sonin.mn

УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчид тодорч байна.
Үүнээс зарим сонирхолтой шийдлүүдийг дурьдвал:
Сумочин Д.Батбаяр Ховд аймгаас, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Сүхбаатар дүүргээс , "Мон Уран"-ы Б.Наранхүү Дундговь аймгаас нэр дэвшихээр болжээ.
Мөн ИЗНН гурван даргаа намын жагсаалтад оруулалгүй тойрогт нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан байна.

Мөн өчигдөр Чингэлтэй дүүргийн АН-ынхан хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар хэлэлцжээ.
Хурлын сүүл үед намынхаа  удирдлагуудтай зөвшилцөөгүй байж санал хураалт явууллаа хэмээн  УИХ-ын гишүүн  Б.Батбаяр, Г.Баярсайхан тэргүүтэй “Шонхор”, “МоАХ” фракцийнхан хурлыг хаяж гарчээ.  Гэвч энэ шалтаг бөгөөд үнэндээ санал хураалтын дүн гарахард Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны дарга Б.Батбаатар УИХ-ын гишүүн З.Энхболдоос илүү санал авсан байжээ.

Э.Мягмардорж