УИХ-ын бие даагчдын зөвлөл даваа гарагийнхаа ээлжит “Монгол хvний төлөө” мэдээллээ хийв. Энэ удаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасvрэн, гишvvн С.Ганбаатар хоёр энэ долоо хоногт хэлэлцэгдэх зарим хуулийн төсөлд бие даагчдын зөвлөлийн баримтлах байр суурь, мөн байнга шvvмжлэлтэй ханддаг Оюутолгойн эргэн тойрны шинэ нөхцөл байдлын талаар мэдээлсэн юм. Тэр vеэр УИХ-ын гишvvн С.Ганбаатараас дараах тодруулгыг авав.
-Та сая Оюутолгойн эрх ашигт vйлчилдэг тодорхой улстөрчид тун удахгvй бидний эсрэг дайралт хийхдээ “хямдхан улстөр хийгч, популист” хэмээн цоллож, олон нийтийн санаа бодлыг төөрvvлэх нь тодорхой гэлээ. Яагаад тун удахгvй та бvхэн рvv дайрч эхэлнэ гэж тооцоолж байгаа юм бэ?
-Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж, Оюутолгойг Рио Тинтод зvгээр л бэлэглэсэн луйврын гэрээнд гарын vсэг зурсан хэдхэн тооны улстөрчид УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гурван гишvvний эсрэг бохир довтолгоон хийх нөхцөл тун удахгvй бvрдэх болов уу.
Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл эрх баригчид Оюутолгойн Монголын талд ногдох 34 хувийг зарж борлуулахаар тун удахгvй ажиллаж эхлэх нь тодорхой болоод байгаагаар тайлбарлагдана. Учир нь Рио Тинтогоос тодорхой хvмvvс Улаанбаатарт ирж манай эрх баригчидтай уулзалт, яриа хийгээд эхэлсэн.
УИХ-ын бие даагчдын зөвлөлийн гурван гишvvн Оюутолгойн асуудлаар Vндэсний аюулгvй байдлын зөвлөлд асуулга явуулсан. Тэр ч байтугай миний бие Монгол Улсын Их хурлын гишvvний хувиар Рио Тинтогийн ерөнхий захирал Сэм Уолшид захидал явуулсан.
-Та тэр захидалдаа голчлон ямар асуудлыг хөндсөн бэ. Зах зухаас нь тайлбарлаж болох уу?
-Болно, болно. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан өдөр буюу 2009 оны 10 дугаар сарын зургааны өдөр Оюутолгой ХХК-ны Хувь нийлvvлэгч талууд болох Эрдэнэс МГЛ ХХК, Айвенхоу Оюу Толгой/БиВиАй/ Лтд, Оюу Толгой Нидерланд БиВи нар Хувь нийлvvлэгчдийн гэрээг байгуулсан байгаа юм.
Харин энэхvv гэрээнд 2011 оны зургаадугаар сарын наймны өдөр нэмэлт өөрчлөлт хийж, дахин тодотгосноор анхны тохиролцоонд өөрчлөлт орж, одоо vргэлжлээд явж байна. Энэхvv гэрээгээр “Хувь нийлvvлэгчдийн зээл”, “Өрийн санхvvжилт”, “Санхvvжvvлэх хувьцаа” зэрэг нэр нь өөр боловч утга нь ижил өрийн санхvvжилт vргэлжилж, өрийн дvн нь хуримтлагдсан хvvгийн хамт Рио Тинтогийн “хөрөнгө оруулалт”-ын хэмжээ болж, тэд энэvv луйврын мөнгөн дvнг дэлхийн бvх том мэдээллийн хэрэгслээр зарласаар байгаа. Монголын ард тvмэн зээл зуучлагчийг биш хөрөнгө оруулагчийг хvссэн.
Гэтэл Рио Тинто санхvvгийн асар их луйвар хийж Оюу толгойг биднээс санхvvгийн нарийн луйврын аргаар дээрэмдэн авах тохиролцоо хийгдэж эхэллээ. Дээрх гэрээний vр дvнд Оюутолгой компанийн өр зээлийн хэмжээ хэмжээлшгvй ихээр өсч байгаа ба бvх зардлын зургаан хувийг менежментийн төлбөрт авч байгаа нь ажлын vр дvнг орлого, vр дvнгээс биш зардлаас тооцож байгаагаараа дэлхий дээрх анхны тохиодол болж байна. Гэтэл энэ бvхэнд тэдний зvгээс өнөөдрийг хvртэл хариу ирvvлэхгvй байгаа.
-Та сая Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсvх хариу ирvvлсэн гэсэн нь ямар учиртай юм бэ. Ер нь Оюутолгойд монголчуудын эрх ашгийг хамгаалдаг субьект байна уу vгvй юу?
-Уг нь чиг vvргээрээ бол энэ Г.Батсvх гэдэг хvн Оюутолгойд бидний эрх ашгийг хамгаалах учиртай. Гэтэл ТУЗ-ийн дарга ажилтай энэ хvн улайм цайм Рио Тинтогийн эрх ашгийг хамгаалдаг л ажилтай болсон. Жишээ нь тэр нөхрөөс ирvvлсэн хариунд НӨОДТХНГ гэсэн товчлол явж байгаа юм.
Энэ товчлолыг ойлгох Монгол хvн бараг л байхгvй. Эд нар ийм л илбэ vзvvлээд сууцгааж байна. Гэтэл энэ сvрхий товчлол нь “Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлvvлэгчдийн гэрээ” гэсэн vг юм гэнэ. Товчхондоо нөгөө Оюутолгойн гэрээ чинь ийм гоё илбэдсэн нэртэй болчихсон байгаа юм.
Энэ дотор монголыг хэрхэн яаж луйвардах вэ гэсэн арга, ажиллагаа нь их нарийн орсон юм байна. Харин бидний асуултад юу ч хариулаагvй байна лээ. Гэхдээ тэр Г.Батсvх гэдэг нөхөр уулзаж ярилцах хvсэлт ирvvлсэн байсан. Бид ордонд уулзах хvсэлт тавьсан, одоохондоо хариу ирээгvй байна. Монголын ард тvмний өмчийн тухай ярьж байгаа учир бидний уулзалт нээлттэй болох ёстой.
-Сvvлийн vеийн мэдээллээр Оюутолгой компани дандаа л алдагдалтай ажиллаж байгаа талаар мэдээлдэг болж. Vнэхээр алдагдалтай ажиллаад байгаа юм уу. Энд манай талаас хяналт тавьдаг механизм бий юу?
-Байнга алдагдалтай ажиллаж байгаа мэтээр мэдээлсээр байгаа нь цаанаа маш том санхvvгийн луйвраа нууж байгаа хулгайн vйл ажиллагаа юм. 2014 оны зөвхөн нэгдvгээр улиралд 280 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэж байгаа юм. Яагаад Оюутолгой компани ийм их зардал гарган асар их алдагдалтай ажилласаар байхад ТУЗ-ийн гишvvд юу ч хийхгvй суугаад байгаа юм бэ.
Ялангуяа Монголын талын гурван гишvvн өнөөдрийг хvртэл юу ч хийхгvй байгаа. Бид Vндэсний аюулгvй байдлын зөвлөл болон УИХ-ын 73 гишvvнд асуулга явуулсан ч өнөөдрийг хvртэл ямар ч хариу аваагvй.
Өнөөдөр Оюутолгойд нэн яаралтай Хянан шалгах зөвлөлийг байгуулах ёстой. Хувь нийлvvлэгчдийн гэрээний тавын 10 дугаар зvйлд заасан заалтыг өнөөдрийг хvртэл биелvvлсэнгvй. Өнөөдөр Оюутолгойн удирдлагад ажиллаж байгаа шиг асар өндөр зардалтай менежментийн баг энэ дэлхийн өөр хаана ч байхгvй.
Рио Тинтогийн энэ менежментийн багийг хэний тушаал, заавар, нөхцлөөр шалгаруулан ажиллуулж байгааг мэдэх ямар ч боломжгvй байна. Бидэнд энэ талаарх мэдээллийг “нууц” гээд өнөөдрийг хvртэл ирvvлээгvй.
Менежментийн энэ өндөр зардлаа Рио Тинто, Туркойс Хилл хоёр 50:50 хувиар хувааж авдаг. Харин Монголын талд юу ч ногддоггvй. Гэхдээ бид бvх процессыг мэдэж байгаа. Гэтэл манай Тагнуул, Эрдэнэс Оюутолгой компани, ТУЗ-ийн гурван гишvvн vнэхээр юу ч хийхгvй байгаа.
-Оюутолгой хэрвээ vнэхээр л тийм их алдагдалтай ажиллаж байгаа юм бол хөрөнгө оруулагчидтай нь тохиролцож асуудлаа шийдтэл vйлдвэрлэлийг нь зогсоочихож болдоггvй юм уу?
-Оюутолгой алдагдалтай ажилласан зvйл ерөөсөө байхгvй. Их Британид бvртгэлтэй Rio Tinto South East Asia компанийн ТУЗ-ийн болон санхvvгийн тайланд гарсан мэдээллээр бол 2012 оны цэвэр ашиг нь 141 сая ам доллар байсан бол 2013 оных нь цэвэр ашиг 7.1 тэрбум ам. доллар болсон байгаа юм.
Оюутолгой өнөөдөр ч хэвийн ажиллаж байгаа. Энэ оны эхний гурван улирлын байдлаар 612 мянган тонн зэс, 8.6 тонн алт, 20 тонн мөнгө гаргачихаад байгаа. Тэгвэл 2015 оны төлөвлөгөөгөөр 15 тонн алт, 34 тонн мөнгө, 820 мянган тонн зэс гаргахаар байгаа.
Дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдсэн Оюутолгойн уурхай явдгаараа яваад Рио Тинтогийн эздvvд хагартлаа баяжсаар байхад баялагийн эзэд монголчууд юу ч авч чадахгvй сууцгааж байна.
-Монголчууд өнөөдрийг хvртэл Оюутолгойн гэрээний талаар наад захын ойлголтгvй сууцгааж байгаа. Танд энэхvv луйврын шинжтэй алдагдалтай гэрээний талаар ард тvмэндээ мэдээлэх тодорхой баримт, тайлбар байгаа юу?
-Юуны өмнө Монголын говьд булаатай байгаа энэхvv асар их баялгийн эзэн Монголчууд Оюутолгойд өчvvхэн хувь эзэмшихийг тухайн vеийн засгийн эрх баригчид буюу Оюутолгойн луйврын гэрээнд гарын vсэг зурсан этгээдvvдийн балгаар аргагvй эрхэнд хvлээн зөвшөөрсөн гэдгийг дурдах нь зvйтэй.
Ингэж хувь эзэмшихдээ өөрийн эзэмшлийн хувийг асар өндөр хvvтэй өр зээлээр худалдан авч байгаагаа мэдээгvй. Баялгийн 34 хувийг шууд эзэмших буюу 34 хувийн Роялтийн татвар авах юм байна гэж шал буруу ойлгосон. Ингэж ташаа ойлгох шалтгаан нь огт мэдээлэлгvй байснаас болсон.
Учир нь Хувь нийлvvлэгчдийн гэрээ хэмээх аймшигтай луйвраа биднээс тас нууцалсан. Бvр тодруулбал дээрх гэрээг бид Нидерланд улсад бvртгэлтэй 18-хан мянган еврогоор vнэлэгдэх ОТN, Британийн Виржинийн аралд бvртгэлтэй гуравхан ам. долларын vнэлгээтэй IVN,BVI гэгчтэй байгуулж, “Хувь нийлvvлэгчийн зээл”, “Санхvvжvvлэх хувьцаа”, “Өрийн санхvvжилт” зэрэг асар өндөр хvvтэй, улирал тутам нийлмэл хvv бодох, хязгааргvй өсөн нэмэгдэх өрийг Оюутолгой ХХК-д vvрvvлчихсэн гэдгийг бид саяхнаас л мэдэцгээсэн. Өөрсдийгөө “Хөрөнгө оруулагч” хэмээн зарлаж буй зээл зуучлагч Рио Тинто даруй есөн тэрбум ам. долларыг Оюутолгой компаниас авахаар дайрч байгаа.
Тvvнээс гадна Клинкор гэдэг компани Рио Тинтог өөртөө нэгтгэх хоёр дахь хэлэлцvvлэг ид хийгдэж байгаа. Дөрөвдvгээр сар гэхэд энэ хэлцлийг дуусгахаар яарцгааж байна. Тэдний төлөөлөгчид яг энэ ажлаар Улаанбаатарт ирчихээд Оюутолгойн гэрээнд гарын vсэг зурсан улстөрчдийг лоббидоод явж байна. Оюутолгойн ирэх жилийн борлуулалтын орлого Монгол Улсын төсвийн 60 хувьтай тэнцэнэ. Гэтэл ийм их баялагаас бид юу ч олж авч чадахгvй л сууцгааж байгаа.
Энэ бvх vнэнийг дэлгэн тавьсан биднийг “хямдхан улстөр хийж байна” гэцгээн дайрч эхэллээ. Хэн нь жинхэнэ хямдхан улстөр хийгээд байгааг манай иргэд ялгаж салгах, сайтар эргэцvvлэн бодох цаг болсон.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
ganbaaatariin zob yumaa? odoo dald uurhaig zogsooson gesen bolobch gvndee uhaj baigaa yum bilee, ugaasaa bayjuulah vilderberee barichisan gazar door bol am gargaad tunnileed l shoroo gargaj nvvleh estoig ard tvmenii tolgoig ergvvlj dald uurhaig ehelvvlehgui bna gej shou hiigeed bna? ganbaagiin zob yum bnlee?
Ganbaatar gishvvn odoo bolivol iasan ium.Bid oyu tolgoid ezemshdeg 34
Hudlaa eh oronchid bolieo.mongol uls 34% huvia butsaaj zaraad oyu tolgoin tatvaraa olon ulsiin jishgiin daguu nemchihed l hangalttai. Tur bol muu menejer.Tiimees 34 butsaaj zaraad tatvaraa nem. Busad ersdliig hurungu tal hariutsna. Harin hudlaa eh oronchid dvr esgehee boliod jinhene Ajlaa hiigeech.
solioortoi yum bishuu ene ganbaa chi ene xorvood tsoriin gants shudraga xun uu.Chamtai chamgui mongol aaviin xuuxduud aldaj onoj baigaad uchirig ni olno.bitgii adgaj shizoot chi xarin ter gadnixand uguush bolood bna.
оюу толгойн баялагийг 5 эрдэнэт хот болгон ашиглах 30 жилийн төлөвлөгөөний тухай с.ганбаатар ярьж байна, хар малаа, олон юм хуцалгүй байж бай,баярцогтын бааас минь
хөрсөн доороо баялагтай тэгээд дээр нь тэнэг боловсролгүй хорвоо ертөнц яаж амьдарч байгааг мэдэхгүй байнаа гэдэг даан ч хэцүү юм даа. израил шиг ч юм уу эсвэл эпиоф шиг юу ч үгүй байсан бол хэрэлдэж зодолдоод цэцэрхэлцээд байхгүй амар байхгүй юу.
цэцэн цэлмэгтээ ингэж яриад байгаа юм биш, баялаг байна, эрдэнэт байна, бодит жишээ байна, хамгийн эргүү мал ч энийг ойлгоно, жонш байна, бор-өндөр байна, солиотой хүн ч ойлгоно,оюутолгойг залгисан цөөхөн хүмүүсийг эхлээд шүүх хэрэгтэй,болж өгвөл цаазлах хэрэгтэй, яагаад гэвэл тэд монголын баялагийг харийнханд өгч, эх орноосоо урвасан, монголчуудын 1/3 нь эрүүл саруул аз жаргалтай хөдөлмөр бүтээлээр дүүрэн амьдрах 30-40 жилийн амьдралыг лалрууд үгүй хийсэн, чи харин өлөн зэлмэн өмсөх зүүхээсээ илүү гарахгүй яваатайгаа эвлэрээд тэгээд солиотой юм яриад явж л бай
temcelgui ard tumen möhdög jamtai afrikiig har
Ganbaatariin yariad baigaa ug ni ih zuv. Bidnii gazar shoroon orshij bui bayalgiig zugeer l unegui deeremdej avah gd bna sh de. Uchigdur mongol tv-r ene asuudlaar nevtruuleg garsan uzetsgeegeerei humuusee. Ganbaatariig muulaad baigaa ene humuus jaahanch gesen eh ornoo geh setgeltei baigaach de.
алт олсон хүн хүнээр зөөлгөх гэж байж хоосон үлддэг үлгэрийн Амьдрал дээрхи хувилбар нь эх Оюутолгой байна. Одоо бүр өртэй үлдэх гээд байна.
ganbaatarin yrij bga zuil ni mash zuv. uuniig uulj yriab bga deerh hund teneg umu gehees de. bid gazar nutagta bj ene baylgaas hurtej chadahgui l bga biz be.
Оюу Толгойгоос 5 дахин бага нөөцтэй Эрдэнэт байна. Гэтэл энэ аварга орд одоо биднийг баяжуулах биш залгих нь. Үүнийг хийсэн улс төрч Баярцогтыг одоо шүүхгүй юм бол хэзээ шүүх гээд байгаа юм. С.Баяр гэж өвөөг одоо шүүхгүй тэгээд хэзээ шүүх юм. Хэрвээ Эрдэнэтийг иймэрхүү гэрээгээр хийсэн бол бид яах болж байна. 20 мянган хувьсагч яриад ЗХУ-г шүтээд байх байсан уу ХАХАХА
ЛУЙВАРЧИДЫГ ШОНД ДҮҮЖЛЭХ ЦАГ ИРНЭЭ
Баяр, Баярцогт.Сайханбилэг нар ажилдаа орлоо. Оюу толгой дашин шог
Оюунтолгойг анх гадныханд өгөх ажлыг ерөнхийлөгч асан Багабаньд найз Батсүхийн хамтаар хийсэн. Одоо өөрсдөө ТУЗ-д нь суугаад их мөнгө, шан харамж аваад байж байгаа. Өөрсдөө оруулж ирсэн хүмүүс мэдээж оюутолгойн талд ажиллаж таарна. Ганбаатараа Багабаньд, Батсүх 2-ыг монголын төлөө ажиллана гэж бүү горьд. Сансны гарз. Харин нэгэн цагт монгол улсын ерөнхийлэгч байж, дараа нь номлол яриад явж байсан Багабаньд чинь ийм хүний санаа гаргаж байхад монголчууд бид одоо энэ улс төрчдийн хэнд итгэж амьдрах болж байнаа. Багабаньд, Батсүх нар хуучнаар ЗХУ-ын Одесс хотод хамт сурч байсныг би мэдэх юмаа. Ерөнхийлэгч байсан хүн Монгол орноо ингэж худалдаж байгаад үнэхээр их харамсаж, гомдож, ард түмэн мэдэж ав гэж бодож бичлээ.
Зайлаачээ
Huuli in buruu bna. Hubi evemshih shaardlaga baihgvi. Tatbaraa ondor togtoogood ekologi bolon busad shaardlagaa tabiad yabj baih yostoi. Hubi ezemshine gedeg chin uls torchid tord garsan nobshnuudad ashigtai . Sanhvvgiin tailang ashigtai ch gargaj bolno aldagdaltai ch gargaj bolno. Tegeed ch gereen deeree udirdlagiin zardalaa tosoliin niit zardalaas hubilaj bodno geed baisan shvv dee. Gereegeeree udirdlag in zardalaa osgoj aldagdaltai tailan gargah tusam oorsodod in ashigtai bolchihaj baigaa um. Manai uls torchidod Hubi ezemshsen nerteigeer erdenet shig eldeb heregtei hereggvi um Shahan niilvvlegch kompanaar oroh geh zergeer Mongo oloh saaliin vnee in bolchihood bna. Rio tintod mongold Hubi ezemshvvlsen nereer tialangaa buruu gargaj ashigaa nuuj gargahad ene ashigtai bolchihood bna. Uls torchid Rio tintotoi nairchihaar ene in ilrehgvi. Iim l um bolood bna. Bayrtsogt tergvvtei nobshnuud tvvhend bichigdej mongoliin ard tvmniig zoboosniihoo shang hvrtenee. Norvegt uul uurhai ondor tatbaraa ondor togtoochihood hogjij bna.
Ганбаатар, Даваасүрэн нарын энэ сайхан сэтгэлийг удахгүй монголын бүх хүн мэддэг болно.Бусад улс орныхон оюутолгойн талаар гэрээг хийсэн нөхдийг үнэхээр гайхаж харж байгаа, монголын төрийн удирдлагуудын талаар дүгнэж л байгаадаа. Батсүхээ чи Монгол улсаа бодохгүй бол хүн чанар сайхан сэтгэл чинь үгүй болно.
182 160 1 127 чн энэ хүмүүсийн бичсэнийг уншаач,Алдаж онож байна гээд баялагаа гадныханд алдаад байх уу тэнэгээ
Ганбаа минь фэнгшү гэ сайн хийж энэ төр засаг олон түмнийг мөнгөтэй болгож өгөөч
Geree buruu enee ter gej yavsaar tsutsluulaad hamag hurungu oruulagchidiig urgeesen humuus odoo boli. Uls ornoo uud ni tatahgui bol bolohoo bailaa. Hyamra l hurungu oruulagchid daijsanaas bolson.
Хөрөнгө оруулагч нар ялаа шиг үргэдэг тэнэг хүмүүс биш оюу толгойн луйвар хуйвалдааныг бүр сайн мэдэж байгаа одоо чиний энэ үргэлээ гэж худал бичдэг ганц үгийг чинь хүмүүс мэддэг болсон.
Hurungu oruulagchid Orosoos urgej baihad Mongold tur zasagt ni iim hachin populistuudtai ornoos ulgelgui yadag yum. Argentina gej yag manaih shig heden populistuudaasaa bolj hechneench ih dampuurav.
Ene populist odoo boloo yum bishuu. Olon ulsiin hurungu oruulaltiin ankhnii medegdehuungui nuhur humuusiin tolgoi erguulehee bolij uz.
Ene huniig muulaad dooshluulaad bgaa nohruud bol albaar huniig ehleed unen zovgui bolgoj baigaad nuglee nuudag ulsuud baina sh dee, uxhriig ne daraa ne mongol hun olno ch geh shig ta nar oorsdiigoo gadniihand mulguiduulsan gedgee huleen zovshoorch zurhelehgui bgaa umuu? tegvel busad buurai mortloo bayalagtai uls ornuudad ta naraas dor mangaruud amidardag bolhooroo gazar dor baigaa buh bayalgaa huniih bolgochihood guilgachilj amidardag gej bodoo uo??? Mongolchuud shig moligo'hulhsen humuus haana ch baihgui
Ganbaatariin zov, dugarch boloh sedev baival dugarch l baih yostoi, dugai baigaa ulsuud yadaj saad bitgii bol!!!
Ganbaatariig demjij bna.You are right.I,m of the same opinion.
МАН, АН хоёр хоёулаа нэг тэрэгний өрөөсөн дугуйнууд. Ирэх сонгуулиар хоёуланг нь монголын улс төрөөс зайлуулж, энэ намдаас улс төрийн өндөр албан тушаал хашиж улс орны эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан нөхдийг хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Ганбаа одоо чи болиочооо...монголын ард түмний тархийг битгий угаагаад бай.Одоо чиний наад яриад байгаа зүйлээсээ чинь үнэндээ залхаж байна...эсвэл чи солио тусаад байна уу...Чамаас шизофрен өвчний шинж тун их харагдаж байгаа шүү
Хямдхан улс төр гэж хэлээд байгаа юм бол тэр нь олигархуудын үр хүүхэд, хамаатан, гар хөл нь тэгж хэлээд байгаа биз. Ямар ч байсан улс эх орон, ардынхаа төлөө дуугарч л байгаа байх шүү.
Ganbaatariig demjij baina ARD TUMEN CHINII TALD AIJ SHANTRAH HEREGGUI URAGSHAA
Манайхан Ганбаатарыг яагаад доош хийгээд байгаа юм бэ.Та танрын төлөөл ингэж бусдад муу хэлүүлэн яв байгаа шүүдээ.Эсвэл Оюутолгойн гэрээг тийм сайн гэрээ болсон гэж үзээд байгаа юмуу.
ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН ӨШТЭЙ ҮХЭР УНСАН ХҮНД НОХОЙ ӨШТЭЙ ГЭЖ ҮГ БМ ҮХЭР ТОЛГОЙТОЙ ТЭНЭГ ХҮМҮҮС ГАНБААТАРЫГ МУУЛНА БАС ЛУЙВАРЧАДЫН ХЯГДАЛААР ХООЛОЛДОГ ЗОЛВОН НОХОД ГАНБААТАРЫГ МУУЛНА ЛУЙВАРЧАД БОЛ ГАНБААТАРЫГ ТАСЛАЖ ИДЭХ САНААТАЙ ЭНЭ ТЭНГҮҮД УГТААН МОНГОЛ ХҮМҮҮС БАЙДАГ ЯААНДАА ЭНЭ МОНГОЛ УЛС МОНГОЛОО ГЭСЭН БҮХЭН ӨНӨӨДӨР АД ҮЗЭГДЭНЭ ШОРОНД СУУНА ХАРИН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАД ТӨРИЙН ТОЛГОЙД ДАНХАЛЗАН ЛУЙВАР ХУЛГАЙГААР ХЭТ БАЯЖСААР
ЛУЙВАРЧИДЫН УСТГАХ ЦАГ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ИРНЭ ЭХ ОРНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС БУУДАН УСТГАНА ТИЙМ ХУВСГАЛ ЭНЭ ЯНЗААРАА БОЛ ТУН УДАХГҮЙ БОЛУУ ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БИ ХОТЫН ТАНХАНД ЦАГААН ТОЛГОЙН ХОГ ДЭЭР ӨДӨР ӨНГӨРӨӨЖ ЯВАА ЯДУУС АЛДАХ ЗҮҮЛ БАЙХГҮЙ НЭГ БИЕЭ ХОЁР ЛУЙВАРЧАНЫ ХҮҮХЭДЭЭР СОЛИЙ
бидний дуу хоолойг хүргэж байгаад баярлаж байгаа шүү,үнэн хэзээд ялна шүү.