Хуучин нийгэмд сонин, хэвлэлийн бүтээгдэхүүн бүрийг хэвлэл, утга зохиолыг хянах газар буюу Главлит гээчид аваачиж нэг бүрчлэн уншуулж шалгуулдаг ёстой байж билээ. Энэ байгууллагын гол зорилго нь юу гэхээр төрийн нууцад хамаарагдах стратегийн шинж чанар бүхий тоо баримтыг ил гаргах, нам засгийн эсрэг үйл ажиллагааг сурталчилахгүй байх, садар самууныг үл сурталчлах зэрэг бусад үй олон хориг хаалт тавьсан ийм механизм үйлчилдэг байж.
Бид мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дэргэд орос хэлээр гардаг “Новости Монголии” сонинд ажилладаг байсны хувьд дугаар бүрийг хэвлэх үйлдвэр рүү шилжүүлэхээс нь өмнө Главлитэд ээлжлэн аваачиж хянуулдаг байлаа. Сүйдтэй ч юм болохгүй л дээ. Миний найз нар ч тэнд ажилладаг байсан. Цалин авч байгаа юм чинь уншилгүй л яахав, шалгалгүй л яахав. Ажил нь тэр байлаа. Гэхдээ энэхүү үйл явцын цаад гүн утга нь бол хэвлэн нийтлэх эрх чөлөөг үзэл суртлын хувьд ерөнхийдөө хааж боосон ийм л механизм байсныг нуух юун. Олон улсад бол “цензур” хэмээх нэр томьёогоор ойлгогдоно.
Өдгөө энэхүү хаалт үгүй болсон. Ардчиллын тулгуурт зарчмуудын нэг нь цензургүй болох явдал юм. Өнөөгийн үеийнхэн бол үүнийг ойлгох ч үгүй. Цензурт хамаарагдсан бас нэг салбар нь урлагийн салбар байв.
Тэрэн дотроо жишээ нь дуу бүтээх үйл явц багагүй саад тотгорыг давна даа. Ая дангийн хувьд хөгжмийн зохиолчдын байгууллагын хатуу шүүлтүүрээр орно. Өөрөөр хэлбэл аялгуу дээр хяналт тавина гэсэн үг юм. Одоо бодоход монгол аялгуу, Пентатоник буюу таван эгшигт Азийн ая данг хамгаалах арга нь байжээ. Би бээр анхны ая дуугаа зохиох гэж ядаж байсан үедээ залуу, омогтой байсныг ч хэлэх үү монголын хөгжмийн бурхад болох ахмад үеийнхэнтэй нэг муу завсрын аккорд-ны төлөө улайран хэл ам хийж байсныг санахад одоо ичдэг юм. Хожим хойно яг дууны хувьд ийнхүү хянадаг байсан нь нэг өнцгөөс харахад зөв ч байж дээ гэж бодогдох болсон шүү. Би одоо үүнийг тайлбарлахыг хичээе.
1990 онд бидний хувьд жинхэнэ эрх чөлөө ирсэн. Бүх “клапануудыг” нээж өгсөн. Сад тавьсан. Хүн болгон дуртай дуугаа дураараа дуулж, чадаж л байвал дуу зохиохын хувьд чөлөөтэй болсон. За тэгээд эхэндээ гайгүй танагтай байснаа сүүл рүүгээ эмх замбраагаа алдсан даа. Өнөөдөр гадаад дууг тэр чигээр нь хуулаад дуулна. Зарим аранжировщикууд (дууны найруулга хийдэг хүмүүс) ичгүүр сонжуургүй солонгос, япон дууны найруулгыг хуулчихаад “мандан бадраад” байх нь яана. Элдэв тэмцээн наадамд шагнал хүртээд л.. “Аа энэ муу тэнэг ард түмэн юу мэддэг юм” гэсэн байдалтай. Ард түмэн чинь мэддэг л байхгүй юу. Түмэн чихээрээ сонсож, мянган нүдээрээ харж байдгийн хувьд. Сүүлийн үеийн дуу гэж үнэндээ ихэнхдээ сэтгэл зүрхэнд үлдэх юм үгүй болсныг зөндөө хүн хэлээд өгнө дөө. Хэлбэр маяг хөөцөлдсөн, гял цал болсон, хагас нүцгэн шалдан хүүхнүүд юу ч дуулаад байгаа юм... Хүний ой тоонд юу ч үлдэхгүй. Нэг сонсоод хараад л өнгөрнө.
Чухам энэ байр сууринаас авч үзэхэд тэр хэдэн хөгшин буурлууд маань ямар зөв шаардлага тавьдаг байсан юм бэ? гэж бодогддог. Одоо сайн анзаарвал тэр үеийн хатуу шүүлтүүрээр орсон дуунууд л өнөөдөр урт настай амьдарч байна. Дууны үгний хувьд бол арай өөр, хуучин цагт дууны үгийг мөн л уран сайхны зөвлөлөөр оруулж батлуулдаг журамтай байлаа. “Инээмсэглэл” хамтлагийн урын санд байдаг зарим дуунууд хөөрхий бас их хохирдог байж билээ. Жишээ нь “Алтан хавчаар” гэдэг дууг “алтан хавчаар” гэдэг үгнээс болж радиогоор явуулж чаддаггүй. Эд материалыг тахин шүтэхэд хүргэх аюултай ч гэх шиг, эсвэл миний “Хослон дуулья” дуунд байдаг “үерийн ус шиг оргилсон хайраа” гэсэн үгийг үерийн аюулыг сурталчиллаа гээд байдаг. “Би цас ороход дуртай” гэдэг дууг цас зудыг сурталчиллаа хэмээн хэл ам гарч байсныг одоо санахад гунигтай бас хөгжилтэй санагддаг юм. Энэ бол ёстой нөгөө “абсурд” гэж байдаг даа. Дууны шүлгийг батлалцдаг хүмүүс дунд дарга нарын өмнө ажлаа сайн хийж буй дүр эсгэх гэж ядсан дунд шатны хөгийн түшмэлүүд бас байдаг байжээ.
Нөгөө талаас нь бодоход өнөөдрийн залуучууд амандаа орсныг хэлж дуулж байна. П...да гэсэн оросын адгийн муу хараалын үгийг задгайдаа хэлж орилж гуугачиж байвал яахав? Энэ ч арай дэнднээ. Дүгнээд хэлэхэд “Мод хоёр үзүүртэй” гэж байдаг. Манай рок попын зарим залуучууд “Биднийг энэ соёлын яам ерөөсөө анхаарахгүй юмаа” гээд уруу царайлчихаад энд тэнд гаслаад явдаг. “Рок поп урлаг бол өөрийнхөө жамаар хөгждөг юмаа хө. Соёлын яамны анхаарал халамжийн хүрээнд багтаж буцаад хяналтанд нь орох гээ юу. Дээвэр дор нь оронгуут энэ дууг ингэж ч дуулж болохгүй, тэгж ч хэлж болохгүй гээд л эхлэнэ шүү дээ. Дахиад цензурдүүлмээр байгаа юм уу? Тэгэх тусмаа өдгөө энэ төр засаг хувийн хэвшлийнхнийг дарамталж бүх юмыг булааж буй цагт бүр болохгүй. “Төрөөс холхон, эрх чөлөөгөө эдлээд, сурсан дуугаа дуулаад л явж байх хэрэгтэй” гэхээр гайхсан байдалтай “нээрээн ч тийм юм уу” гээд буцдаг.
Мэдээж олж авсан эрх чөлөөгөө юу гэж алдахыг хүсэх вэ дээ. Дураараа дуулж, аманд орсноо хэлэх шиг сайхан юм гэж хаа байхав. Гагцхүү уран бүтээлч хүн өөрөө өөртөө өндөр шаардлага тавьж, өөрөө өөрийгөө цензурддэг байх ёстой л гэж би боддог. Өнөөх л жудагтай байх хэрэгтэй гэсэн үг. Харин төр засгаас юу хийх хэрэгтэй гэхээр ард түмний боловсрол, түүн дотроо хөгжмийн боловсролыг нь дээшлүүлэх талаар маш цэгцтэй нарийн бодлого явуулдаг байвал зүгээр. Бусдыг нь бол зах зээл нь шийдээд өгнө. Тэгсэн цагт энэ замбраагүй олноор төрж буй гадаадаас хуулбарласан,. хулгайлсан дуу дэлгэрэх нь багасч, сонсохоо ч болино. Жинхэнэ монгол, урт настай дуу ноёлох болно.
Б.ДОЛГИОН
Сэтгэгдэл0
Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэхээс гадна цус шингэлж, цусан дахь холестрин бууруулах үйлчилгээтэй. Бүтээгдэхүүнтэй холбоотой ЭМ-ийн лекц, зөвлөгөө 11 сарын 29-ны Бямба гаригт 12:30 цагаас зохион байгуулагдана. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038
uneheer zuv zuil bichjee.duuni shuleg mongold muhuj bn.zugeer neg aya zohiogood tuund taaruulaad uguulber bichihne.yadaj tolgoi holboh heregtei gedgee oilgohgui yum da
Дэмжиж байна
үг хэлэх, санал бичих тухай хууль гаргах хэрэгтэй.хүнийг доромжлсон юм бичсэн хүн ялтан болох тухай хуулийн заалт хэрэгтэй.хууль санаачлах хэрэгтэй.
"Дэмжиж байна" гэж бичихээр бас хүн доромжилсон болох уу?
Долигоон новости монголия -д хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан. Бас л мундаг байсан шүү. Нэмэхбаяр гээд сайхан хүн эрхлэгч нь байсан. сайхан үе байж дээ
Ene odoo u yariad bnaa,,,?! Aya Zohiogch Angirmaataigaa yaag taarsan 2,,,
Өнөө цагт урлаг урансайхан, сонин сэтгүүл, хэвлэл мэдээлэл бүх юм нэг л цензуртэй болсон. Тэр нь мөнгө. Мөнгөний цензурээр ороод гарсан л бол юу ч бичиж, ярьж, дуулж хөгжимдөж болдог сайхан үед амьдарч байгаадаа бахархах хэрэгтэй. Энэ Долгион нөхөр хуучин нийгмийг саназгалж, ардчиллыг өнгөн дээрээ магтан сайшааж байгаа мэт боловч цаанаа муулан буруушааж явдаг хүмүүсийн нэг байна. Ийм хүмүүсийг буруутгах аргагүй. Яг төрөлх хүмүүжил нь яс махандаа шингэтэл ойлгож авсан юм нь тэр хойно аргагүй шүү дээ.
203 194 GEX BALAI TEGEED YU GEX GEED BGAA YUM BE ODOO TSAGIIN NUGUU AI XU ZE XU GEED NEG DUU DUULAAD BGAA YUM SHIG GONGINODOG XOGNUUDIIN NEG YUM BISH YY...TER YEIIN DUU NAR GEJ JINXENE DUU BJ DEE ODOOGIIN DUU GEJ DUUCHID NI CH GEJ BUUN XUDUUNII ERGYYNYYDEER DYYRSEN GOYO SAIXANAA CH MEDEXGYI GONGINOJ L BDAG DURAKUUD...
Жинхэнэ дуу гэж зарагдаж борлогддог тийм дууг л хэлдэг юм аа. Би зах дээр CD, DVD зардаг. Зарим хамтлаг дуучдын CD, DVD-г дуусчихаад байхад нь л хүмүүс асууж сураглаад байдаг, заримынх нь лангуун дээр тоосонд дарагдаал байж л байдаг. Хамгийн гол нь уг дуу нь л хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн байвал дуулсан зохиосон хүн нь энгэртээ шар тэмдэг зүүсэн байна уу үгүй юу, зурагтаар дууны уралдаан тэмцээн шүүдэг үгүй нь, сайтад юм бичиж бусдыг шүүмжилдэг үү үгүй юу гэдэг нь огтхон ч хамаагүй. Бүх юмыг мөнгө гэж нэг айхтар шударга цэнзурддэг юм байна цаана чинь. Ямар ч хүн CD, DVD худалдаж авахдаа энэ дууг зохиосон, дуулсан хүн нь гавьяат цол тэмдэг авсан уу үгүй юу гэдгийг нь бус сайн сайхан гоё ямар дуу байгааг нь л сонирхдог юм даа.
мөнгө л бүхнийг цэнзүүрдэх болсон цаг.
Энэ Долгион гэдэг хун надад ердоо таалагддаггуй.Соц уеийн нэг ийм хуучины хэдэн хогшчууд байдын хагас мулт оросоор ярьдаг,тэгээд тэрэндээ нээх их юм бодож монгол Хэл Аманда дандаа худлаа гайхуулаад байгаа юмуу гэлтээ дандаа орос уг шургуулж ярьдаг.Буур оороо бусдыг гадаад угтэй дуу хуулж хийлээ гэж шуумжилж ярьж байхдаа хуртэл оороо орос уг шургуулаад матартаад байна.Аминдаа гайхуулаад байгаань тэр :Тэр гайхуулаад оросоор хэлээд байгаа угнуудэднь монгол яг утра тоголдороор орлохоор угнууд бурэн байжл байдаг.Цензур-шалгах тандах,клапан- нарийн хоолой,тугжил,аранжировщик,абсурд...за за суулдээ энэ хуний хэлсэн ярьсан огуулбэр болгоноос задавал орос уг гарч ирээд байдагнь над мэтийн один арван жил оросуудын дунд амьдарч байгаа хумууст естой утгаггуй санагдаад байдын.Буур зориуд оросоор хэлэх гээд зутгээд байдагнь унэхээр утгаггуй урам хугармаар,омнооснь ичмээр шуу!
Ёстой сайхан амыг нь таглажээ.
Dolgion zuv l yum yarisan baina shdee. bas arrange, absurd gedeg ugnuud oros ugnuud bish l dee.
Tsenzurgui zuils urgelj unalt doroitold hurgene. Iim uchraas niitiin hyanaltiig erhem bolgodog niigemd bid baiguulj bgaa. Mergejliin ethic-eer NGO-oor damjuulan ene hyanalt baruun heregjij bgaa. Uuniig anhaarch heregtei sanaa baival avaarai. Cheers up.
sogtuu tolgoi ,ulaan arhichin .......sen amtan l baisan ,yuu giiguulej undur tsol hergem avsiim ichij amdiraasai daa, sanj bayariinhaa iveeleer ingej amidarch yavah gej ,ichij zovoh gegch baina uu , arhichaan
Энэ долгион юу хийсэн хүн бэ
Одоо хэзээ ч өмсөж байгаагүй монгол дээл гутлаа өмсөж эх орноо хайрлах уриа хашгирч эхэлж байна. хүч бүрэн барагдаж бас нэр албан тушаал горьдож сүүлчийн өнгөнлөн далдлалтаа хийж байна даа хөөрхий. Монголын хоцрогдсон шуналтнууд яг сөнөх үедээ дээлийн гол, эх оронч үг савируулагч болж төгсдөг шинэ үеийн моод.