Хятадын алдарт зохиолч Зян Руны ижил нэрт эохиолоос сэдэвлэн бүтзэсэн "Чонон сүлд’ кино өнгөрсөн долоо хоногт монголд нээлтээ хийсэн билээ. “China film group”-ийн бүтээл болох тус киноны найруулагчаар Францын нэрт найруулагч Жан Жак Анно ажилласан аж. Тэрээр өмнө нь 1988 онд “Баавгай”, 2004 онд “Ах дүүс” зэрэг кинонууд бүтээж байсан. 
 
Үүгээрээ чоно, баавгай, бар зэрэг зэрлэг амьтантай харьцан кино бүтээл бүтээдэг туршлагатай нэгэн юм. 38 сая ам.долларын санхүүжилтээр бүтсэн тус кинонд олон улсын уран бүтээлчид хамтран ажилласнаараа онцлогтой. Тухайлбал, киноны гол баатар Чэнь Жэний дүр олон нийтэд хамгийн түрүүнд ил болж байсан. Уг дүрд Хятадын залуу жүжигчин Фэн Шаофэн тогложээ. 
 
Түүнчлэн ӨМӨЗО-ны алдарт жүжигчин Б.Баасан тус уран бүтээлд дүр бүтээсэн байна. Харин манай улсаас жүжигчин, МУСТА Р.Анхням тус уран бүтээлд эх орноо төлөөлөн ажиллажээ. Энэ нь Р.Анхнямын Хятадын кино урлагт хөл тавьсан анхны бүтээл биш юм. Тэрээр өмнө нь “Гаадан мээрин" хэмээх Хятадын олон ангит түүхэн уран бүтээлд тоглож байсан билээ. 
 
Түүнийг энэхүү “Гаадан мээрин” киноных зураг авалтын үеэр Францын найруулагч Жан-Жак Анно олж харж, авьяасыг нь үнэлжээ. 2004 онд анх хэвлэгдсэн “Чонон сүлд” роман дэлхийн 32 хэл дээр хэвлэгдэн гарч, нийт 20 сая хувь борлогдож, Хятадын хамгийн борлуулалттай номоор шалгарч байсан цаг саяхан. Тэгвэл тус бүтээл ийнхүү уран сайхны кино болж дэлгэлцнээ амиллаа. 
 
Киноны зураг авалт өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сараас эхэлжээ. Уг бүтээлд эгэл жирийн амьдралын өгүүлэмж, хүн байгалийн хүйн холбоо, амьтан хайрлах ухаан, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах монгол ухаан, малчин хүн чоно хэмээх араатныг агнаж авлахын зэрэгцээ, хэрхэн найзалж нөхөрлөж чаддаг тухай, энэ амьтныг бишрэн шүтэж, сүлдлэн дээдэлж, зэрэгцэн оршиж амьдардаг тал нутгийнхны өдөр тутмын хэмнэлт амьдрал, амьдрах арга ухааныг дүрслэн гаргажээ.
 
Киноны бэлтгэл ажил долоон жилийн хугацаанд хийгдсэн аж. Бэлтрэг тэжээхээс авхуулаад л чоно сургах гэх мэтчилэн бас бус ажлыг амжуулахад энэхүү хугацааг зарцуулсан гэнэ. Жүжигчид сонгон шалгаруулах, зураг авалт хийхэд жил хагасын хугацаа зарцуулсан байна. Уг киног монголд гаргах эрхийн төлөө дөрвөн компани өрсөлдсөнөөс “Гэгээ паблишинг" компани авчээ. 
 
Монголын үзэгчид энэхүү киног цахар монгол буюу өвөрмонгол аялгуугаар хүлзэн авч үзэх боломжтой болохыг заавал дурьдах ёстой болов уу.
 
"Чонон сүлд" роман дэлгэцнээ амилахдаа 11 өөрчлөлт орсон байна лээ. Тухайлбал, Галсмаагийн чонотой улаан гараараа ноцолдож байгаа хэсгийг жаахан өөрчилсөн байна. Харин хүүхэд чононд хазуулдаг хэсгийг их хурцаар үзүүлжээ. Уг киногоор дэлхийд байгаа, хоёр иргэншлийн нэг устаж байгааг харууллаа. Энэ нь суурин соёл иргэншил нүүдпийн соёл иргэншлийг утсгаж байгаа гэсэн гол санаатай.
 
Түүнээс биш уг киногоор чонын амьдралын тухай, Монгол-Хятадын харилцааны тухай өгүүлэхийг чухалчилсангүй. Түүнчлэн онгон зэрлэг байгаль сүйдэж, амьдрахын тулд байгалийн эргэх холбоо тэнцлийг алдагдуулж буй нь хүн өөрөө гэдгийг харуулахыг зорьжээ.Дэлхийн киноны чиг хандлага Монголчуудын түүх, ахуй амьдрал, нүүдэлчдийн олон зуун жилийн турш байгальтайгаа өөрсдийн арга ухаанаар харьцаж ирсэн гайхамшигт зохилдолгоог сонирхож, энэ зүг анхаарлаа хандуулж байгаагийн тод жишээ “Чонон сүлд” байлаа.
 
Найруулагчийн зориг, ажиллагаа, санаачлагыг магтахгүй байхын аргагүй. Түүнчлэн зургийн найруулагчийн тавьсан зохиомж, тавилт бүгд дүрүүдийн зан чанар, тэр бүү хэл чоныг ч илэрхийлж байсан юм. Чоныг зүгээр нэг кинонд оролцуулах биш, тоглуулсан гэхэд ч хилсдэхгүй болжээ. Киноны өрнөл хэсэгт цасан шуурган дундуур адуучдын хойноос сүрэглэн хөөж буй чонын сүргийн үйл хөдлөл, нүд нь үнэн болж. 
 
Юу бодож, ямар үйл хөдлөл хийх гэж буйг чонын нүднээс мэдэж болохоор. Дуу хөгжмийг киноны үйл явдалтай маш сайн нааж чаджээ. Нүүр хувиргалт гэдэг дэлгэцийн уран бүтээлийн бас нэгэн чимхлүүр ажил байдаг. Тэгвэл уг кинонд нүүр хувиргалт гэдгийн гайхамшгийг бас үзүүлж чаджээ. Тухайлбал, хөдөө суурьшсан хотын залуу хацар цаг хугацаа өнгөрөх тусам улайж, холцруутаж харагдах нь монгол орны эрс тэс цаг уурын онцлогийг улам тодруулж өгсөн юм. 
 
Жүжигчдийн ур чадвар ч ярих зүйлгүй мундаг юм. Эх орноо төлөөлөн ажилласан жүжигчин Р.Анхнямын дүр ч кинонд монгол ахуй, монгол соёлыг үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр болжээ. “Чонон сүлд” кино бүтсэн талаархи ном гарсныг уншигчид мэдэж байгаа байх. Тус номонд манай жүжигчин Р.Анхнямын тухай нэг бүлэг орсон байна. Уг бүлгийн гарчигт “Монгол бүсгүйн эр зориг, эелдэг зөөлөн зан чанар, нинжин сэтгэлийг харуулсан” гэж тэмдэглэжээ.
 
А.Намуун
Эх сурвалж: "Нийслэл таймс"