sonin.mn

МОСКВА. /ВВС/. Сирийн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр лалын босогчдод цохилт өгч байна гэж АНУ-ыг ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров шүүмжиллээ.

Оросын Хар тэнгисийн амралт, сувиллын Сочи хотноо Лавров Сирийн Гадаад харилцааны сайд Валид аль-Муаллемтай “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд хэрхэн хариу барих арга замыг хэлэлцжээ.

Хэлэлцээний дараа ярихдаа Лавров, улсынхаа химийн зэвсгийг амжилттай устгасан Сирийн Засгийн газартай хамтран ажиллахаас татгалзсан АНУ-ыг өөртөө хэт бардамнаж байна гэжээ.

Террористуудын аюул заналхийллийг сөрж буй Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын Засгийн газрыг ОХУ цаашид дэмжсээр байна гэж Лавров амласан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Муаллемтай уулзжээ. “Лалын улс”-тай тэмцэхээр хоёр талын хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхээр тэд зөвшилцсөн аж.

Г.Доржханд

Эх сурвалж: