sonin.mn

ВАНКУВЕР. /TheGlobeandMail/. Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн “SouthGobi Resources” компани дахь өөрийн эзэмшлийн үлдэгдэл хувьцаагаа худалдах тохиролцоог “Turquoise Hill Resources” компани хийжээ.

“Turquoise Hill Resources”-ийн “SouthGobi Resources” дахь үлдсэн 48.7 сая хувьцааг нэг бүрийг нь 35 центээр үнэлэн бэлэн мөнгөөр худалдан авахаар Хятадын “Novel Sunrise Investments” гэдэг хувийн компани шийдвэрлэсэн байна.

Ингэснээр “Turquoise Hill Resources” компани хувьцаагаа борлуулсны төлбөрт нийт 17 сая канад доллар авах аж. Төлбөрийг 8.5 сая канад доллароор хоёр хуваан хийхээр болжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг