sonin.mn

РИГА. /Xinhua/.  НАТО гишүүн улс бүрээ хамгаалах үүрэгтэй гэж Латвийн Ерөнхийлөгч Андрис Берзинстэй НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уулзсаныхаа дараа мэдэгджээ.

НАТО-гийн хилд Орос цэргээ төвлөрүүлж байгаа гэсэн мэдээллийг Столтенберг хөндөхдөө “Бүх аюул заналхийллээс хамгаалахын тулд Балтын тэнгисийн улсуудад НАТО байрласан байдаг” гэж хэлсэн байна.

“Хэрвээ шаардлагатай гэж үзвэл бид холбоотнуудаа хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ. Үүнд Балтын тэнгисийн бүс нутгийн улсууд ч хамааралтай” гэж  НАТО-гийн тэргүүн хэлжээ.

Мөн тэрбээр Оросын агаарын цэргийн хүчний үйл ажиллагаа эрчимжиж байгааг дурджээ. Энэ онд НАТО-гийн агаарын орон зайн ойролцоо Оросын агаарын цэргийн хүчин өмнөх оныхоос 50 гаруй дахин олон буюу 400 удаа нислэг үйлдсэн байна.

Эдгээр сорилтод хариу барихын тулд НАТО-гийн гишүүн улсууд батлан хамгаалах салбарын төсвөө нэмж байгаа гэж Столтенберг хэлэв.

Столтенберг 10 дугаар сарын 1-нд Андерс Фог Расмуссенаас НАТО-гийн тэргүүний албан тушаалыг авснаасаа хойш Латви улсад анх удаа айлчилж байгаа нь энэ юм.

Г.Доржханд

Эх сурвалж: