sonin.mn

Нийслэлд зөвшөөрөлгvй ажиллаж байсан 102 зочид буудлыг энэ сард холбогдох газрууд нь шалгалт хийж илрүүлээд байгаа. Хамгийн гол нь эдгээр зөвшөөрөлгvй дэн буудлаас ноцтой гэмт хэргvvд олноор гардаг.

Тэгвэл энэ сард хийсэн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын шалгалтад vндэслэн зарим нэг дэн буудлуудын байрыг өөрчилж оффис болгох шийдвэр гарсан байна. Өөрөөр хэлбэл уг шалгалтын дараа “Саппоро”-гийн араар байрласан хаяа дэрлэх буудлуудын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон юм. Ямартай ч эл газруудад одоогоор ажилласан нэг ч зочид буудал байхгvй байгаа гэдгийг албаныхан онцлон хэлж байсан юм.

Тус байрнуудын зориулалтыг өөрчилж, vйлчилгээний төв болгохоор шийдсэн нь нүдээ олсон ажил байлаа гэж хэлэх нь зvйн хэрэг байх. Харин нэг муу тал нь гэвэл дээрх буудлуудын зарим нэгийг нь өдөр өнжvvлэх төв болгон өөрчилж байгаа гэнэ. “Гэмт хэргийн үүр уурхай болсон муу энергитэй газар хvvхдvvдийг байлгана гэдэг нь зохимжгvй. Буудал нэртэй амбааруудыг цэгцэлж байгаа ч арай л зохимжгvй газар тvмний хvvхдийг байлгахаар болсон нь харамсалтай” байна гэж хэлэх хvн олон байсан юм.

Нээрээ л ямар хvн vр хvvхдээ vхэл хагацал, бузар булай шингэсэн муухай газар байлгахыг хvсэх вэ дээ. Хэдийгээр ийм шийдвэр нь гарсан ч гэлээ “Саппоро”-гийн ойр орчмын оршин суугчид орой vдэш явахад айх аюулгvй боллоо гэж ихэд сэтгэл хангалуун байх юм билээ.

Ямартай ч дэн буудлыг эхнээс нь хумьж эхэллээ. Одоо харин нийслэлд нууцаар vйл ажиллагаа явуулдаг маш олон амбаар нэртэй хогийн жижиг дэн буудлуудыг цаашид ч цэгцэлж цэвэрлэх хэрэгтэй.

Тухайлбал, нэг­­дvгээр хороололд байрлалтай жижиг дэн буудлуудын vйл ажиллагаа зогсоход орой vдэш шоу цэнгээнээ дууссан хөлчvv залуус байрны булан тохой бvрт байдаг жижиг буудлыг ангуучлаад эхэлсэн байна. Мэдээж Чингис, Улаанбаатар, Сvнжингранд гэсэн өндөр зэрэглэлийн зочид буудалд хоногийн хоолоо яая даа гэж байгаа эдгээр залуус буудаллахгvй нь ойлгомжтой.

Тиймээс л залуус хамгийн хямд төсөр vнэтэй болсон дэн буудлыг сонгож тус газраа архидан согтуурч хvний аминд хvрээд зогсохгvй бvлэг, бvлгээрээ нийлж охид бvсгvйчvvдийг хvчирхийлэх гол обьектоо болгож байна. Ийм учраас vлдэж байгаа жижиг зочид буудлуудад зэрэглэл тогтоож тусгай шалгуураар vйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь олгох хэрэгтэй гэж албаны хvмvvс өөрсдөө дуу нэгтэй хэлж байгаа юм.

Яг vнэндээ хараа хяналтгvй, эрvvл ахуйн наад захын шаардлага хангахгvй эдгээр газруудад хамгийн их цугларч, хохирч байгаа хvмvvс нь охид, бvсгvйчvvд байдаг нь хэнд ч нууц биш.

Үйл ажиллагааг нь хумигдаад ирэхээр өмнө буудал ажиллуулж байсан нөхдүүд хотын захын хороололд байрлах буудлуудыг өндөр үнээр түрээслэн авч хуучин ажиллаж байсан биеэ үнэлэгчдтэйгээ гэрээ байгуулан буудалдаа орогнуулж үйлчлүүлэгчээ татдаг болсон тухайг нэгэн биеэ үнэлэгч охин санамсаргүй байдлаар ярьж байсан.

Тэгэхээр өчнөөн олон жил охид бvсгvйчvvдийг муу зам руу тvлхэн оруулж байсан буудлын эзэд нэртэй хогийн шаарууд улам нууц байдалд орж нөгөө л мөнгө олох арга хэрэгсэлээ зохион байгуулалттайгаар vргэлжлvvлж байна.

Тиймээс хууль хvчний байгууллага болон дvvргийн мэргэжлийн хяналтынхан шинэ он гарахаас өмнө дахин нэг дэн буудлаар шалгалт хийгээд vзвэл өөрсдийн нvдээр тэрхvv ертөнцийг харах болно гэдгийг баттай хэлэх байна.

Энэ бvхний эцэст тусгай зөвшөөрөл олгодог холбогдох албаны хvмvvс нь өгсөн зөвшөөрлөө эргэж нэг харахгvй бол дэн буудал нэртэй амбаар, тагзнууд гэмт хэргийн vvр уурхай болж охид бvсгvйчvvдийг янхан болох, эрчvvдийг нь мансуурагч, элдэв халдварт өвчнийг тvгээн дамжуулагч болох замд эргэлт буцалтгvй оруулсаар байгаад дvгнэлт хийх цаг болжээ.

Эх сурвалж: