sonin.mn

Монгол ардын хувьсгалт намын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Шийлэгдамба нар хууль, МАХН-ын дүрэм зөрчиж ажиллах нь туйлын их боллоо. Энэ талаар мэдээллийг БЗД-т МАХН-ын Шударга ёс анхдагчдын холбооны салбар зөвлөлөөс хийнэ.

1. УИХ-ын 2012 оны сонгуулиар Шударга ёс эвсэл “Монголоо аврах таван хувьсгал” хэмээх мөрийн хөтөлбөр дэвшүулсэн. Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд энэ хувьсгалуудаас нэгийг ч хийсэнгүй. Энэ хувьсгалуудаас олигархиудтай тэмцэх, улс төрийн хувьсгал хийх зорилтоос жишээ авч яръя.

А. Олигархиудтай тэмцэх асуудлаар Их хуралдайгаас тодорхой нэрсийг гаргаж, асуудлыг шалгуулах ажлыг өнөөдрийг хүртэл огт хийсэнгүй. УИХ-ын гишүүн С.Баярцогт гадаадад мөнгөө хадгалуулсан асуудлаар олон удаа ярьсан.

Энэ асуудлыг иргэний хөдөлгөөнүүдээс шалгуулахаар Авилгалтай тэмцэх газарт хүсэлт гаргаж тавьсан. Гэтэл олигархиудтай тэмцэх асуудлаар МАХН болон Шударга ёс эвслээс тодорхой ажлуудыг огт хийхгүй байна.

Тэр ч битгий хэл энэ талаар тэмцэх ёстой УИХ-ын гишүүн Н.Батцогг нь Шударга ёс эвслээс гарч байгаа нь хэтэрхий утгагүй асуудал болж байна. УИХ-ын гишүүн Батцогт нь иргэннй хөдөлгөөнүүдтэй хамт гудамжиид тэмцэж явсан тэмцэгчийн нэг бөгөөд Шударга ёс эвслээс УИХ-д нэр дэвшсэн УИХ-ын гишүүн хүн юм.

Гэтэл өнөөдөр өрөө тасалгаатай, ажилтай, цалинтай болохоороо ард түмний төлөө тэмцэх ариун үүргээ умартаж байгаад шударга ард иргэд бид туйлын их харамсаж байна. Энэ талаар Ховд аймгийн шударга иргэдээс гомдол мэдээллийг бидэнд их ярьж байна.

Б. Оюутолгойн гэрээнд монголын талын эзэмших хэмжээг 51-ээс доошгүй хувь байхаар гэрээг өөрчлөхөөр заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ гэрээ өөрчлөгдөөгүй байна.

Түүгээр ч үл барам монголын эрдэс баялагийн сор болсон Оюутолгойн гайхамшигт ордыг золиослох алхмыг Засгийн газрын тэргүүн асан Норовын Алтанхуяг 2014,03.27-ны өдөр “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал ноён С.Уолш-д Оюутолгойн гэрээний талд далд уурхайн санхүүжилтийн асуудлаар илгээсэн захидлаас үзэхэд Шударга ёс эвслийн мөрийн хөтөлбөрт заасан зорилгыг зөрчсөн.

Монголын нийт ард түмний эрх ашгийг илт дорд үзсэн асуудал тавигджээ. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл Шударга ёс эвслээс тодорхой зүйл ярихгүй байгаад МАХН-ын шударга гишүүд бид тун их харамсаж байна.

Энэ бүхнээс дүгнэлт хийхэд МАХН хөтөлбөрт заасан зорилтоосоо ухарчээ.

2. МАХН-ын дэд дарга Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба нар эрхээ  эдэлж, олон арван хүнийг төрийн албанд томилуулан ажиллахдаа төрийн албыг төрлийн алба болгож, хууль, МАХН-ын дүрэм зөрчсөн зүй бус олон үйлдлийг хийлээ.

Энэ талаар Шударга ёс анхдагчдын холбооноос удаа дараа ярьж, хэвлэлийн бага хурал хийж, улс төрийн тойм сонинд уриалга хүртэл гаргаж ажилласан. Эрхэм дарга нар гишүүдийн шаардлагыг хүлээж авдаггүй. Дураараа авирлах асуудал дүүрэгт болон орон нутагт олон удаа гарлаа.

Дүүргүүдэд мянгатын дарга нар мянгатынхаа хурлыг өөрсдөө удирдаж хийж чадахаа больсон. Дүүргийн мянгатын хурлыг МАХН-ын төв аппаратаас хэсэг дарга нарыг дагуулж ирээд Тэрбишдагва, Шийлэгдамба дарга нар шууд удирдан хийж, зуутын болон мянгатын гишүүдийн саналыг авдаггүй асуудал их боллоо.

Энэ асуудлаас болж дүүргүүдад намын гишүүдийн дунд талцаж маргалдах асуудал бий болж зарим дүүрэгт мянгатын даргыг эсэргүуцэн ажлаа хийхгүй гишүүдийн тоо олширсон нь МАХН-ын гишүүдийн эв нэгдэлд муугаар нөлөөлж байна.

Жишээлбэл: СХД-т мянгатын даргыг дүрмийн бус хурал хийж томилсноос болж энэ дүүрэгт 10 гаруй зуутын дарга тамга тэмдэг бичиг баримтаа албан ёсоор хүлээлцэхгүй жил гаран болж байна. Энэ асуудал хөдөө орон нугагт болон бусад дүүрэгт байсаар байна.

Энэ асуудалд дүрмийн дагуу шийдвэр гаргуулахаар МАХН-ын Хяналт ёс зүйн хороонд удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөхгүй жил гаран болж байна.

Энэ ноцтой асуудлууд олон зуутуудад байна. Энэ бүхнийг дүрмийн дагуу ойрын хугацаанд шийдвэрлэхийг МАХН-ыи дэд дарга Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба нараас шаардаж байна.

Намын шийдвэр хамт олны шийдвэр байх ёстой - Энэ заалтыг удаан хугацаанд МАХН-ын дэд дарга Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба нар хэрэгжүүлсэнгүйд харамсаж байна.

Шударга ёс анхдагчдын холбоо БЗД дэх Салбар зөвлөл