sonin.mn

Монголчуудын угсаа гарвал өнөөдөр ч түүхийн шинжлэх ухааны маргаантай асуудлуудын нэг хэвээр байна. Бидний өвөг дээдэс болох Хүннүгийн түүхийг улс төржүүлэн өөрсдийн түүхийн нэгэн хэсэг болгох гэсэн гадны улс орны тэмцэл ч өрнөсөөр байгаа билээ. Энэ талаар Улаанбаатарын их сургуулийн Археологийн танхимийн эрхлэгч, доктор профессор Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Түүх бол өчигдрийн үнэнийг өнөөдөрт авчирдаг шинжлэх ухааны чухал салбар. Гэтэл хүмүүсийн дунд “Өнгөрснийг мэдэх өнөөдрийн бидэнд ямар хамаатай юм бэ" гэсэн асуулт урган гардаг. Яагаад бид заавал өнгөрсөн үеийнхээ талаар мэдлэгтэй байх ёстой юм бэ?

-Түүх бол өнгөрсний гэрч. Хүн төрөлхтний өнгөрснийг сануулж байдаг шинжлэх ухаан. Түүхээ уншихгүй, танин мэдэхгүй байгаа учраас монголчууд хаашаа явж буйгаа мэдэхгүй байна. Өнөөдөр Улаанбаатарын гудамж аль улсын хот болох нь мэдэгдэхгүй харь үг үсэг бүхий хаягаар дүүрсэн нь эмгэнэлтэй.

Хэдхэн жишээ дурдъя. Монголчууд түүхэндээ хэзээ ч махир сэлэм барьж байгаагүй. Гэтэл орчин үөийн дэлгэцийн бүтээлд махир сэлэмтэй дүрсэлсээр байна. Бид өөрсдөө түүхээ мэдэхгүй учраас гадны соёлын нөлөөнд уусч автах аюултай.

-Магадгүй энэ нь түүхийг хүмүүс шинжлэх ухааны ном, нэгэн сэдэвт бүтээлээс уншаад мэдэхээс илүүтэй уран сайхны аргаар ойлгодогтой холбоотой юм болов уу?

-Яг, тийм. Өнөөдөр залуучууд ном унших дургүй амар хялбарыг эрэлхийлдэг болсонтой холбоотой, Уран сайхны кино үзэхийг түүхийн судалгааны бүтээлийг уншихаас илүүд үзэж байна.

Ялангуяа библи сударт өгүүлсэн домгоор хийсэн хүүхэлдэйн киног шинэ үеийнхэн үзэж өсч байна, Хүүхэлдэйн кино бол үзүүлэх гэсэн санаагаа хөгжим, дүрсээр дамжуулж хүүхдийн тархинд хоногшуулдаг. “Мулан" гээд хүүхэлдэйн киног үзсэн хүүхэд Хүннүгийн талаар бүдүүлэг, харгис гэсэн ойлголтыг авч байна.

-Монголын түүхийн зангилаа асуудлын нэг бол яах аргагүй угсаа гарвалын талаарх судалгаа юм. Судлаачид Хүннүчүүдийн хойч үе, залгамж холбооны тухай олон таамаглал дэвшүүлсэн байдаг. Ер нь Хүннү монголчуудын өвөг дээдэс болохыг ямар эх сурвалжаар баталдаг вэ?

-Монголын нутгаас илэрсэн Хүннүгиин үеийн археологийн дурсгалуудаас дүгнэвэл тэр агуу их соёлыг бүтээсэн хүмүүсийн ул мөр маш тодорхой байдаг. Өнөөдөр дэлхий нийт хүннүчүүд агуу соёл бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Гагцхүү тэдний залгамж халаа хэн бэ гэдэг асуудал маргаан дагуулсаар байна. Хүннү бол бидний өвөг дээдэс мөн гэдгийг батлах нэгэн жишээг дурдъя. Хүннүтэй холбоотой археологийн дурсгалуудыг бүртгээд үзэхэд Монгол нутагт маш их нягтаршилтай байрладаг.

Бидний өвөг дээдэс гэж өөрсдийнхөө түүхэнд хамааруулах гэж үзээд байгаа тэр хүмүүст бид асуулга тавьж болно. “Хүннү нар танай өвөг дээдэс мөн юм бол үлдээсэн археологийн дурсгал нь хаана байна” гэж. Дэлхийд бүртгэгдсэн Хүннүгийн үөийн булшны 90 гаруй хувь нь Монголын нутаг дэвсгэр дээр байна.

Энэхүү Хүннүгийн язгууртнуудын болоод жирийн иргэдийн булш, хот суурингийн үлдэц энд Хүннүгийн төр улс төвлөрч байсныг илтгэх баримт юм. Олны дунд өнөөдрийн' монголчууд XIII зуунд гэнэт гарч ирсэн мэт ойлголт элбэг. Үүнтэй адил Монголын анхны улс 2200 жилийн өмнө гэнэт үүссэн мэтээр ойлгодог.

Хүннү гүрнээс өмнө өнөөгийн Монголын нутаг дэвсгэр дээр гурваас тав гаруй биеэ даасан овог аймаг оршин тоггнож байсан. Г эхдээ тэд соёлын хийгээд угсаа гарвалын хувьд хоорондоо ойр дотно байжээ гэж үздэг.

Хэдэн жилийн өмнө Монгол нутагт Оросын судлаачид Ноён уулын хорьдугаар булшийг малтан шинжилсэн юм. Уг булшнаас эмэгтэй хүний яс, эд өлгийн зүйлс олдсон. Гэтэл дээжийн харьцуулсан судалгаагаар “Хүннүчүүд Турк гаралтай нь нотлогдлоо” гэсэн өгүүлэл хэвлүүлсэн байгаа юм.

Энэ бол монголчуудын угсаа гарвалыг шинжлэх ухааны аргаар үгүй хийж буй аюул, Магадгүй тухайн булшнаас гарсан эмэгтэй Турк гаралтэй байж болно. Ер нь Хүннүгийн хаад дэлхийн аль ч өнцгөөс эхнэр авсан байх магадлалтай.

Зөвхөн тэр эмэгтэйгээр Хүннүгийн угсаа гарвалыг тодорхойлно гэдэг шинжлэх ухаанчаар хандаагүйн шинж. Энэ мэтээр Хүннүг монголчууд биш гэж нотлохыг хичээх судлаачид бий. Энэ алдааг Монгол судлаачид өөрсдөө залруулах ёстой.

-Улс үндэстний соёл, угсаатны онцлогийг хадгалсан зан үйл бол оршуулах ёслол. Хүннүгийн үеийн археологийн дурсгал нэгэн том язгууртны бунхант булшийг та малтан судалсан. Энэ том дурсгалаас илэрсэн сонин содон олдворын талаар яриач?

-Аливаа ард түмний онцлог оршуулгын зан үйлд шингэсэн байдаг. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт орших Хануйн Гол мод-2 гэдэг газар Хүннүгийн язгууртны булшийг илрүүлж малтсан юм. Энэ бол Евроазид буй Хүннүгийн Шаньюйн хамгийн том булш юм.

Гол мод-2-т 200 гаруй язгууртны болон жирийн иргэний дагалдах булш бий. Эдгээр булшнаас бид 30 дагуул булш бүхий нэгдүгээр булшийг 2000-2011 онуудад малтан шинжилсэн.Энэ булш нь уртаашаа 86, өргөн нь 46, өндөр нь 2.4 метр бүхий асар том чулуун байгууламж бүхий дурсгал байсан.

Дурсгалын онцлог нь Шаньюйн булшийг дагалдуулан 30 гаруй булш хийсэн. Энэ дагуул булш нь тухайн үеийн Хүннүгийн хаанд албат харьяат иргэдийг нь дагалдуулсан болох нь тодорхой байгаа юм. Энэ үеэр дагуул гуравдугаар булш буюу хүүхдийн оршуулгыг малтан шинжилсэн.

Хүүхдийн оршуулгын зан үйлд дагалдуулж тавьсан 200 гаруй шагай олдсон. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байсан. Тэр шагайн дээрх наран тамга нь хожмын Чингис хааны тамга, сэрээ тамга нь Мөнх хааны удмынхны тамга, дэгрээ тамга нь Өгөөдэй хааны угсааны тамга болохыг баталсан.

Тамга бол тохиолдлын зүйл биш. Түүх үргэлжилдэг гурван цаг үеийн хэлхээс болохыг баталсан олдвор юм. Мөн дэлхийд аравхан олдсон Ромын шилэн аягыг олсон.

-Таны тухайлан малтсан Гол мод-2 дурсгал хэдий үед холбогдох, хэн гэдэг Шаньюйн бунхан байх магадлалтай вэ?


-Гол мод-2-ын нэгдүгээр булш хэдий үед холбогдохыг лабораторийн судалгаагаар тогтоосон. Уг шинжилгээгээр он цагийг нь МЭӨ 110-аад оны үе гэж тогтоосон. Эртний түүхийн сурвалжид буй Хүннүгийн аль Шаньюйн бунхан гэдгийг тогтоох бололцоотой.

Гагцхүү тэр гаргасан он цагийн зөрөө нь нэмэх, хасах 30 жил байдаг. Тэгэхээр нийтдээ 60 жил буюу МЭӨ 100-160 оны хооронд чухам хэн Шаньюйн ор сууж байсныг нарийвчилж тогтоох асуудал юм.

-Гол мод-2-ын олдворууд цаг хугацаа ижил археологийн дурсгалуудаас юугаараа илүү үнэ цэнэтэй вэ?

-Хүннүгийн үөийн олдвор бүр үнэ цэнэтэй. Олдворыг зэрэглэх аргагүй юм. Гэхдээ манай энэ Гол Мод-2 дурсгалаас олдсон алт, мөнгө, хүрэл олдворууд ур хийцийн хувьд урьд өмнө малтаж шинжилсэн Хүннүгийн хаад, язгууртны булшнаас гарч байгаагүй урлагийн төгс шийдлүүд гэж хэлж болно.

-Монгол судлаачид гэснээс Монголын Засгийн газар шинжлэх ухааны салбарын эрдэмтдээ дэмжиж, судалгааны ажлын амин сүнс болсон санхүүжилтээр хангахгүй байна уу гэсэн бодол төрдөг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монголын төр шинжлэх ухаанаа хоёрдугаарт тавьж буй нь гашуун үнэн. Үр дүнтэй судалгааны ажил хийхэд санхүү зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ манай түүх, архөологийн салбарынхан төсөв хөрөнгөгүй гээд гараа хумхиад суухгүй байна. Өөрсдийн хэмжээнд судалгааны ажлаа хийж байна. Харамсалтай нь цаг хугацаа л алдаж байна даа.

-Түүх бол улстөржихөд хамгийн амархан шинжлэх ухааны салбар. Иймд гадаад дотоодын улс төрчид Монголын түүхийг хувийн ашиг сонирхолдоо хамаатуулдаг. Энэ нь ирээдүйн түүх үнэн байх зарчимд хэр харшлах уу?

-Манайхны нэг том алдаа нь Монголын түүхэнд Чингис, Сүхбаатар гэсэн хоёр манлайлагч байсан мэтээр ойлгодог сэтгэлгээ юм. Үнэндээ түүхийн бүх. цаг үед манлайлагч байсан. Мөн Монголын төр нийгмийн түүхийг ашиглан улсынхаа түүхийг урагшлуулах гэсэн Казахстан, Турк зэрэг орны нөлөө ч их байна.

Саяхан Туркийн Ерөнхий сайд Монгол Улсад айлчлахад манай өрөнхий сайд “Төрөлх нутагтаа тавтай морил” хэмээн угтсан нь үнэхээр эмгэнэлтэй. Өнөөдрийн туркууд 1300 жилийн өмнөх Түрэг хоёр бол тэнгэр газар шиг зөрүүтэй. Энэ бол түүхээ мэдэхгүй байгаагийн бодит жишээ юм. Мэдээж ийнхүү хамаатуулах нь Монголын түүхэнд аймшигтай аюул дагуулах нь гарцаагүй.

-Хүмүүс түүхийг эдүгээчилж ойлгон Монголын гэх агуу түүхийг өнөөгийн хил хяэгаараар эааглан ойлгодог болсон мэт санагддаг. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд та юу хэлэх вэ?

-Мэргэжлийн бус хүн түүхийг эдүгээчилж ойлгох нь элбэг. Тэр ч бүү хэл аймаг, сум дотроо хил тогтоож нэг аймгийн өөр сумын иргэд биө биөтэйгээ хүний хүн мэт харьцаж байна.

Өнөөдрийн аймгийн зааг бол уламжлалт засаг захиргааны хуваариас гажсан нэгж. Монголчууд нүүдлийн аж ахуйдаа тааруулж босоо тэнхлэгийн дагуу засаг захиргааны нэгжээ хувааж байсан. Энэ нь хангай, говь сэлгэх улирлын нүүдэлд тохирсон хуваарь.

-Европчууд өөрсдийн соёлын шалгуурт үндэслэн Монголын уламжлалт соёл, ахуйг бүдүүлэг хэмээн тодорхойлж байсан үе бий. Гэхдээ өөрийн онцлог бүхий нүүдлийн соёл байгальд хамгийн ээлтэй амьдралын хэлбэр юм болов уу гэж би боддог.

-Нүүдлийн соёл иргэншлийг бүдүүлэг хэмээн дүгнэж байсан цаг ул болсон. Европчууд нүүдэлчин хэлбэрийг номад гэж нэрлэдэг, Гэхдээ бидний нүүдлийн хэлбэр бол соёлын бие даасан, өвөрмөц өртөнц юм. Анхан үөдээ өвропчууд монголчуудын ахуй соёлыг цыган, арабын нүүдэлчидтэй андуурч байсан.

Тэд бол өөрийн гэсэн газар нутаггүй хэрмэл амьдралтай хүмүүс. Харин бидний нүүдэл бол бэлчээр дагасан улирлын шинж чанартай. Дэлхий нийтээр байгаль, экологийн сүйрэлд өртсөн энэ цаг үөд нүүдлийн соёл иргэншил нь байгальд хамгийн хор хөнөөл багатай аж ахуйн хэлбэр гэдгийг олон улс орон хүлээн зөвшөөрөөд байна.

Түүнийг бүтээгч нь хэн бэ гээд эргэж харахад Монгол нутагт төвлөрсөн эртний нүүдэлчин ард түмэн юм. Одоо үнэндээ нүүдэлчний соёл иргэншлээ хадгалж байгаа орон, манайхаас өөр алга.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: