sonin.mn

2015 оны 1 дүгээр сар 19-ны өдөр 12 цагаас “Ноён уулаа хамгаалъя” уриан дор хаймар жийптэй хөдөлгөөнийхөн сүрт жагсаал хийв. Сүрт гэдэг нь хүчирхэг машинтай залуус эх орноо хамгаалахаар эцэслэн босжээ. Уг жагсаал дээр хар машинаасаа бууж ирээд УИХ-ын эрхэм гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан задгай талбай дээр олны өмнө үг хэлж эцэг өвгөдийнхөө булш бунханг ухуулж баян тансаг нутагаа эвдүүлэхгүй ясаа цайтал үзэх болно гэж мэдэгдэх үед баруун жигүүрт зогссон нэгэн эгэл даруу хүн “эрхэм УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан үнэн үү?” гэж хашгирлаа.

Тийм ээ энэ бол чухал асуулт та минь ээ? Үнэн үү? Энэ асуултыг олон зүйлээс, олон хүнээс асуумаар санагдлаа.

Тийм ээ? Энэ жагсаал ч үнэн үү? Энэ цуглаан хөдөлгөөнүүд үнэн үү? Бие даагчид нь үнэн үү? Оюутолгойн эсрэг дуугараад байгаа нөхөд үнэн үү? Овоо юм яриад байгаа Г.Уянга гишүүн үнэн үү? Одоо юм хэлнэ гээд байгаа Логийн Цог үнэн үү?

Олон удаа хуурч, олон удаа олон түмнийг мэхэлсэн болохоор ингэж асуух нь зүйд нийцнэ. Өнөөдөр энэ асуулт хамгийн хүчтэй урган гарч ирж байна.

Учир нь 2006, 2008 онуудад Фрийдланд хөлсний жагсаал цуглаан хөдөлгөөн байгуулж сүүлдээ эдгээр хөдөлгөөнүүдийн толгойлогчид мөнгө хөрөнгөнөөс болж өнөөдрийг хүртэл бие биенээ үзэж чадахааргүй болсон. Тэгвэл энэ бүхний үргэлжлэл өнөөдөр явагдаж байгаа юм биш биз гэж хүмүүс их сэжигтэй асууж байна.

Нөгөө талаас сэтгүүлч МЭТТЬЮ БЭНС-ийн Рио Тинто мэтийн том компаниуд зориуд бослого мөргөлдөөн гаргаж түүгээрээ далимдуулан ард түмнийг цус урсган дардаг тухай Конго улс дахь Рио Тинтогийн аллага хэмээх өгүүлэлдээ анхааруулж энэ бүхэн өнөөдөр Монголд давтагдаж болзошгүйг сануулсан. Энэ хавар үймээн самууны нэрээр иймэрхүү зүйл хийж болзошгүйг Ч.Сайханбилэгийн сайхан ярианаас илт харагдаж байна.

Учир нь тэрээр: -Би 2 сарын дотор гадаадын уул уурхайнхныг, гадаадын хөрөнгө оруулагчид нөхдийг баярлууллаа. Гачууртын ордыг өгсний төлөө тэд баярлаж байна. Тэд баяр хүргэж байна гэж мэдэгдлээ.


Эх сурвалж: "Хөх толбо"