Улс орны эдийн засаг хямралтай, бүх шатандаа хэмнэлттэй байхад тэд тансаглалынхаа талаараа нууж хаалгүй мэдээлэл цацаж, твиттер хуудсаараа дамжуулан, ИТХ-ын дарга Г.Ганбаатар “Иргэдийн хурлаас миний зардлыг гаргасан" хэмээн хээв нэг хариулж сууна. Угтаа иргэдийн хурлаас гэдэг нь төрөөс буюу төсвөөс гарч буй зардал.
Гэтэл ингэж зугаалж буйгаа тэрбээр юман чинээ бодохгүй байгаа бололтой, олон нийтийн сүлжээгээр зугаалж буй зургаа дэлгэн, хүний үзээгүйг үзэж яваагаа хэдэнтээ гайхуулаад авлаа. Энэ талаарх мэдээлэл намжаагүй байтал Дорноговийн ИТХ-ынхныг тус аймагт уран олборлодог Францын “Арева” компани өөрийн зардлаар зугаалуулж байгаа нь тодорхой болоод байна.
1997 оноос хойш манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа "Арева" компани Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар тэргүүтэй албан тушаалтнуудыг Франц дахь компанийнхаа үйл ажиллагаатай танилцуулахаар урьсан нь энэ аж. Харин зугаалгын бүрэлдэхүүнд тус аймгийн ИТХ-ын Ш.Эрдэнэбаяр, Ц Гантулга, Ч.Энхбат, Азбаяр, Г.Баярсайхан, Т.Эрдэнэцэцэг, Б.Эрдэнэцэцэг гэх эрхмүүд багтаж байгаа юм байна.
Хамгийн гол асуудал нь “Арева”-гийнхан Дорноговьд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас тухайн орон нутагт ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа бөгөөд өдгөө амьтан, хүнд ч хор хохирол учруулж байгаа талаарх иргэдийн гомдол тасардаггүй байна. Гэтэл монгол хүнд, тэдний амьдралд бодит хор, хохирол учруулсаар байгаа гадны компани юуны учир орон нутгийн удирдлагуудыг урьж залж, зугаалуулав гэдэг яах аргагүй анхаарал татах сэдэв.
Мөнгөтэй, баян компани дарга нарыг урьж залсан ч улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ үед тэдэнд татгалзах зориг байсангүй юу гэж асуумаар. Үгүй гэх нь ээ үнэхээр Франц дахь толгой компанитай нь танилцах зайлшгүй шаардлага гарсан бол техник, технологи хөгжсөн өнөө үед онлайнаар танилцаж болох байлаа. Харин зугаалж цэнгэхэд зориулах мөнгийг орон нутгийнхаа хөгжил, иргэдийнхээ амьдралд зарцуулах хувилбар уг нь тэдэнд байв.
Гэвч тэгсэнгүй, хүссэнгүй иргэдийн амьдралыг бодохоос гадаадын орнуудаар зугаалж, цэнгэх нь тэдэнд илүү байсан бололтой. Цаашлаад эрхэм дарга нар ийнхүү гадагшаа зугаалснаар ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ ил харуулах шиг. Адаглаад хүнээс юм авсан хүн эргээд хариу барих шаардлага гардаг. Байнга л иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулж байдаг “Арева” компани тэдний амыг хаалгахыг өнөөх дарга нараас хүсвэл тэд ямар хариу барих вэ гэдэг сонин.
Үнэндээ эрхэм дарга нар өнөөдөр биш ч маргааш ямар нэгэн лоббид өртөхгүй гэх баталгаа алга. Дорноговь аймагт бодит байдал дээр дарга нарын тансаглал, зугаалга цэнгүүн тоогоо алдсаныг хэлэх хүн цөөнгүй бий. Нутгийн иргэд нүд, чихгүй биш учраас дарга нарын тансаглалын талаарх мэдээллийг өгсөөр байгаа юм. Тухайлбал, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар Дорноговьд гэхээсээ гадаадад аялж явдгаараа бусдаасаа тасраад байгаа гэх. Үүнийг гэрчлэх мэт Америк, Герман, Франц, Итали, Солонгос гээд түүний аялж зугаалсан зургууд цахим орчинд ихээхэн түгээд байна.
Түүний хамгийн сүүлийн зугаалга өдгөө ч үргэлжилсээр. Дээр дурдсанчлан даргынхаа хамт ИТХ-ын төлөөлөгч болох Ш.Эрдэнэбаяр (эхнэрийн хамт), Ц.Гантулга, Ч.Энхбат, Азбаяр, Г.Баярсайхан, Т.Эрдэнэцэцэг, Б.Эрдэнэцэцэг нарын эрхмүүд Итали, Францаар зугаалж байгаа. Харин тэдний зугаалгын зардлын 50 орчим сая төгрөгийг ИТХ-аас гаргасан тухай цахим орчинд мэдээлэл гарсаар байгаа юм.
Г.Ганбаатар дарга зугаалгынхаа зургийг нэг бүрчлэн фэйсбүүк болон твиттер хуудастаа оруулж байгаа бөгөөд ямар мөнгөөр юу хийж яваагаа эргэж ирээд мэдээлэхэд бэлэн гэдгээ ч илэрхийлээд байгаа. Эдийн засгийн хямрал иргэдийн нуруун дээр хүнд ачаа ёолсон энэ үөд олон асуулт, эргэлзээ дагуулсан зугаалгынхаа талаар ирсэн хойноо дэлгэрэнгүй тайлагнана гэж найдъя.
Эх орондоо ирэхэд амыг чинь асуух хүн олон бий шүү гэдгийг эрхэм аялагчдад энэ дашрамд сануулах юун.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн"
Сэтгэгдэл0
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871, 94066060 Бээжин дэх утас 86-010-84391096
Хэрэв та Тархи - зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгтэй бол эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал - нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Зөвлөгөө авахыг хүсвэл яаран бүртгүүлээрэй. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд, “Тэрх цагаан нуур” ХХК-ий байр Утас: 96665038

adgiin yum uzeegui boosnuudiig bugdiig ni ajlaas ni hal eronhii saidaa
БУСДЫГ НЬ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХӨДӨӨ ОРОН НУТГИЙНХАН ГАНЦ ЯВАХААР УЧИРГҮЙ ДАЙРЧ ДАВШЛАХ ЮМ. ЭНЭ БҮГД ЧИНЬ ЗАХИАЛГААР ХИЙГДЭЖ БУЙ Л ЗҮЙЛ Ш ДЭЭ. ЗӨНДӨӨ Л АЛБАН ТУШААЛТНУУД ГАДААД ДОТООД ЯВЖ Л БАЙГААШД. ЕРӨНХИЙ САЙД Ч ХАЛЧИХДАГ ЮМ БИШ БАЙХАА.
Ийм зохисгүй үйлдэл хийж байгаа хүмүүсийг ажлаас нь хөөгөөчээ ерөнхий сайд аа.Ийм зүйлээс шударга байдал эхэлнэ шүү дээ.
Saihanbilegii ehner arevagiin demjlegeer franc orj shopping hiij. Goo saihand ordog yum shuu dee. Tegeed busdiig bitgii gej helj chadah uu
Shine yeiin avilga zardliig ni daaj avch yavah bolsiimyy?
ФРАНЦЫН АРЕВАГИЙН ШЭЭСНҮҮД МОНГОЛООС ЯВАХГҮЙ БОЛ БҮГДИЙГ НЬ БУУДАЖ АЛНА ШҮҮ. БАС ЭД НАРЫН ГАР ХӨЛ БОЛСОН ШЭЭСНШҮҮДИЙГ БАС БУУДНА. СУМ ХҮРТЭЛ ХАЙРАН ТА НАР ШИГ ТОЖГОНУУДЫГ БУУДАХАД
Areva mongoloos zail!!