бүрдсэн цоо шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Энэ цомогт багтаж байгаа “Заримдаа” дуу ирэх долоо хоногоос цацагдаж эхэлнэ. Клип бэлэн болчихсон.

Бас “Биелгээ хийхийг заагаач" нэртэй цоо шинэ дуу удахгүй цацагдана. Бид шинэ уран бүтээл хийх болгондоо стиль имиж, үгийн сонголтыг маш их анхаардаг. Тэгэхээр удахгүй гарах шинэ цомгоос ч шинэлэг өнгө аясыг харах болно.

-Өнгөрсөн онд 15 жилийн ойгоо тэмдэглэлгүй өнгөрсөнд сонсогчид сэтгэл гонсгор үлдсэн байх. Гэхдээ энэхүү ойдоо зориулсан тоглолтыг нөхөж хийхээр болсон тухай сайхан мэдээг саяхан сонслоо. Энэ тоглолтын тов гарч байна уу?

-Харамсалтай нь 15 жилийн ойгоо тэмдэглэж чадалгүй өнгөрсөн. Энэ нь хамтран ажилладаг байгууллагуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон л доо. Гэхдээ бид энэ онд багтаж тоглож чадаагүй ойн тоглолтоо тоглож сонсогчиддоо бэлэг барихаар ярилцаж байна. Яг хэзээ гэдэг тов хараахан гараагүй.

-Ойн хүрээнд тоглолт, шинэ цомог гаргахаас гадна өөр ямар ажлууд төлөвлөгдсөн байгаа бол?

-Хамтлагийн тухай баримтат кино хийхээр төлөвлөсөн. Бэлтгэл ажил хангагдаад, киноны ажил эхэлж байна.

-Хамтлаг, дуучид уран бүтээлээ засварлачихаад, эсвэл бүр тарчихсан байж байгаад л гэнэт тав, арван жилийн ой гээд тоглолт хийх юм. Нэг ёсондоо шинэ юмгүйгээр хуучнаа дахин давтах гээд. Энэ тал дээ ямар бодолтой явдаг вэ?

-Ихэнх тохиолдолд тоглолт “шатаад” дуусдагийг мэдэж байна. Яагаад гэхээр уран бүт хүн тасралтгүй уран бүтэг хийж байж хүнд танигдаж, хэрээрээ үнэлэгдэж, үр ашгаа хүртдэг.

Түүнээс биш хэдэн юм хийчихээд алга болчихдог. Эргээд тэр зүйлээрээ дахин ашиг олох гээд байдаг зүйл байж хэрэггүй шүү дээ. Өмнө нь тарьсан ургацаа хураачихаад дахиж тэндээ үлдэгдлийг нь шүүрдэх гээд байгаатай л адил юм даа.

Түүнээс биш сайхан дурсамж чигээрээ үлдэх нь илүү сайхан. Гадны хамтлагууд бол өөр. Жишээ “Pink floyed ч юмуу “Roling stones" аялан тоглолтоор байнга явдаг. Хэзээ ч сул зогсдоггүй. Байнгын тоглолт хийдэг, хөдөлгөөнт байдаг. Ийм байж л хамтлагийнхаа ойг хийдэг. Манайхан шиг урлагаасаа эрс хөндийрч огт өөр ажил хийж явснаа гэнэт ойгоороо гарч ирэн ганц сар бэлтгэл хийгээд тоглолт хийдэггүй.

-Удахгүй тоглогдох ойн тоглолтонд хамтлаг хуучин бүрэлдэхүүнээрээ цуглах болов уу гэсэн сонсогчдын хүлээлт байгаа байх. Өнгөрсөн сард “Digital’ хамтлагийн 15 жилийн ойн тоглолтонд танай хамтлаг хуучин бүрэлдэхүүнээрээ оролцсон?

-Тэгсэн. Тавуулаа тайзан дээр гарах сайхан байсан. Энэ удаагийн тоглолтонд ч нөгөө хоёр гишүүнээ урина. Хэд хэдэн дуугаа хуучин бүрэлдэхүүнээрээ дуулахаар төлөвлөж байгаа.

-16 жилийн өмнөх болоод яг одоо хийгдэж байгаа уран бүтээл үүдээ харьцуулаад харж үзэв үү?

-Түрүүн хэлсэн шүү дээ. Бид шинэ уран бүтээл хийх болгондоо шинэлэг зүйлийг эрэлхийлдэг гэж. Давтагдаагүй 80-аад дуу зохиож дуулсан байна. Хүн гэдэг чинь робот биш. Уран бүтээл бүрийн үг, аялгуу давтагдахгүй байна гэдэг тэр хэрээрээ бодож, бүтээж байгаагийн шинж байх.

Өөр бусад хамтлаг дуучдынхаа хөндөөгүй сэдвийг хөндмөөр байдаг. Ахиц, өөрчлөлт гаралгүй яахав. Гэхдээ одоо харахад өмнөх дуунууд маань их хөнгөн, их амар бүтдэг байж.

Жишээ нь, “Намайг дагаад цэнгэ” дуу байна. 2003 онд “Мuse" гээд бааранд энэ дууны санаа анх төрж байлаа. Одоо бол өрсөлдөх хамтлаг дуучид олон байна. Тэр хэрээрээ бид тэднээс өөр байж ялгарах ёстой. Уран бүтээлийн чанар гэдэг зүйлийг ч их анхаардаг болсон байна даа.

А.Халиун

Эх сурвалж: