sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Nasdaq/. Төв Азийн Монголд хөрөнгө оруулалт хийх боломж байгаа тухай өгүүлсэн 2013 оны “Global Finance”сэтгүүлийн нэгэн нийтлэл миний  сонирхлыг татсан  хэвээр байгаа юм. 2013 онд ДНБ нь 12 гаруй хувиар өсч байсан энэ улс хөрөнгө оруулагчдын радарын доогуур нисч байгаа юм шиг санагдаж байлаа.
Хэсэг анхаарал татсаны дараа  “FTSE Global Markets” цахим хуудаст өнгөрсөн долоо хоногт өөр нэгэн нийтлэл гарах хүртэл энэ улс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв байхаа больсон юм.
 
Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сонговол үнэхээр чамлахааргүй амжилт гаргах боломжтой гэсэн агуулга бүхий 2013 оны нийтлэл хэтрүүлэг биш гэж надад санагдсан. Арилжааны платформд шилжин T+0-ээс T+3 төлбөрийн системд нэвтрэхийн тулд (Арилжаа хийгдсэн өдөр + 3 ажлын өдөр)  Монголын Хөрөнгийн бирж Лондонгийн Хөрөнгийн биржтэй /ЛХБ/ түншлэлийн гэрээ байгуулсан юм. Төрийн өмчийн компаниудынхаа засаглал болон олон улсын хөрөнгийн биржүүдэд нэвтрэх чадварыг сайжруулахыг Монгол Улсын Засгийн газарт ЛХБ зөвлөсөн.
 
Монгол нь ашигт малтмалаар баялаг улс юм. Гол гурван ашигт малтмал нь алт, зэс болон нүүрс. Тус улс зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний тавд багтаж байна. Саяхан тус улсын Засгийн газар БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн бусад улсын баячуудыг татахын тулд казино барих тухай хуулийн төслийг баталсан юм. Америкийн “Sands of Las Vegas” болон “MGM Resorts” компани эдгээр төсөлд оролцох сонирхолтой байгаагаа хэдийн илэрхийлжээ. Хөрөнгө оруулалт хийх боломж хайж байгаа хүмүүсийн хувьд invest-mongolia.apip.com. хангалттай мэдээлэл авч болохуйц цахим хуудас юм. Монгол бол хөгжиж буй ямар ч зах зээлийг ажиглаж буй хөрөнгө оруулагчийн харцнаас тийм ч амархан мултрах улс биш ээ гэж дэлхийн хөрөнгө оруулалтын зах зээлийн талаар судалдаг шинжээчдээс бүрдсэн “DMS Funds” сангийн захирал Петер Коли бичжээ.
 
Г.Доржханд