Одоогоос 20 жилийн өмнө, олноо “Женко” хэмээн алдаршсан Х.Баттулга сонины бизнест хүч үзэхээр сэтгэл шулууджээ.
Тэр үед социализмын үеийн сонинууд дампууран, шил шилээ даран хаагдаж, шинээр буй болсон нь “нялхсын эндлээр" хорвоог орхиж, Монголын сонин хэвлэлийн ертөнцөд хүнд бэрх үе нүүрлээд байлаа.
Хэвлэх үйлдвэр “цаасаа авч ир, тэгвэл хэвлэнэ” гэдэг, тэр цаас нь эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд байсан гэхэд өдгөө итгэхүйеэ бэрх.
Тийм л хэцүү цагт сонины бизнесийг тэрбээр зориглон эхлүүлсэн бөлгөө. Үүнийг бичигч бээр “Улаанбаатар” сонинд ажиллаж ахуйд, нэг маань “Женко” Баттулгын эрхлэн гаргасан “Бизнес таймс” сонины дугаарыг далбагануулан барьсаар орж ирсэн.
Бүгд л булаалдан үзэж, Онон маань “Энэ ч ёстой жинхэнэ сонин байна даа! Сонин гэж энийг хэлдэг юм!" хэмээн бахдах, нөхдөдөө сануулга өгөхийг хослуулан хэлж байсан. Үнэхээр ч Монголын болон гадаадын тал бүрийн шинэлэг, агуулга сайтай мэдээллүүд орсон, хаана хэвлүүлсэн юм бол гэж гайхмаар өнгөлег үзэмжтэй сонин байлаа.
“Бизнес Таймс” байхдаа ч яахав, утгагүй нэртэй өнгө мөнгөний сонин байна, Монголын сэтгүүлзүйд ийм юм яавч байж болохгүй гэж уурлан хилэгнэх, хуучинсаг ахмадууд ч байв. Гэхдээ “Бизнес Таймс” чөлөөт нийгмийг тунхаглан гарч ирсэн дээ.
Манай сонины залуус шинэ эрч хүч, урам зоригийг аван, хэрэндээ “Бизнес Таймс"-архуу юм хийчих санаатай үзэг цаас нийлүүлцгээж билээ. “Бизнес Таймс” сонин анхны дугаараасаа л Монголын хэвлэл мэдээллийн ертөнцөд нөлөөлж байсан даа.
1997 онд үзэг нэгтэн, уран бүтээлийн анд Л.Энх-Амгалан маань “Бизнес Таймс” сонины ерөнхий редактор болооч гэх саналыг тавьсан. Би дуртайяа зөвшөөрөв. Тэгээд очоод даргалах гэсэн чинь Гүр.Нямдорж ах “олон даргаар яах юм" гэж дургүйцээд болиулчихлаа.
Тэгсэн чинь Х.Баттулга ерөнхий эрхлэгч, Л.Энх-Амгалан эрхлэгч, М.Баттөгс орлогч эрхлэгч, би ерөнхий редактор, Гүр.Нямдорж ах НБД,Сарантуяа эгч, Чулуунцэцэг нар хэлтсийн дарга гэсэн байдал үүсчихсэн байв уу даа кк. Даруй бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, би жирийн сурвалжлагч болсон.
Ингээд жаргал зовлонгоо хамт хуваалцдаг, ажил ачааллаа хамт нугалалцдаг, цалинтай цалингүй, шагналтай шагналгүй л сайхан дугаар гаргах гээд үзчихдэг, наргиж даргихдаа хүрвэл ч буцдаггүй ийм нэг эвсэг цомхон хамт олон бүрэлдэж билээ л. Гэвч инерциэрээл ингээд яваад байж болдоггүй юм байна.
Гүр.Нямдорж ах уран бутээл, урлаг, би үндэсний үзэл, рок, Баттөгс кино, зугаатай танин мэдэхүй тавиад баллаж өгнө өө. Тэр бизнесийг нь мэддэг чаддаг улс манай редакцид байсан ч юм уу, үгүй ч юм уу. Одоо бодохнээ, том том бизнесменүүдтэй ярилцаад л, харилцаад л “Бизнес Таймс”-ыг мандуулж өгөх боломж байж. Гэхдээ. натур, менталитетийн хувьд огт өөр хүмүүс байж дээ, бид.
Өдгөө ч том том бизнесменүүдтэй ярилцаад харилцаад байгаа юм алга. Олигарх молигарх гэхчлэн “сайхан сайхан” нэр өгчихөөд л, зай бариад л, сэхээтний ихэрхүү зан гаргаад л явцгаах.
Ийм нөхцөлд өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэйг Х.Баттулга эрхлэгч сайтар ойлгосон ажээ. Чингээд зарим хүнтэй хамтран ажиллахаас татгалзаж, зарим хүнийг нэмж ирүүлсэн. Л.Энх-Амгалан, Гүр.Нямдорж явж, Д.Төрмөнх, Б.Галсансүхнар ирэв. Д.Төрмөнх эрхлэгч боллоо гэнэ.
Тэрбээр шуурхай зөвлөгөөн хийж байна гэж явган суучхаад “Максим" пулемёт шиг тачигнаж гарсан нь таалагдаагүй. Би шууд гараад л, тэр чигээрээ явчихсан. Хэд хонгийн дараа харин халамцчихаад, “Бизнес Таймс”-аас гарлаа гээд уйлж байж билээ. Уйлуулдаг л сонин байж дээ кк.
Анхны дугаараас хойш 20 жил өнгөрч. Ажиллаж байсан үеэс минь хойш ч бараг 20 жил. Энэхэн хугацаанд Сараа эгч маань л сониныхоо буурийг сахиж, гал алдуулахгүй гэж чармайж, ганц дайчин ганцдахгүйн үлгэрийг бодитоор үзүүлж ирлээ.
Сонины бирж гээч “аймшгийн” газар сонин тараагаад, борлуулагч хэмээх эрх чөлөө нь дэндсэн товарищуудад ая тал засан яралзтал инээмсэглэж зогссон Х.Баттулга эрхлэгч маань саяхан ФБ, твиттерт дагагчийн тоогоор рекорд тогтоосрн, Монголын хамгийн томоохон улс төрчдийн нэг болжээ.
Яруу найрагч эрхлэгч Л.Энх-Амгалан мөн л Монголын том улс төрч болсон байна. Энэ хоёр маань харин улс төрийн болон бизнөсийн эсрэг тэсрэг фронтод хамрагдчихаагүй л байгаасай даа. Би хамгийн жижиг улс төрч болсон байна.
Гүр.Нямдорж ах маань тэнгэрийн оронд халин оджээ. Амьдрал үхэлд нэн хайхрамжгүй ханддаг, 90-ээд оны “галзуу” уран бүтээлчдийн нэг байсан даа. Тэдэн рүүгээ л явлаа даа. Бидний хэдэн нөхөд “Улаанбаатар таймс” сонин дээр гашуудлын зан үйл маягийн юм хийж, харуусаж гуниглан суусан сан.
Баттөгс маань дүү Одонтөртэй маань хамтран “Гучтын толь” гаргаад л, өмнө нь бас “Тод толь” гаргалцсан, ер нь толиор мэргэшээд байгаа юм даг уу даа. Арван жилийн өмнө “Архины нэвтэрхий толь” орчуул гэж' захиалга өгөхөд нь би гэдэг хүн намайг доромжлов, доош нь хийв энэ тэр гэж агсам тавиад зүйл дууссан сан кк.
“Өнгөрсөн цаг л сайхан санагдаад байх юм” гэж саяхан ФБ-д коммент бичиж билээ. Тиймээ, өнгөрсөн 20 жил сайхан он жилүүд. Ялангуяа үйл ажиллагаагаа огт тасалдуулалгүй, уншигчдадаа хүрсээр, бизнесийн ертөнцийг цогцлооход хувь нэмрээ хандивласаар ирсэн “Бизнес Таймс” сонины хувьд амжилт бүтээлийн мартагдашгүй он жилүүд ээ!
“Бизнес Таймс”-даа 20 насны цэл залуугийн оргилуун эрч хүчээр гялалзаж, гялбааж явахыг хүсэн ерөөе!
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл0
ӨӨР ЯАЖ ДОЛИГОНОМООР БАЙНА?
жудогийн дарга юм бол тэр тамирчидаа өлсгөхгүйхэн шиг аваад явчихгүй салтааны ялгадасны хавчуурга чануулж идүүлэхгүй байхгүй дээ. юун бурханч вэ, хажуугаар нь. манайхан ингээд юм юм хийхгээд үсчээд сармагчин шиг. тэгээд алийг нь ч гүйцэд төгс хийсэн юм байхгүй.
үнэтэй ресторанд кимчи идүүл гэсэн үг биш. гэхдээ л... талх чихрийхээ талхаа ч болтугай тэврүүлээд явуулахгүй. ккк
дангаар нь идсэн ч амттай л гээд байсан биз дээээ
1. Гэгээлэг сайхан дурсамж юм.КОММЕНТЧИД ОО: 20-н жилийн өмнө ЧИ өөрөө юу хийж байсан? өнөөдөр юу хийж байна даа, аан??? Баттулга угаасаа л ажилсаг, гэгээн эрмэлзлэлтэй нэгэн байна шүү дээ. Тэр хүн 20-н жилийн өмнөхөөсөө өсөж өндийсэний учир начир нь: гэгээлэгтээ, хөдөлмөрчдөө л байгаа бус уу? Тиймдээ ч Олимпоос анхны МОНГОЛ аврага төрүүлсэн. Бага нуур руу нэг яваад үзээрэй. Замдаа тэр хүн агуу гэдгийг нотлох нэг зүйлийг харна. Ухаарах ойлгох эсэх чинь ЧИНИЙ мөрөн дээрхиин дотор юу байгаагаас шалтгаална. Атаархал, хорсол уу? айдас хүйдэс үү? аль эсвэл зүгээр л хов хоосон уу? гэх мэтчилэн ....
Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнийг борлуулахаас гадна, Зүрх судастай холбоотой эмгэгүүдийн талаарх Эрүүл мэндийн лекц, зөвлөгөөнүүд тогтмол явагдаж байна. Энэ 11 сарын 1-ны Бямба гаригт 12:30 ээлжит лекц зохион байгуулагдана. Тус лекцээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх боломжийн талаар ярихаас гадна бусад эмгэгүүдийн талаар ч зөвлөгөө авах боломжтой. Лекцийг ау-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгөх боломжтой. Хаяг: чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “тэрх цагаан нуур” ххк байр 2 давхарт. утас 96665038
Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнийг борлуулахаас гадна, Зүрх судастай холбоотой эмгэгүүдийн талаарх Эрүүл мэндийн лекц, зөвлөгөөнүүд тогтмол явагдаж байна. Энэ 11 сарын 1-ны Бямба гаригт 12:30 ээлжит лекц зохион байгуулагдана. Тус лекцээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх боломжийн талаар ярихаас гадна бусад эмгэгүүдийн талаар ч зөвлөгөө авах боломжтой. Лекцийг ау-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгөх боломжтой. Хаяг: чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “тэрх цагаан нуур” ххк байр 2 давхарт. утас 96665038
Battulga bol MONGOLOO GESEN ER HUN shuu dee!!!
Saihan shunaltai mahan tolgoi l doo, orosuudiin gar hul gej bodohleer booljis hurem
Сайхан дурсамж байна. Нээрээ тухайн үедээ онцгой сайн уншуургатай сонин байлаа. Одоо ч гэсэг энэ төрөлдөө магнат. ХБаттулга олон зүйлийг хийсэн шиг хийдэг хүн шүү. Бизнес, спорт, улс төрд анхны гэх шинэчлэлийн олон тодотгол дагалдана. Анхны такси, анхны сугалаа, анхны супер ТҮЦ, гээд тоочвол үр ашгийг нь Монголын ард иргэд зөндөө л хүртсэн . Атаархагчид боловсролгүй л гэдгийн тэгэхдээ түүнээс илүү бүтээсэн хүн үгүй шүү дээ. Хааяа биш дандаа үнэнийг дурсах мэдлэгтэнгүүд ховордсон цашт сайхан дурсамж бичжээ.
Battulgad erhiig ni ogvol jiriin mongolchuudiin amidrald iheehen oodrog yum hiih hun dee, ug ni. Daan ch ene buzar bulai nuurlesen ued tuuniig shahaj havchih ni denduu yum. Mongolchuud mini ih l haralgan baina daa.
унэхээр чи эр хун бол,одоо энэ засагт эрх барьж байгаа пидеруудэд аархаж чадаад монголыг соёл иргэншилтэй,хегжилтэй улс болгохын телее явж байгаа бол бид чамайг дэмжмээр,харин цариг дээр тоглоод монголын хегжлийг хойш нь татаж оросд нохойтоод байвал чамайг буудмаар
ХОВСГОЛИЙН Л ЭНХАМГАЛАН ХУЖАА ЭНЭ СОНИНООР ДАМЖУУЛАН СУ БАТБОЛД ТАНИЛЦАН С БАЯР НАРТАЙ ХАМТРАН ИХ ЛУЙВАР ХИЙХ ТЭДНИЙГ ГАР ХОЛ ЗАМАА ЭХЛУУЛСЭН ДЭЭ ИХ УУЛД ЦОЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙСАН ХУЖААГИЙН НУУДГАЙ ХУУХЭД ГЭЖ ХОВСГОЛ ДАЯАР МЭДДЭГ
Энэ нэг УИХ-н гишүүн Энхамгаланг муулсан нөхөр Хөвсгөлд хичнээн их бүтээн байгуулалт хийж байгаагий нь яриач хар инергитэй архичин чи бол юу ч чадахгүй нөхөр шүү дээ аан Энхамгалан Хөвсгөлийн сум болгон маш их бүтээн байгуулалтын ажил хийж нутаг усандаа нэр хүндтэй яваа Сайн ажиллаж байгаа энэ залуу шиг ажилласан хүн лав л Хөвсгөлд байгаагүйг захын нэг сумын иргэн хэлнээ
Гэгээлэг сайхан дурсамж юм.КОММЕНТЧИД ОО: 20-н жилийн өмнө ЧИ өөрөө юу хийж байсан? өнөөдөр юу хийж байна даа, аан??? Баттулга угаасаа л ажилсаг, гэгээн эрмэлзлэлтэй нэгэн байна шүү дээ. Тэр хүн 20-н жилийн өмнөхөөсөө өсөж өндийсэний учир начир нь: гэгээлэгтээ, хөдөлмөрчдөө л байгаа бус уу? Тиймдээ ч Олимпоос анхны МОНГОЛ аврага төрүүлсэн. Бага нуур руу нэг яваад үзээрэй. Замдаа тэр хүн агуу гэдгийг нотлох нэг зүйлийг харна. Ухаарах ойлгох эсэх чинь ЧИНИЙ мөрөн дээрхиин дотор юу байгаагаас шалтгаална. Атаархал, хорсол уу? айдас хүйдэс үү? аль эсвэл зүгээр л хов хоосон уу? гэх мэтчилэн ....
BATTULGA eronhiilogch boloosoi. Ene navsarsan ulsiig ugz tataad deesh ni gargaad ireh er dee!
тэгээд уурандаа дандаа нам дарж түрүүлж байх юм уу?
Muu luivarchin shuu dee ene battulga uhej dald oroh heregtei
Huts daa chi. Ataarhuu myy joom be.
Ямар гоё юм Би ч гэсэн Эрдэнэтэд 12-сарын 10 сонин үүрээд л зараад л,хүний сэтгэлд хүрэх болуу хэмээн асуудал дэвшүүлээд мөнч их гүйсэн.Сайхан ч байсан даа.Боджээ суухад.За тэр хужаагын хүүхэд яахав дээ би мэдэх юм.Харин монголоо л муулаад байгаад нь жаахан тийм...
Sonin l dursamj bn shuu dee. Munkhbayar ch mundag hun shuu. yadaj l uuriin uzel bodoltoi.
Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнийг борлуулахаас гадна, Зүрх судастай холбоотой эмгэгүүдийн талаарх Эрүүл мэндийн лекц, зөвлөгөөнүүд тогтмол явагдаж байна. Энэ 11 сарын 1-ны Бямба гаригт 12:30 ээлжит лекц зохион байгуулагдана. Тус лекцээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх боломжийн талаар ярихаас гадна бусад эмгэгүүдийн талаар ч зөвлөгөө авах боломжтой. Лекцийг ау-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгөх боломжтой. Хаяг: чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “тэрх цагаан нуур” ххк байр 2 давхарт. утас 96665038
bitii shaaldaa
хятадын монгол хүмүүс л олшроод байна уу, тусгаар тогтнол чамайгаа яаж тунхаглан зарлаж үлдэнэ дээ монголчууд аа
Baganuur yavahaar batukagiin mundgiig harna genee. Uvog bid hoyor ashiglagdchih yum baina l doo. Belen zelen yuman deer irchiheed neeh bayarhaad, sagaad baih yumgui shuu. Nambarvanaas yalgarah yumgui baij. Altantuyataigaa niileed oron nutag bitgii umhiiruuleed hayachihaarai da.
ongorson tgag l saixan samagdaad bdg mash ix taalagdlaa
Ter soning olniig zarsan shvv bidnii heden naizuud
Saihan, gegeeleg sonin baisan daa. Shineleg unertei!
orosiin buunii nohoi
Chi ooroo hyatadiin baas!
Энэ цагийн луйварчид чинь эхлээд их зөв явж байсан Дараа нь шунал нь ихдэхээрээ яахаас ч буцахаа больсон юм биш үү. Одоо ч бүр өнгөрч байгаа нь ил болж дээ яанадаа монголын ядарсан ард түмэн Батүүлийн баяр хотын ядарсан иргэдэд ямарч сайхан юм болсонгүй Дундчууд баячууд л сайхан болоод өнгөрөв дөө Ер нь ямар ч баяр дундаас дээгүүр амьдралтай бүхэнд л болдог шүү дээ Тэр ядарсан ард түмэнд бол гомдол гутрал болоод л дуусдаг
Mongoloo gsn negn hovordood bndaa yaandaa
сугалаа нь ч гэж сугалаа, саятан чинь ихэнхидээ л хоосон сугалаа байсан шдээ. шкаф дүүрэн мөнгөө хийх газар олдохгүй гээд яриад гайхуулаад байсан. авах хамах. хүний талхыг хүртэл булааж дууриалгаж хийчихээд, бүр сав боодлыг нь хүртэл өвчтөл нь хуулж авчаад. юм санаачилаад хийчихэж чадахгүй манай найзын талхыг булаадаг балиар амьтан. чмөнхбаярыг бие даагч юм байна гэсэн чинь бас л нэг товарищ байсан юм байна.
JINKHENE BUUNII NOXOI BOGS DOLOOGCH GEJ CH MUNKHBAYR GEDEG NOVSH MUNUUS MUN DOO
Hudal um bicheed yahiin be!?! Oron bairni hulgaich baisan talaar n yrihgyi um uu
Tanaihaas yu hulgailaav? Hulgaid aldah yumtai baisan ch boloosoi gej moroodoo yu chi.
энэ хүн хүн олон болоосоо цариг дээр оросын талыг баримтлаж байн гээд үхэхгээд байгаа хүмүүс сонин юмаа тэгээд хятадын талыг баримтлах юмуу хаашаа юм бэ Баттулга бол жинхэнэ Монгол эр хүн шүү эр хүн алдаал биз яадаг юм гэхдээ Монгол эр хүн дахиж алдаа гаргадгүй юм шүү