sonin.mn

БОНХЯ-наас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар,  29 сав газрын захиргаадыг бэхжүүлэх ажлын хүрээнд байгаль хамгаалагчдад 300 мотоцикль гардуулан өглөө.

Дамбадаржаа дахь Ойн судалгаа хөгжлийн төвийн Модлог ургамлын цэцэрлэгт болсон энэхүү мотоцикль гардуулах ёслолд сав газрын захиргаадын төлөөлөл, байгаль хамгаалагчид оролцлоо. Мөн БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга О.Гантулга, Усны мониторингийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм, Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Давааням тэргүүтэй албаны хүмүүс ирсэн байв.           

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг