sonin.mn
Монголыг хүлцэнгүй ноомой байлгахын тулд манж хятадууд тархи угаалтыг сайтар нэвтрүүлсэн.
 
“Төрөө дээдэлдэг монгол хүн”, “Төрийн төлөө оготно боож үхнэ”, “Ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой арсалдвал хормойгүй” гэж төр улсын төлөө иргэний ухамсрыг үгүй хийж хувиа хичээж, довоо шарлуулсан иргэнийг бий болгож
 
“Гүндүүгүй сайхан монгол эр хүн”, “Ичимхий даруу монгол бүсгүй” гэж авдрыг нь самарч алтыг нь аваад явсан ч чулуу дэрлэж, чихээрээ хучаад унтчихдаг мангар эрийг, данжаад морилж хүчирхийлэн хүүхэд хийгээд явсан ч ичингүйрэн балайрах маанаг бүсгүйг бий болгож
 
“Монгол эхнэр шиг сайн эхнэр үгүй. Цай хоолныхоо дээжийг эр нөхөртөө хамгийн түрүүнд хийж өгдөг” гэхэд сайн эхнэр, гүндүүгүй эр болж буцлам халуун хоол цай хошигруулан сорсоор “нарийнтана” гэдэг үндэсний онцлог мэт үхлийн өвчнөөр үрэгдсээр иржээ.
 
Ийнхүү ард иргэдийн ухаарал, сэргэн босолт, тэсрэлтийг төр улс, зан заншил, ахуйн хүрээнд номхруулж сул дорой, хээгүй, мангар, элий балай юм шиг болгосон байдаг.
 
Сэрэх, ухаарах цаг хэдийнээ болсоон, иргэд ээ.   
 
 
Эмч, уулчин Л.Баярсайхан