sonin.mn

УИХ дахь Бие даагчдын зөвлөл даваа гарагийн мэдээллээ хийж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь нам, эвслийн бvлгvvдэд хамтран ажиллах санал ирvvлсэн болон, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх зарим хуулийн төслvvд, мөн улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудын талаар байр сууриа илэрхийлэв.

Өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасvрэн, Х.Болорчулуун гишvvнтэй хамт мэдээлэл хийсэн бол энэ удаа УИХ-ын гишvvн С.Ганбаатар хvрэлцэн ирж олон асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт харагдахгvй байсан Лондонд хуралд суусантай холбоотой ажээ.

-Та саяхан Англид очиж Олон улсын хуралд суугаад ирсэн гэлээ. Ямар учиртай хуралд суугаад хэзээ ирсэн хэрэг вэ?

-Би өнгөрсөн 18-наас 21-нийг дуустал Английн Лондон хотод дэлхийн 35 орон оролцсон Олон улсын томоохон хуралд оролцоод ирлээ. Энэ хурлаар уул уурхайн баялагийг тухайн баялагийн эзэн орны хөгжил, дэвшилд хамгийн vр дvнтэй, ашигтайгаар хэрхэн зохицуулж, хэрэглэх вэ гэдгийг тал талаас нь нарийн судалгаа, дvгнэлттэй хэлэлцсэн ихээхэн vр дvнтэй хурал, зөвлөлгөөн боллоо.

Дэлхийн 35 орны парламентын гишvvд оролцсон энэ хуралд Нээлттэй нийгэм форумаас намайг нэр заан урьсан нь Оюутолгойн асуудлаар төдийгөөс өдий хvртэл тодорхой байр суурин дээр бат зогсож байгааг минь vнэлсэн хэрэг юм болов уу гэж ойлгосон.

-Хурал дээр Монголд авч хэрэгжvvлмээр санал санаачлагууд гарсан уу. Ямар асуудлыг голчлон авч хэлэлцдэг юм байна. Ер нь ямар vр дvнтэй хуралдаад ирсэн тухайгаа сонирхуулахгvй юу?

-Ази, Латин Америк, Африк тивийн парламентын төлөөллvvдтэй ялангуяа уул уурхайгаас vvдэн улс оронд нь байгаль экологи, хvмvvнлэгийн тодорхой асуудал vvссэн, гамшиг нvvрлэсэн улсуудын төлөөлөгчидтэй уулзаж санал бодлоо солилцоход бидний хийгээд яваа тэмцэл цагаа олсон, их зөв зvйтэй юм гэдгийг сайн ойлголоо.

Магадгvй бvр илvv далайцтай, шийдвэр гаргагчдыг улам илvv шахаж шаардах, гадны хөрөнгө оруулагчидтай цаг алдалгvй хэлэлцээрийн ширээнд суухыг улам илvv ойлгуулсан хурал боллоо гэж дvгнэж байна. Английн парламентын тодорхой гишvvдэд Монгол Улсын уул уурхай, ялангуяа стратегийн томоохон ордууд дээр vvсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээллээ ойлгуулсан.

Тэр дундаа Рожер Гейл гэдэг Английн парламентын нөлөө бvхий гишvvнд өнөөдөр Монгол Улсын уул уурхай, тvvний эргэн тойронд vvсээд байгаа нөхцөл байдлын талаар маш сайн ойлголт төрvvлж чадсан.

Энэ удаагийн чуулга уулзалтад оролцсон дэлхийн 35 орны парламентын гишvvд барууны өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагч, уул уурхайн томоохон компаниуд ядуу буурай орнуудад хvчээр тулган хvлээлгэх зарчим баримталж жинхэнэ ХХI зууны колончлол явуулж байгаагаас vvдэн дэлхий тэр чигээрээ баян, ядуугийн хоёр туйлд хуваагдан, ноцтой тэгш бус байдалтай болоод байгааг хурцаар шvvмжлэн ярилцлаа.

Ядуу буурай орнуудын асар их баялагтай уурхайнууд дээр дэлхийн томоохон компаниуд дэндvv шударга бус хуваарилалтын зарчмаар шулуухан тонон дээрэмдэх ажиллагаа явуулж байгааг тодорхой жишээ баримттай, цаг хугацаатай нь шvvн ярилцсан. Энэ байдлаас богино хугацаанд, яаж хамгийн vр дvнтэй гарч болохыг ч ярилцлаа.

-Таны хувьд ямар асууд­лыг хурлын төлөөлөгчдөд танилцуулсан бэ. Ер нь Монгол Улсын уул уурхайн өнөөгийн байдлыг дэлгэрэнгvй тайлбарлаж чадсан уу?

-Миний хувьд Монгол Улсыг төлөөлөн дэлхийн энэ томоохон хуралд оролцсоны хувьд хурлын төлөөлөгчдөд хандан уул уурхайн баялагаасаа болж ихээхэн хохирол амссан, гадна хөрөнгө оруулагчдад хууртсан ядуу буурай орнуудын парламентын гишvvдээс бvрдсэн бvтцийн байгууллагыг НVБ-ын дэргэд, бvр тодруулвал НVБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муний туслалцаа, дэмж­лэгтэйгээр байгуулахыг санал бол­голоо.

Ялан­гуяа баялагийн хараал хvрсэн, уул уурхайгаас болж байгаль экологи, хvмvvнлэгийн ноцтой хохирол амссан улс орнууд харилцан мэдээлэл солилцох, vр ашигтай хамтран ажиллах чиглэлээр эхний алхмууд хийгдлээ гэж vзэж байна.

Жишээ нь Африкийн Зимбабе улсын Глинко гэдэг зэсийн уурхай дээр манайхаас долоон дор нөхцөл байдал vvсчихээд байгаа юм билээ. Мөн Индонезийн Фрипорт гэдэг зэсийн уурхайд жинхэнэ экологийн сvйрэл нvvрлэж, ард тvмэнд нь ямар ч ашиггvй, аймшигтай байдал vvсчихсэн юм байна.

Шинэ Гвинейд ажиллаж байгаа Рио Тинтогийн уурхайд 2000 уурхайчин, энгийн ард иргэдийн амь нас vрэгдсэн ч ард тvмэнд нь ямар ч ашиггvй, зvгээр л баялагийг нь ухаж гадагш нь л зөөгөөд байгаа гэнэ. Энэ мэтчилэн жинхэнэ ХХI зууны колончлол, тухайн улс орны баялагийг цөлмөн дээрэмдэж байгаа ил цагаан тонуул, хулгай луйвар уул уурхай дээр хамгийн тодорхой харагдаж эхэлжээ.

Бvр сvvлдээ зvгээр нэг баялагийг нь тонон дээрэмдээд зогсохгvй эрх баригчидтай нь хуйвалдаж, авлига хээл хахууль нь дээд хэмжээнд хvрснээр зарим улсад иргэний дайн дэгдчихээд байгаа юм байна.

Бид энэ байдалд төр засгийн зvгээс тодорхой дvгнэлт өгч, ялангуяа өнөөдөр Оюутолгойг дээрэмдэж авчихаад байгаа Рио Тинтотой одооноос хатуухан ярилцаж, нэг тийш учраа ололцохгvй бол хоёр дахь Шинэ Гвиней, Индонез болохгvй гэх газаргvй болчихоод байна. Асуудлыг илvv бодитойгоор харж, илvv тооцоо судалгаатай, нягт нямбай дvгнэлт хийж ард нийтээрээ тэмцэх цаг хэдийнэ болчихоод байна.

-Ядуу буурай орнууд хvчээ нэгтгэж ялангуяа НVБ-ын тодорхой дэмжлэгийг авч чадвал уул уурхайн баялагаа гадны хөрөнгө оруулагчдад зvгээр шахуу тонуулж байгаа улс орнуудын эдийн засагт ихээхэн vр өгөөжтэй гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ ажил тийм ч амархан бvтэхгvй л болов уу. Жишээ нь манайд л гэхэд Оюутолгойг цээжээрээ хамгаалдаг улстөрчид олон бий шvv дээ?

-Мэдээж энэ асуудал олон олигар­хжсан улс­төрчид, тодор­­хой бvлэг­лэлvvдийн эрх ашгийг шууд хөндөх болохоор ихээхэн эсэргvvцэл, тэмцэлтэй тулгарах нь тодорхой. Өнөөдөр ч Оюутолгойд элдэв бараа материал, хvнс, хоол шахаж халаасаа дvvргэдэг улстөрчид УИХ-д суучихаад, энэ асуудлыг бvх талаар эсэргvvцээд явж л байна.

Хэдийгээр маш их эсэргvvцэлтэй тулгарах нь тодорхой ч уул уурхайн баялагаасаа болж хэлмэгдэж, хохирч байгаа улс орнууд эвлэлдэн нэгдэж, мэдээллээ солилцон НVБ-ын тодорхой дэмжлэгийг авсан тохиолдолд бидний тэмцэл тодорхой vр дvнд хvрэх нь гарцаагvй. Одоо ойрын vед Олон улсын уул уурхайн vйлдвэрчний холбоонд хандаж тодорхой асуудлуудаар дэмжлэг авна.

НVБ-ын тодорхой хурлуудаар энэ асуудлыг яаравчлан хэлэлцvvлж тодорхой улс орнууд, бvс нутгийн уурхайнуудад хяналт шалгалт оруулах, дэмжлэг vзvvлэхээр болоод байгаа. Миний гаргасан НVБ-аас тусламж, дэмжлэг авах саналыг Индонези, Зимбабе, Танзани, Зvvн Тимор гэсэн орнууд халуунаар дэмжиж цаашид энэ асуудлаар нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Тvvнээс гадна энэ хурал дээр ярилцсан бас нэг чухал зvйл нь уул уурхайн томоохон компаниудын санхvvг хэрхэн хянаж, тvvнд бодитой дvгнэлт хийж болох талаар улс орнууд туршлагаа солилцсон явдал юм. Яг энэ асуудлаар Дэлхийн банкны энэ талын асуудал хариуцсан мэргэжилтэн ирж мэдээлэл хийсэн нь ихээхэн vр дvнтэй болсон.

-Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх ёстой татвар, бусад ногдол ашиг зогссоноор монголын эдийн засгийн өнөөдрийн хямралд тодорхой нөлөө vзvvлсэн нь тодорхой. Оюутолгойн асуудлаар ихээхэн шvvмжлэлтэй ханддаг улстөрчийн хувьд өнөөдрийн нөхцөл байдалд ямар дvн шинжилгээ хийж байгаа вэ?

-Оюутолгойн баялагийн нийт мөнгөн дvн нь 300 тэрбум ам. доллар юм шvv дээ. Гэтэл ийм их баялагаас бид өнөөдөр юу ч хvртэж чадахгvй сууцгааж байна. Анх хөрөнгө оруулагчид Оюутолгойд 10 мянган ажлын байр шинээр бий болгоно, ДНБ-ний 30 хувийг нийлvvлнэ гэж амлаж байсан улс шvv дээ. Өнөөдөр тэр амлалтаас хэрэгжсэн зvйл юу ч байхгvй. Оюутолгой монголчуудаас болж гацаагvй.

Энэ 2014 оны эхний гурван улиралд Оюутолгойгоос 600 мянган тонн зэс, 8.6 тонн алт, 20 тонн мөнгө гадагшаа гараад явчихсан. Борлуулалтынх нь мөнгө 2.1 тэрбум ам. доллар болчихоод байгаа. Рио Тинто монголын баялагийг дээд хэмжээгээр ухаж тэр хэрээр ашигтай ажиллаж байгаа. Ирэх жилийн төлөвлөгөөгөөр 816 мянган тонн зэс, 15.2 тонн алт, 34 тонн мөнгө гаргана гээд яг таг тооцоолчихсон байна лээ.

Энэ бvх баялаг ямар ч гацаа, саадгvй гадагшаа урсаад гарна. Ямар ч саадгvй шvv. Монголчууд энэ бvх баялагаа гадагш нь урсгаж байгаа мөртлөө хууль ёсоор авах ёстой 130 сая ам. долларын татвараа өнөөдөр ч авч чадаагvй л сууж байна.

Бvр сvvлдээ эрх мэдэлтнvvдтэй хуйвалдан 30 сая ам. доллар төлөхөөр болсон ч өнөөдрийг хvртэл тэр мөнгө манайд орж ирээгvй, шvvх дээр заргалдаад л явж байгаа. Энэ чинь одоо ер нь юу болж байгаа хэрэг вэ.

-Оюутолгой бvрэн хvчин чадлаараа ажиллавал говийн газрын гvний усыг гуравхан жилд сорж дуусгана гэж зарим мэргэжилтнvvд тооцоо хийсэн байна лээ. Энэ vнэн vv?

-Vнэн байлгvй яах вэ. Яг өнөөдөр монголын усны мэргэжилтнvvд бvгдээрээ шахуу биеэ vнэлэгчид болчихоод, дуугарч чадахгvй байна. н.Батмөнх зэрэг ганц нэгхэн хvн л энэ асуудалд vнэн голоосоо санаа нь зовж, хөөцөлдөж яваа. Монголын томоохон гэгддэг усны мэргэжилтнvvд “Монголын говийн усыг Рио Тинто ашиглахад ямар ч сөрөг vр нөлөөгvй” гэсэн бичгэн дээр гарын vсгээ зурж нэг ёсондоо хэдхэн халтар төгрөгөөр биеэ vнэлэн, монголын говийг усгvй болгохоор Рио Тинтотой хуйвалдчихаад ичих ч vгvй гэлдэрцгээж явна.

Ингэж хэлсний минь төлөө тэд намайг шvvхэд өгөөсэй билээ. Яг vнэндээ Рио Тинто гурван жилийн дараа говийн усыг дуусгаад Сэлэнгэ мөрний усыг хоолойгоор соруулж эхлэнэ. Энэ бол баталгаатай зvйл шvv. Говийн хөрс, ургамлыг доороос нь тэтгэж байдаг говийн газрын гvний ус буюу усан сангийн асуудал өнөөдөр хамгийн ноцтой асуудал болоод байгаа.

Би энэ талаар хоёр ч удаа ноцтой мэдэгдэл хийж төрийн гурван өндөрлөгvvдийн санаа бодлыг ийш нь хандуулах гэсэн боловч vнэхээр хvчин мөхөсдөөд байна. Одоо бvр цөхөрч байна. Хойшдоо яадаг ч юм билээ, заримдаа яахаа ч мэдэхгvй бухимдах vе олонтоо ирэх юм. Гэхдээ би зvгээр суухгvй, эцсээ хvртэл тэмцэх л болно.

Д.Түвшин

Эх сурвалж: