sonin.mn

Засгийн газрын сайд, цагдаагийн дарга нарын байрны гаднах замын уулзварт ЗЦГ, ЭЦГ-ийн хэв журам, автын эргүүлийн машин зогсоох нь 1998 оны өмнө эхэлжээ. 1998 оны 10-р сарын 2-ны 22 цагаас 2 хоногийн өмнө 1-р сургуулийн урд уулзварт Автын шөнийн эргүүлийн салааны машинтай постын цагдаа зогсдог байлаа.

Бүтэн зунжин, намаржин зогссон. Гэтэл яагаад гэнэт аллага болохын өмнө хамгаалалтын цагдаа алга болов оо гэдэг нь тэр хавийн оршин суугчдад сонин санагдах болсон. Хаачив яачив гэж асуухад Автын шөнийн эргүүлийг бүтцийн хувьд алга болгожээ.

Ингээд С.Зориг хэмээх Монгол улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн яамны сайд бөгөөд 2 өдрийн дараа Ерөнхий сайдад нэр дэвшээд батламжлагдах гэж байсан, Монгол-Оросын парламентийн бүлгэмийн дарга, МоАХ-ны ерөнхий зохицуулагч асан, Бүгд найрамдах намын дарга, Ардчилсан холбоо эвслийн гол лидер, УИХ-ын гишүүн, 36 настай, залуу эх орончийг 10-р сарын 2-ны 22 цагт 1-р сургуулийн урьдах гэртээ ороход дотроос нь хоёр хулгайч 16 удаа хутгалан амь насыг нь бүрэлгэжээ.

Харин Эхнэрийг нь алсангүй. 1996 онд МоАХ эвсэл сонгуульд ялаад 2 жил болоод байлаа. Ерөнхийлөгч Багабанди засгийн газрын ерөнхий сайдад нэр дэвшигч олон хүнийг эсэргүүцэн буцааж байв. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Элбэгдорж зургаан сар болоод байлаа.

...Мөн тэр халуун намар дээд ял-цааз авсан хулгайчийг шоронгоос хатуу хамгаалалтай авч, Элсэн тасархай орчимд аваачин хүүхэндүүлж, архидуулж байгаад үүрэг гүйцэтгүүлж буцааж шоронд нь аваачсан мэдээ тарж байсан юм.

...Одоо шоронд 5 сая, 50 сая төгөргөөр +...хүн алах захиалагч байнга ирдэгтухай наранд гарсан хулгайч нар ярьж явна.
...С.Зоригийг алсан хулгайч өөрийгөө боож алсан тухай мэдээ цацагдсан.

..С.Зоригийн хэрэг бол илэрсэн хэрэг, 10 гаруй портер материал цугларсан. Гэвч олон хүнийг хөлдөө чирэх тул зарлаж болохгүй гэдэг.

..Мөрөн хурандаа УИХ-д сонгогдсоны дараа С.Зоригийн хэргийг нийтэд илчилнэ гэсэн ч амаа таглуулсан.

1998 оны тэр намраас хойш Монгол улсын засгийн газар оршуулгын комиссын ажлыг дэндүү их хийжээ. Шадар сайд Пүрэвдорж, УИХ-ын гишүүн О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Ш.Отгонбаяр, Л.Энэбиш, Ж.Наранцацралт, С.Зориг... Тэд бүгд л Монгол улсынхаа газар шороо, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн хүмүүс.
-МоАХ-ны анхдагч 13-ын С.Зориг, Баасан лам, Галсандорж, Цэгмэд нар залуудаа тэнгэрт халилаа.

МоАХ-ны анхдагч идэвхтэй тэмцэгч маш олон хүн учир битүүлгээр ид сайхан залуу насандаа нас баржээ. Тэдний тухай хэн ч юу ч дурсахгүй байна. Тэд үхсэн ч амьд мэт байна.

Хөдөө орон нутагт олон хүн учир битүүлгээр нас баржээ. Монголын Ардчилсан намын анхны удирдах зөвлөлийнхөн бараг бүгд алга байна. С.Зоригийнх чимээтэй, дуулиантай аллага байсан бол чимээгүй дуулиангүй олон аллага болжээ. Хүмүүс мартаж болох ч түүх тэднийг мартахгүй.

Жанжин Д.Сүхбаатарыг оросууд алсан тухай архивын материалаас ТВ-ээр ярьсан.
1920-иод оноос өмнө Ханддорж, Намнансүрэн, Дамдинсүрэн Манлайбаатар болон Алтан ургийнхныг алж дуусгасан. Дараа нь Оросууд Монголыг колоничлосон 70 жилд Лосол, Догсом, Данзан, Шагдаржав, Бодоо, Гэндэн, Амар,.. Дэмид, Чойбалсан, Цэдэнбал гээд ерөнхий сайд, 2 маршалыг нь Москвад аваачиж устгажээ.
Английн хатан хааны удирддаг “300-ын хороо’’-ны тухай ном Монголд хэвлэгджээ.

Түүнд бичихдээ, Италийн ерөнхий сайд Альдо Моры, Пакистаны Бхуто, Аль Хамир нарыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга буюу гадаад явдлын сайд Киссенжер-өгсөн зөвөлгөө дагахгүй бол маш муу зүйл та нарт тохиолдоно гэж заналхийлжээ. Тэгээд ч удахгүй хөлсний этгээдүүдийн гарт алагдсан.

Тэр “300-ын хороо” нь НҮБ, Социнтерн, Нато, Интерпол, Дэлхийн Банк, Америкийн банк, олон сангууд, банкууд, институтууд... Манай Оюутолгойг авсан Рио-Тинто, Ирээдүйн нийгэмлэг... Англи, Америк, Канад болон дэлхийн орнуудын засгийн газар гээд бүгдийг удирддаг. Тэд Их наймаас бусад улсын үндэсний хөгжлийн бодлого үйлдвэрлэлийг боог-дуулж, үндэсний удирдагчдыг нь захиалж устгасаар байна.

Манай С.Зориг хэний дургүйг хүргэв, хэний сонирхолд нийцэхгүй байснаас хар баасан гаригт алагдав. Багабанди яагаад МоАХ-ны эвслийг, нэр дэвшигчдийг ерөнхий сайдаар байлгачихгүй татгалзаж байсан тухайгаа 16 жилийн дараа тайлбар хийх болсон үед тэр тодорхой хариулт өгөх учиртай.   

Бас нэг мэдээ; 1998 оны 10-р сарын 2-ны өдөр Хүүхдийн ордонд МоАХ-ны ЕЗЗ-ийн хурал хуралдаж эвслийн удирдлага, М.Энхсайхан бусад нөхдийн дунд ширүүн маргаан хэрүүл болсон тухай журмын нөхөд нь гэрчилдэг. Аллага болсон хар баасан гаригт УБ хотоос урагш Төв аймаг руу Зэнээ, Дархан руу Энхбаатар, хойшоо лагерь луу Бат- Үүл, цагдаагийн хурандаа Ганболдтой явсан тухай хэвлэлээр бичэгдэж, өөрсдөө ярьцгаасан. Тэр өдөр УБ-т ямар нэг юм болох тухай олон гишүүд сонсч хотоос гарч байжээ гэж болно.

Зарим хүмүүс амьд мөртлөө үхсэн мэт, гэтэл С.Зориг үхсэн ч амьд мэт амьдарсаар байна. Дорнодын Дашбалбар сумын сургууль С.Зоригийн нэрэмжит, Монголын төв цэгт түүний хөшөө амьд мэт ордоны зүгт гараараа заан “Би амьд шүү гэнэ”.

Түүний тухай олон ном, дурсамж, кино гарах болно. Одоо шинэ монголчууд “Биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө засна” гэдэг.
Түүхийг эргэн санавал: Чингис, Сүхбаатар ч, Чойбалсан ч, С Зориг ч гэрээ зассангүй. Төрөө засах, улсаа засах гэж явж бүлээн цус, халуун амиа алджээ. Нэгэнт өнгөрсөн андыг дурсахад хүрэл зүрх ч хайлна.

Ардчилалынхан бидэнд эрх мэдэл байхгүй, эрх мэдэл аваад өг, тэгвэл авилгыг чинь илрүүлнэ, аллагын эзнийг ч илрүүлнэ гээд байсан хаа байна аа. Харин ч чив чимээгүй. ..

МоАХ-ны ууган гишүүн Б.Галаарид

Эх сурвалж: "Хөх толбо" сонин