sonin.mn

АН-д нэгэн сvрхий “эсэргvv” чимээгvйхэн тодроод байгаа нь Дvнжингарав захаараа тvмэн олонд танигдсан Дундговийн унаган хvv Б.Наранхvv гишvvн болоод байна.

УИХ-ын Байгаль орчин, хvнс, хөдөө аж ахуй, Төрийн байгуулалт, Төсвийн байнгын хороонуудад гишvvний харьяалалтай ч өдрийн од шиг хааяа нэг морилж ирдэг эрхэм гишvvн харин сvvлийн vед нэлээн идэвхжиж “эсэргvv” гишvvний нэгэн болчихоод байгаа.

Энэ сарын 6-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувь заяаг шийдэхэд эрхэм Б.Наранхvv эргvvчvvдийн эгнээнд багтаж, намынхаа даргын эсрэг кноп дарж онхолдуулалцаад авсан удаатай.

Хамгийн сvvлд өчигдөрхөн АН-ын бvлгээр Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэхэд аанай л Р.Амаржаргал, Р.Бурмаа, М.Батчимэг, Н.Батбаяр, Д.Зоригт, Д.Арвин нарын зэрэг эсэргvvнчvvдтэй нэгдэн “vгvй” хэмээжээ.

Тvvний энэ шийдвэрийг олон хvн АН-ын МVДН фракцид харьяалагддаг болохоор фракцийнхаа Н.Батбаяр, Д.Зоригт, Р.Амаржаргал, Б.Болор нарын архагуудыг даган баяссан хэрэг гэж vзэж байгаа ч хамгийн гол нь сvvлийн vед юм бvхнийг эсэргvvцдэг болоод байгаа хоббитой нь холбох нэгэн ч байгаа юм.

Эх сурвалж: