sonin.mn
Дараагийн сонгууль дө­хөж, улстөрчид бодлогоо бодож эхэлсэн цаг. 
 
Нам, эвсэл, бүлэглэл бүр хөдөл­гөөнд орж, шахах нэгнээ шахаж, дэмжих хүнээ ил далд дэмжиж тулаан үнд­сэндээ эхлээд байна. Том ком­паниудын эзэд ам­рал­тын өдрүүдэд ажил дээ­рээ ирж суух нь олширч, жи­жүүрүүд нь гадны хүн бай­тугай ажилтнуудаа ша­гайл­­гах ч үгүй “Захирал ир­чих­сэн байна аа, явахаар нь орчих” гэж шивнэлдэж байна. 
 
Харин сүүлийн үед улстөрчдийн ямар нэг хар, сэр дагуулахгүй уулздаг газар нь Богд Уул болсон бололтой. Ууланд алхаж амьсгаа задалж, чийрэгжих гэсэн олны цуваа сүүлийн үед улстөрчдөөр нэмэгдэх болсон. 
 
Тиймээс янз бү­рийн яриа хөөрөө хийх, олдох­гүй байгаа хэн нэгэн­тэй таарах хүсэлтэй бол өглөө аль болох эрт Богд уулыг зориход гэмгүй. 
 
Богд уулын хормойд хам­гийн түрүүнд УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ нартай тааралдах ни­г­ууртай бол жаахан наа­шилж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирвэл УИХ-ын чуулганы хуралдаанд ч цөө­хөн харагддаг эрхэм ги­­шүүн Б.Наранхүүгийн гэгээн дү­рийг нь харж, алдарт Ройлс ройс ма­ши­нуудыг нь ч тольдох бо­ломж­той гэнэ. 
 
Тун саяхан дарга нь ирсэн МАХН-ынхан Үндэс­ний цэцэрлэгт хүрээлэнд овоо хэдэн мод суулгангаа Н.Алтан­хуя­гийн танхимд хэн хэнийг ша­­хахаа сайтар ярилцаад авсан дуулдсан. Ингэхээр улстөрчдийн цуг­лардаг га­зар нэмэгдсээр л байгаа бололтой. 
 
Эх сурвалж: