sonin.mn

Өнгөрсөн баасан гарагийн оройноос эхэлж, 04:00 цаг хvртэл бужигналдсан АН-ын Гvйцэтгэх зөвлөл, VЗХ-ны хуралдаанууд монголын улстөрчид цаг нь тулж, эгзэг нь бvрдвэл хэрхэн амжилттай хурдан наймаалцаж, эхийг нь эцээлгvй, тугалыг нь тураалгvй тохиролцоо хийлцэж чаддагаа ард тvмэндээ тодорхой харуулав.

Өдрийн 16 цагийн vед эхэлсэн Гvйцэтгэх зөвлөлийнхөө хурлаас ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн нэрийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшvvлж, VЗХ-ны хуралдаанд оруулахаар тохиролцсон.

Ингэснээр тун удахгvй эхлэх гэж байсан АН-ын VЗХ-ны хурлаар урьд нь УИХ дахь АН-ын бvлгээс 100 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишvvн Р.Амаржаргалын эсрэг гар өргөх нь vндсэндээ тодорхой болсон гэж хэлж болно.

Vvнийг тэрлэгч тавхан хоногийн өмнө “Р.Амаржаргал яагаад ч Ерөнхий сайд болж чадахгvй” гэж бичсэнээсээ болж олон хvнд мангар, тэнэгээрээ дуудуулаад авсан тул АН-ын VЗХ-ны хуралдааны шийдвэрийг анхааралтай ажиглан, хvлээж суусан юм.

Тэгтэл урьдчилан тооцоолж байснаар бvх зvйл өрнөж, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн найруулгаар асуудал шийдвэрлэгдлээ. Баасан гарагийн оройны 18:30 цагт АН-ын VЗХ-ны хуралдаан 154 гишvvний ирцтэйгээр эхэлж УИХ дахь АН-ын бvлэг, АН-ын Гvйцэтгэх зөвлөлөөс нэр дэвшсэн УИХ-ын гишvvн Р.Амаржаргал, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нарын хэнийг нь тодруулах тухайд дор бvрнээ тооцоо бодож, хэд гурваараа нэгдэн хороо хутгацгааж эхэлсэн.

Тэднийг ийнхvv алс хэтийн зорилго, албан тушаал, ашиг хонжооны тохиролцоо, амьдрал ахуйгаа дээшлvvлэх төлөвлөгөө зохион бужигнуулж байх зуур энэ өдрийн хурлын гол зохион байгуулагч АН-ын дарга Н.Алтанхуяг индэрт гарч хэний ч таамаглаагvй рольд тоглочихдог юм байна.

Тэрбээр vvрэгт ажлаа өгөх өргөдлөө VЗХ-нд өгснөө дуулгасан нь жинхэнэ утгаараа зарим нэгнийх нь vнхэлцгийг хагалчих дөхсөн бол хэд хэдэн хvн баярласандаа золтой л бархирчихаагvй билээ.

Н.Алтанхуяг гаргасан өргөдөлдөө “Миний бие Норовын Алтанхуяг нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 8-р сард, Ардчилсан намынхаа гишvvдийн итгэлийг хvлээн Ардчилсан намын даргаар сонгогдон зургаан жил ажиллалаа. Энэ хугацаанд Ардчилсан нам хамтарсан засгийн газарт 4 жил ажиллаж, Ардчилсан намын удирдсан Шинэчлэлийн Засгийн газар 2 жил гаруйн хугацаанд ажиллалаа.

Өнгөрсөн 6 жилд Ардчилсан намаас нэр дэвшигч 2 удаа Монгол Улсын Ардчилсан ерөнхийлөгчөөр сонгогдож, Нийслэлийн сонгуульд Ардчилалын 22 жилийн тvvхэнд анх удаа ялалт байгуулж, УИХ-д олуулаа болж, 21 аймгаас 16-д нь олонхи болон засаглаж байна.

Энэ бvх амжилт бидний хамтдаа зорьж, хамтдаа зvтгэсэн 20 гаруй жилийн маань vр дvн юм. Бид ялагдал, урвалт, уй гашуу, бутрал, хуваагдал гээд маш их саад бэрхшээлийг vзсэн, туулсан, давсан хатуужсан. Эв нэгдэл, ялалт, бахархлаа ч хуваалцсан.

Ардчилсан намын тvvх бол Ардчилсан Монгол Улсын тvvх. Ардчилсан намын гишvvд хэцvv бэрхийг сөрж, хөр цас, аагим халууныг тэвчиж, хавчлага дарамт, занал сvрдvvлгийн доор өөрсдийн бахдам тvvхээ бичсэн, цаашид ч бичнэ.

Тvvхэн цаг хугацааны мөчлөг доор Ардчилалын төлөө 25 жил зvтгэж, улс төрийн томоохон хvчин, Ардчилсан намын хамт олноо удирдан ухамсарт амьдралынхаа 6 жилийг зориулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. 25 жил гэдэг богинохон хугацаа юм.

Талийгаач Зориг, Самбараа, Тэнгэр Цолмон, өнөөдөр мөр зэрэгцэн хамтран зvтгэж байгаа Элбэгээ, Vvл, Гончигоо, Баабар, Дорлигоо, Да.Ганболд гээд олон мянган журмын нөхдийн маань зорилгоо нэгтгэн нөхөрлөж, тунирхаж, эвлэж, инээлдэж, шатаж тэмцэж явсан өдрvvд өчигдөрхөн мэт тодхон санагдаж байна. Та бидэнд, Монголын Ардчилалд том зорилго, алсын хараа бий. Тvvнийхээ төлөө хамтдаа зvтгэнэ ээ.

Мөн хvнд цаг vед хийж бvтээх vйлсийн төлөө зорилгоо нэгтгэн зvтгэсэн бvхий л хамтран зvтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн байв. Ийнхvv эрх баригч АН-ыг зургаан жил удирдсан Н.Алтанхуяг дарга ажлаа өгөнгvvт ирэх 12 дугаар сарын 8-нд зарлагдсан АН-ын их хурлаас намын даргад нэр дэвшин өрсөлдөхөө цахим ертөнцөөр зарлаад байсан УИХ-ын дарга З.Энхболд амсхийх ч зав өгөлгvй АН-ын даргад өөрийгөө дэвшvvлэв.

Ингээд 20:30 цагийн vед АН-ын даргад нэр дэвшсэн З.Энхболдын нэрээр санал хураалт явуулахад VХЗ-ны 168 гишvvн оролцож санал өгснөөс 147 хvний санал буюу 87,5 хувиар УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болов. АН-ын шинэхэн дарга З.Энхболд халаагаа өгсөн Н.Алтанхуягийн талаар “Н.Алтанхуяг хамгийн, хамгийн гэсэн тодорхойлолтой хvн. Тиймээс хамгийн тvрvvнд Н.Алтанхуягт зориулж vг хэлмээр байна.

Н.Алтанхуяг гэдэг улстөрч АН-д Хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын тvvхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Vvнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд өнөөдөр намын даргын албаа өглөө. Таны хийж хэрэгжvvлж байсан бvхнийг vргэлжлvvлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг vргэлжлvvлнэ гэдгээ хэлье” хэмээж тэрvvхэндээ уучлалт гуйгаад авна лээ.

Харин Н.Алтанхуяг АН-ын даргын суудлаа найр тавин өгөхдөө ямар тохиролцоо хийж, тvvнийг хэрхэн энэрэн хамгаалах талаар ярилцаж шийдвэрлэсэн нь тусдаа асуудал юм. Ингээд баасан гарагийн гол шоу, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдын нэрийг тодруулах хоёр нэр дэвшигчийн өрсөлдөөн 23:30 цагт эхэлсэн юм. VЗХ-ны гишvvд саналаа өгч, тооллогын комиссын гишvvд тоолж дуусахад шөнийн 24:00 цаг болж байв.

Ингээд саналын хуудсыг тоолж дуусахад АН-ын VЗХ-ны 173 гишvvнээс 92 гишvvнийх нь 53.6 хувийн саналаар Ч.Сайханбилэг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигдэв.

Одоо тvvний нэрийг АН-ын шинэхэн дарга З.Энхболд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцсөний vндсэн дээр УИХ-д батлуулахаар өргөн барина. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд 2000 оны УИХ-ын сонгуульд АН навсайтлаа ялагдахад З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хамт АНУ руу хөлгийн жолоо залж, “Хээрийн галуу нисэн vл хvрэх газраас хvний хvv эрдэм өвөрлөн ирэх”-ээр одож байсан найзын хувьд гар өргөөд л дэмжих нь тодорхой.

Харин тvvний дараа УИХ-аар хэлэлцэгдэх vед МАН-ынхан ялангуяа Ж.Энхбаяр, Ч.Хvрэлбаатар, Я.Содхvv, Ц.Нямдорж, Д.Хаянхярваа нарын зэрэг нөхдөөс багагvй хатуу vг сонсож болзошгvй. Хэрэв тэдгээрийг даваад гарвал “тэнгэрт суудалтай” болчихлоо л гэсэн vг. Харин тэрээр Засгийн газрын шинэ танхимаа яаралтай бvрдvvлэх дараагийн асуудалтай шууд л улаан нvvрээрээ золгоно.

Ингэхдээ Ерөнхий сайдын суудлын төлөө өөртэй нь өрсөлдөж 12-хон саналын зөрvvгээр ялагдсан Р.Амаржаргалын асуудлыг шийдэх гэж толгойгоо гашилгаж таарна. Болдогсон бол Сангийн сайдаар тавьчихмаар байдаг. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвлөлдөх vед “Танхимынхаа сайд нарыг УИХ-ын гаднаас томилоорой” гэсэн vvрэг авч л таарна.

Тэгэхээр саяхан л өөрийнх нь дарга байсан Н.Алтанхуяг, өөрийнх нь өрсөлдөгч Р.Амаржаргал нарыг хоосон хаячихмааргvй байгаа сэтгэлзvй нь бодит байдалтай харшилдана. Ийнхvv шинэ танхимаа бvрдvvлэх эхний өдрөөс л Ч.Сайханбилэг сайдын сэтгэлийг зовоосон олон асуудал ар араасаа хөвөрнө. Тэрээр богино хугацаанд олон асуудлын учрыг олох ёстой.

Шийдлээ хvлээсэн асуудал ёстой л ар араасаа босч ирж, vстэй толгойг нь арзайлгаж таарна. Тэрээр нэг бодлын тун аз хийморьтой, даргын одонд төрсөн хvн. Харин энэ удаа тун хvнд vед, тун амаргvй залуурын ард зогсох болно. Залуураа эвгvй, хазгай ганц л хөдөлгөх юм бол ангалын ирмэг дээгvvр хөвж яваа Монгол Улсын эдийн засгийг ёроолгvй гvн рvv алдах болно.

Харин зоригтой, чадварлаг байж хоёр гартаа залуураа найдвартай, чангахан барин урагшилж чадвал ангалын ирмэгээр зvсэн гарч ард тvмнийхээ хайр талархлыг хvлээх болно.

Нөгөөтэйгvvр 2016 оны УИХ-ын сонгуульд АН vнэмлэхvй олонх болох уу, 2000 оны гашуун тvvх давтагдаж найвсайтлаа ялагдах уу гэдэг тvvхэн харицлагыг АН-ын шинэхэн дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр нь тодроод байгаа Ч.Сайханбилэг хоёр толгойгоороо хариуцах боллоо. Одоо Ч.Сайханбилэг сайд ангалын ирмэг дээр зогсож байна. Тvvнд буцах зам байхгvй.

Эх сурвалж: