sonin.mn
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын удирдлага, гишүүд өнгөрөгч даваа гаригт ахмад гишүүдээ хүндэтгэн золголоо. 
 
Энэхүү золголтонд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар, Дэд дарга М.Зундуйдаваа, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Төмөр,НИТХ-ын төлөөлөгч Д.Энхсайхан, ДИТХ-ын АН-ын бүлгийн дарга П.Галиндэв, ДИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ахмадын хорооны дарга Б.Батмөнх, дүүргийн намын хорооны гишүүд, намын үүрийн дарга нар, хороодын засаг дарга нар, хороодын ИНХ-ын дарга нар,намын гишүүд оролцсон байна.
 
Золголтонд оролцогчид намынхаа ахмад гишүүдийг хүндэтгэн золгосоны дотор хамгийн өндөр настай нь тус дүүргийн 27-р хорооны 101 насыг зооглож байгаа Сэр-Од гуай байлаа. Тус арга хэмжээ нь морин цагт эхлэсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар ирж буй модон хонь жилдээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж үг хэлсний дараа, Монгол түмний бахархал болсон морин хуураа эгшиглүүлж, Үлэмжийн чанар, Алтайн магтаалаар залган үйл ажиллагаа өрнөсөн байна. 
 
Намынхаа ахмад гишүүдэд гарын бэлэг гардуулсанаар энэхүү арга хэмжээ өндөрлөсөн байна.