sonin.mn

Монголчуудаас анх удаа Швейцарийн банкин дахь офшор данс нь илэрч, тэр ч байтугай албан ёсоор “Хятадын Монгол” гэж дуу­дуулж үзсэн УИХ-ын ги­шүүн С.Баярцогт “Монгол тулгатны 100 эрхэм” гэгч зартай нэвтрүүлэгт орол­цож, хөөрхөн ёс зүй ярь­чихдаг юм байна.

Мань эрийн тухайд монголчууд со­циа­лизмын материал тех­никийн баазыг хариугүй барьж дуусах шахаад байсан 1980-аад оны сүүлчээр МАХН-ын ирээдүйтэй залуу ха­лаа гэгдэн хуучнаар ЗХУ-ын дээд сургуульд сурч ирээд МАХН-ын дайчин залуу халаа МХЗЭ-ийн Төв хорооны дарга хүртэл хий­гээд үзсэн “улаан хувьс­галч” байв.

Харин тун удал­­гүй төрөл арилжиж, хөв хөх ард­чилагч болж 23-хан насан­даа хамгийн залуу АИХ-ын депутат болж, 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцахаас эхлээд өнөөх гайтай Швейцарийн банк­тай нэр холбогдох хүртлээ дар­гын суудлаас ховхорч үзээ­гүй нэгэн билээ.

Долоон жил Монголын за­луу­чуудын холбооны тэр­гүүнээр ажилласан тэр БОЯ, Сан­гийн сайдын суу­далд ч заларч үзсэн адтай толгой. 1989 онд Москва­гийн УИС-ийг эдийн засагч мэргэж­лээр дүүр­гэсэн тэрбээр тэр­тээ хойно ардчилагчид гудам­жинд гарсан үеэр Ко­лум­бын их сургуулийг дүүр­гэж амжсан яах аргагүй ма­най­даа л толгой цохих эдийн за­сагч, хууль тогтоогч гэдэг­тэй маргах хүн цөөхөн болов уу. Ер нь энэ бүхнээс харвал С.Баярцогт хий багатай улстөрч.

Харин Швейцарийн банкин дахь нууц данс нь илэрч УИХ-ын дэд даргын суудлаас сайн ду­раа­раа огц­рох үед нь хү­мүүс “Тө­рийн хариуц­лагатай, томоохон албан тушаалуудад заларч үзсэн энэ залуу тун ёс зүй­гүй хүн” гэлцэж байсан.

Мань эр ч тэр үед “Миний нэр дээр 2008 оны таван сараас хөрөнгө оруу­лалтын нэг ком­пани бүрт­гэлтэй бай­гаа гэж тайлбарлаж байв. Тухайн үед гадаадад данс­­тай хөрөнгө оруулалтын ком­панийн дансанд яахаа­раа гуравхан сая төгрөг байдаг хэрэг вэ.

Яаж ч бодсон саяас доошгүй ам.дол­­лартай байж гэмээнэ л хөрөнгө оруу­лалтын тухай ярих хэрэгтэй бус уу, хэмээн дээр дооргүй шуугилдаж байснаа тэгсгээд офшор данс­ны дуулиан замхарсан түүхтэй.

Харин тэгсэн чинь Н.Алтанхуягийн засаг шил­гээж, шинэ сайд на­рын эрэлд хатаж байгаа эгзэгтэй цаг үед С.Баярцогт гэнэтхэн гарч ирээд “Тө­рийн хүний ёс зүй, шударга ёс” ярихад олон их ихэд гайхаж, бас эр­гэлзэж “Баяр­цогт яг одоо төрийн хүний ёс зүй ярих нь ариун явдал мөн үү” гэл­цэж байна.

Х.Баттулга, П.Анужин хоёр­­той зэрэгцэж суугаад ёс зүй ярьж байгаа УИХ-ын гишүүн С.Баярцогт яг энэ л өдрүүдэд төрийн хүний ёс зүйг айхтар сүрхий ойл­гож, Монгол тө­рийг өнөөд­рийн булингар, эрх ашгийн тө­лөөх бохир нэгд­лээс цэвэр­лэхээр эргэлт бу­цалт­гүй шийдсэн юм болов уу.

Эх сурвалж: