sonin.mn

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины үзэж байгаагаар,Украины арми тус улсын зүүн-хэсэгт үндэсний эрх ашгийг  хамгаалах  бус харин  Орос улсыг тогтоон барих  геополитикийн зорилгодоо  хүрэхийг зорьж байгаа аж.

Тэрбээр    Санкт-Петербургийн оюутан залуустай хийсэн уулзалт дээр ийн мэдэгджээ. “Киевын эрх баригчид Донбассын сөргөлдөөнийг  энхийн  замаар шийдвэрлэхээс татгалзаж байна. Ингэхдээ Уукраины арми нь үндэстнийхээ  ашиг сонирхлыг бус, харин Орос улсыг тогтоон барих геополитикийн зорилгыг  мөрдөж байна” гэв. Мөн Украины олон иргэд  цэрэг татлагаас  Орос улс руу зугтаан дүрвэж байна. Владимир Путин украины залуучуудын энэхүү үйлдлийг  дэмжиж байна гэлээ.


“Дашрамд хэлэхэд, украинаас олон хүн  цэрэг татлагаас зайлсхийн манай руу ирж, хэсэг хугацааг өнгөрөөхийг хичээж  байна. Тэдний  зөв, яагаад гэвэл, тэднийг их бууны  ам руу золиосолж  байна шүү дээ” хэмээн Путин оюутнуудтай хийсэн уулзалт дээр онцлон тэмдэглэжээ.   Түүнчлэн Оросын төрийн  тэргүүн яриандаа  Украины иргэдийн ОХУ-д байх хугацааг хуулиар хязгаарласан тухай ч ярьсан.


Шинээр баталсан  хуулийн дагуу Украины иргэд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр  30 хоног байх ёстой. “Тэднийг  буцаж очиход нь  барьж аваад бууны ам руу илгээдэг. Тиймээс  бид зарим нэгэн өөрчлөлтийг  оруулна. Жишээ нь, хуулийн хүрээнд  тодорхой хэсэг этгээдүүдэд, юуны түрүүнд цэргийн насныхны Орос улсад байх хугацааг нэмэгдүүлэх   бололцоотой”  гэжээ.  Түүнээс гадна Оросын ерөнхийлөгч Украины зүүн-өмнөд хэсгийн залуучуудыг дэмжихээ амлажээ. 

Уулын их сургуулийн  нэгэн  аспирант бүсгүй өөрийн суралцдаг  сургуулийг  Донецкийн үндэсний  техникийн их сургуультай  байнгын харилцаатай ирсэн тухай яриад, харин өнөөгийн байлдааны ажиллагааны улмаас  сургалтын процесст хүндрэл учирч байгаа тухай ч өгүүлжээ. Тэрбээр Донецкийн мэргэжил нэгтнүүдээ ямар хэлбрээр дэмжиж болох вэ гэж   ерөнхийлөгчөөс асуусанд “ зайлшгүй  туслах хэрэгтэй” гэж  Владимир Путин хариулжээ. “Зайны сургалт    болон   мэргэжил дээшлүүлэхээр манай улсад урих зэрэг саналыг тавих хэрэгтэй" хэмээн зөвлөжээ. Мөн  үүн дээр ямар нэгэн дэмжих системийг бодож олох нь зүйтэй гэв.

Москва хот А.Огторгуймаа

Эх сурвалж: