sonin.mn

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Үүнд Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа Ч.Сайханбилэгийг бүлэг дэмжих эсэхээс гадна Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн Үндэсний аудитын газрын шалгалтын дүн, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих эсэх талаар тус тус хэлэлцжээ.

Өчигдрийн бүлгийн хуралдаанд оролцсон 29 гишүүний 19 нь Ч.Сайханбилэгийг дэмжсэн бол 10 гишүүн татгалзжээ. Уг мэдээллийн үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-АН-ын бүлгээс Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад 100 хувийн саналаар дэмжсэн. Гэтэл Гүйцэтгэх зөвлөл Ч.Сайханбилэгийг ҮЗХ- ны хуралдаанд нэр дэвшүүлэн гаргаж ирээд байгаа нь хуулийн ямар үндэслэлээр шийдсэн хэрэг вэ. Н.Алтанхуяг сайд хариуцлага хүлээгээд огцорсон байхад танхимынх нь гишүүн ч бас хариуцлагыг үүрэлцэх ёстой юм биш үү?

-Хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдсэн. “Засгийн газар огцорсон тохиолдолд тэр багаас нь дараагийн Ерөнхий сайдыг сонгож болохгүй” гэсэн заалт байдаггүй. Дараагийн Ерөнхий сайдыг тодруулах эрхийг өмнө нь болсон ҮЗХ-ны хурлаар бүлэгт өгсөн нь үнэн.

Энэ хүрээндээ Р.Амаржаргал гэдэг нэр дэвшигчийг бид ҮЗХ-нд санал болгосон. Нэр дэвшигчийг батламжлах эрх нь зөвхөн ҮЗХ-д хадгалагддаг учраас энэ шийдвэр гарсан гэж ойлгож байна.

ҮЗХ нь Р.Амаржаргалын шийдвэрийг хүлээж авсан. Шинэ гарсан намын дарга хоёр дахь нэр дэвшигчийг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцээд оруулж ирсэн. Тийм учраас хоёр нэр дэвшигчийг өрсөлдүүлсэн.

-Ч.Сайханбилэгийг бүлгийн 10 гишүүн дэмжсэнгүй. Эдгээр гишүүн цаашид чуулганаар асуудлыг хэлэлцэх үед энэ байр сууриа хадгалаад явах болов уу?

-УИХ-ын гишүүд өөр өөрийн бүрэн эрхтэй. Итгэл үнэмшлээрээ энэ удаагийн бүлгийн хурал дээр саналаа өгсөн гэж ойлгож байна. Чуулган дээр ямар санал өгөхийг би мэдэхгүй. Бүлгийн даргын хувьд хэлэхэд төр тогтвортой байгаасай л гэж хүсч байна.

-Н.Алтанхуягийг улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн гэх гол шалтгаанаар огцруулсан. Гэтэл Ч.Сайханбилэг гарч ирснээр нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг зүйл болж байгаа юм биш үү. Энэ хүн эдийн засгийн хямралаас улс орныг гаргах чадалтай гэж та бүхэн үзэж байгаа хэрэг үү?

-АН-ын бүлэг олонхиороо шийдвэр гаргасан. Энд хэн нэгэн хү ний тухай онцлох биш урагшаа харж ажиллах хэрэгтэй байна.Эдийн засгийн нөхцөл байдлаар ги шүүд тус бүрийн байр сууриа илэр хийлж байгаа.

Гэхдээ бодит үнэн бол эдийн засгийн хүндрэлтэй учир сан нь гарцаагүй. Тийм учраас Ч.Сайханбилэгийн тэргүүлэх Засгийн газар бүрдвэл эдийн засгийн хүндрэлийг давж гарах чадвартай баг байгаасай л гэж бид хүсч байгаа.

-Засгийн газар байгуулах хүрээнд байгуулагдсан ажлын хэсгээс МАН-аас бусад намд хамтран ажиллах санал хүргүүлсэн гэсэн. Яагаад МАН-д санал тавиагүй юм бэ?

-Ажлын хэсэг дөрвөн удаа хуралд сан. Ингээд ИЗНН, “Шударга ёс” эвсэлд санал хүргүүлээд байна. Цаашдаа улстөрийн бүх намд са нал хүргүүлнэ. МАН-д ч санал хүргүүлнэ.  

М.Өнөржаргал

Эх сурвалж: