sonin.mn

РОМ. /ВВС/. Хятад улстай хийж буй харилцаагаа “эрсдэлд оруулахгүй”-н тулд Түвдийн шашны удирдагч Далай ламтай Ромын пап уулзахгүй байхаар шийджээ.

Ромд зочилж буй Далай лам паптай уулзах хүсэлт тавьсан аж.

Гэхдээ “Пап Фрэнсис түүнийг маш их хүндэтгэдэг ч “тодорхой шалтгаан”-ы улмаас энэ хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна” гэж Ватиканы албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, БНХАУ-тай харилцагаа сайжруулахаар гаргаж буй хүчин чармайлтаа Ватикан талаар өнгөрөөхийг хүсээгүй бололтой.

БНХАУ нь Далай ламыг “салан тусгаарлагч” гэж тодорхойлон, түүнтэй гадаадын нөлөө бүхий хүмүүс уулзахад эрс дургүйцдаг билээ.

Түвдэд бослого хийх гэж байсан хүмүүсийг Хятадын цэргүүд дарсны дараа 1959 онд Далай лам Энэтхэг рүү дүрвэсэн юм. Тэрбээр 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн. Хамгийн сүүлд Далай лам өмнөх пап XVI Бенедикттэй 2006 онд уулзаж байжээ.

Италийн нийслэл Ром хотноо болж буй Нобелийн Энх тайвны шагналтнуудын уулзалтад Далай лам оролцож байна. Уг нь энэ уулзалт Өмнөд Африкт болох байсан юм. Гэхдээ тус улс Далай ламд виз олгохоос татгалзсаны улмаас Ромд хийхээр болсон юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг