sonin.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг АНУ-ын элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Давид Уэч, АНУ-ын Нью-Иорк мужийн Албанийн Их Сургуулийн судалгааны ажилтан Жэй П.Нэш нарыг өөрсдийнх нь хүсэлтээр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар УИХ-д удахгүй өргөн барих гэж байгаа Стратегийн Ач Холбогдол Бүхий Аюултай Барааны Худалдаанд Тавих Хяналтын тухай хуулийн төслийн талаар болон, хоёр орны худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар харилцан санал солилцлоо.


Уулзалтын үеэр  дээрхи хуулийн төсөлтэй холбогдуулан манай талд боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх, туршлага судлахад АНУ-ын Засгийн газрын зүгээс дэмжиж буйд талархал илэрхийлэхийн сацуу Оюу-Толгой төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлж, Таван Толгойн ордыг ашиглах талаар ярилцсан юм.
Мөн  УИХ-ын гишүүн Н.Батцэрэг гадны хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах талаар өөрийн санал бодлоо хуваалцлаа.